Хорих ангид хүмүүжигчид ном уншиж, ялын хоногоо хасуулах “Номоор нээе” төсөл 12 дугаар сараас хэрэгжиж эхлэх юм. Төслийн хүрээнд эрх зүйн орчинг шийдвэрлэх, залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах, төсөлд шаардлагатай номын нэрсийг сонгох, шалгалтын тест боловсруулах, төслийн хандивын үйл ажиллагааг зохион байгуулах, ШШГЕГ–т албан ёсоор ном болон шалгалтын материалыг хүлээлгэн өгөх зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байна.
Мөн залуу хүний заавал унших 100 номын жагсаалт гаргахад иргэдээс сошиал ертөнцөөр нээлттэй санал авах, мэргэжлийн байгууллагууд болох Монголын зохиолчдын эвлэл, Сэтгэл судлалын үндэсний төв, Монголын лектор төв, салбар яамд, их сургуулиуд руу албан бичиг хүргүүлэн, нэр хүндтэй хүмүүсээс ч санал авч байна.
МЗХ-ноос санаачлан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай хамтран Нарантээл ХХК–ний санхүүжилтээр “Номоор нээе” төсөл хоёр үе шаттай. Нэгдүгээр шатанд хорих 411-р хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэхь хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчдийг оролцуулан нийт 340 орчим хүмүүжигч 12 сарын хугацаатай хамрагдах юм.
Хоёрдугаар үе шатанд ШШГЕГ-ийн харъяа боломжит хорих ангиудад үргэлжлэн хэрэгжүүлэх юм байна.