Өчигдөр нарлаг сайхан өдөр байлаа. Өглөө эртхэн гэрээс гарч алхаж дан фудболктой даарахгүй явсаар ажилдаа ирчихэв.
Бүтэн өдөржин л нар ээж дулаахан байсан ч харин оройхон хүйтэн салхи үлээгээд жигтэйхэн байна аа. Эхэндээ жаахан даарсан ч энэ бол байдаг үзэгдэл шүү дээ хэмээн энгэртээ гараа тэврээд автобусанд суухаар алхлаа. Гадаа хүйтэн шуурч байхад дан фудболктой яваа намайг анхаарч байгаа ч хүн алга.
Шар хадны эцэс хүрэх ногоон автобус руу бүгдээрээ уралдах шахам сууцгааж байна. Би ч хоцорсонгүй дээгүүр доогуур нь толгой, цүнхээ шургуулсхийгээд багтаж амжив. Зарим нь багтахгүй үлдсэн ч бухимдсан зүйлгүй дараагийн автобусаа хүлээгээд үлдлээ. Би ч азтай байлаа шүү. Ингээд гэрийн зүг явах нь тэр. Автобус ч бушуухан л гэрт нь хүргэж өгөх гэсэн мэт тун хурдтай урагшилж байна шүү. Гэтэл гай болж хажуунаас пээдгэр нөхөр машинаараа манай автобусыг шахдаг байгаа. Автобусны жолооч ч амжаад тоормоз гишгэжээ.
Суудал дээр сууж байсан нь ч урагшаа унах шахаж, дүүжлэгдэж явсан хэсэг нь ар араасаа тонгорцоглон унах нь тэр. Автобусны жолооч өнөөх пээдгэр нөхрийг шүргэж өр төлбөрт ороогүйдээ баярлаад сүйд. Бид ч баяраас нь хуваалцаж унасан нэгнийгээ татаж босгон, эв хавгүй орилсон бүсгүйг тэрүүхэндээ шоолон нуг, нуг хөхрөлдөв.
Дараагийн буудлаас нэг халамцуу нөхөр суулаа. Гэтэл өнөөх чинь мөнгөө өгөхгүй “новширч” автобусны кондуктор эгчийн уурыг хүргэчихэв ээ. Тэр автобусаар нэг хараал ерөөл. Зайл новшоо, мөнгөө өгч чадахгүй байж үхсэнээ хийж архи уусан юм л гэнэ. Ингээд зодоон болов. Манай автобусны “найзууд” бүгдээрээ л нам гүм. Зарим нь утсаараа дуу сонсч, нэг хэсэг нь өнөөх зодооны бичлэгийг хийж инээлдэнэ. Үлдсэн хэсэг нь гэр орон, найз нөхөдтэйгээ утсаар ярих гэж зодоон хийж байгаа хоёрын дуунаас дээгүүр ярих гэж хашгиралдана. Ийн явсаар арайхийн гэрийнхээ ойролцоох автобусны буудал дээр буугаад хажууханд байгаа дэлгүүрээс өмнөх өдөр нь 900 байсан талхыг 1000 төгрөгөөр худалдаж аван гэр рүүгээ оров.
Замаар дүүрэн мэлтэлзэх усанд хөлөө дүрэхгүй гэсэн хүмүүс энд тэнд л үсэрч харайж, дэгдэж дүүлээд явахыг харсан Австралийн судлаач бүр мэл гайхжээ.
Бид ийм үйл явдалтай өдөр болгон тохиолдоод дасал болчихсон юм байна. Надад ч тэгтлээ сонин содон санагдаагүй юм. Гэхдээ сонирхуулж бичих болсон шалтгаан нь өөр. Маргааш нь мөн л иймэрхүү адал явдалтай учирсаар ажил дээрээ ирээд фэйсээ ухаж суугаад нэгэн сонирхолтой судалгааг олж уншив. Яг л миний дээр бичсэн, бидний өдөр тутам үздэг хардаг тэр үйл явдлыг алган дээр тавьсан юм шиг бичжээ.
Манайд Австралийн нэгэн эрдэмтэн ирж судалгаа явуулсан байна. Тэгээд монголчуудыг тэр дундаа нийслэлчүүдийг дэлхийн хамгийн тэнцвэртэй хотын хүмүүсээр шалгаруулаад нутаг буцжээ. Өглөө нэмэх хэмтэй байсан цаг агаар үдээс хойш хасах руу орж, эрс хүйтрэхийг нийслэлчүүд байх ёстой мэтээр хүлээн авч хэн ч энэ цаг агаарын өөрчлөлтийн талаар ярьдаггүй гэнэ.
Тэнцвэрийн баланс нь тэг дээр заажээ. Бас өглөө нь 300 байсан өндөг маргааш нь 350-400 хүрэхэд хэн ч яагаад үнэ өссөнийг асуухгүй, худалдаж аваад л иддэг байна. Ингээд сэтгэл санааны хувьд маш тэнцвэртэй хүмүүс болж байгаа юм. Хоёрдугаарт, биеийн тэнцвэр. Автобус цаг 60 км/ц хурдалж огцом тоормозлоход тэнд сууж байсан бүх хүмүүс урагшаа унаад гэмтэж бэртэх нь бэртэнэ. Тэглээ гээд нэг их асуудал үүсгэхгүй. Бүр инээгээд босч ирнэ. Унаагүй үлдсэн нэгнийгээ харж, өөрөө юу юугүй унаад өгсөндөө ичингүйрнэ. Зарим нь хөл дээрээ бүтэн эргээд юу ч болоогүй юм шиг инээж байсан гэдэг. Үлдсэн нэг нь амандаа хэд гурван үг бувтнаад хувцсаа гөвөөд аялалаа үргэлжлүүлнэ.
Автобусны кондуктор эгчийн ааш суудал дээрээ хэд хувирсан ч тэнд ач холбогдол өгөх хүн хэн ч байхгүй. Тэгэхээр энэ нь биеийн тэнцвэр аугаа гэдгийг харуулаад байсан гэнэ. Автобуснаас үсэрч бууж байгаа нь Америк шүхэрчний эрэлхэг байдлыг сануулсан байгаа юм. Дараагийн судалгаа нь бүүр үнэн. Цас бороо ээлжлэн орсон өдөр нийслэл сонгодог бүжгийн асар том ордон болсон байгаа юм. Учир нь замаар дүүрэн мэлтэлзэх усанд хөлөө дүрэхгүй гэсэн хүмүүс энд тэнд л үсэрч харайж, дэгдэж дүүлээд явахыг харсан Австралийн судлаач бүр мэл гайхжээ. Мах иддэг нүсэр биетэй энэ хүмүүс балетын ийм хүнд элементүүдийг ядах юмгүй гүйцэтгэж байгааг гайхан биширч энэхүү судалгаагаа хотын даргад танилцуулжээ. Гэтэл өнөөх дарга нь өмнөөс нь гайхамшигт тэнцвэртэй инээмсэглэлээ хайрлаж, энэ бүхнийг засч залруулахаар ажиллаж байгаагаа дуулгажээ. Ингээд судалгаа дуусч.
Магадгүй ийм судалгаа хийгээгүй ч байж болох. Гэхдээ бид аливаад дасан зохицох асар өндөр оюуны чадавхитай гэдгийг судалгаатай судалгаагүй өдөр болгон өрнөх үйл явдлуудаас харж байгаа. Гэрч хохирогчийг хамгаалдаг хууль батлагдсаны маргааш би хэргийн гэрч өөрийгөө хамгаалуулмаар байна гээд орж ирсэн хүн ч байсан гэж дуулсан юм. Хуулиа хүртэл хоногийн дотор хэрэгжүүлж чаддаг гэхээр монголчуудын дасан зохицох чадвар асар өндөр байгаа биз. Даанч бид энэ гайхамшигт тэнцвэрээ үнийн өсөлт, шавар шавхайнд хутгалдсан гудамжны ус, үнэр танар гэж авах зүйлгүй автобусанд гаргаж байгаа нь сэтгэл өвтгөж байна.
Дэлхийд нэр алдраа дуурсгах энэхүү бие, сэтгэлийн тэнхээ, тэнцвэрээ автобуснаас арай өөр зүйлд зарцуулахсан. Судалгаа авсан аваагүй ч гадныхны нүдэнд бид гайхамшигтай харагдаж байгаа нь нууц биш. Тэд бидний энэхүү гайхамшигт чанарыг олж харсан атлаа түүнийг нийслэл хотын маань, энэ нийгмийн хамгийн болохгүй бүтэхгүй зүйлтэй уялдуулж, түүгээр зүйрлүүлж дэлхий нийтэд тарааж байгааг инээгээд сонсч болох ч сэтгэлдээ эмзэг хүлээж авах ёстой байгаа юм. Юу хүлээх гэж. Маргааш өнөөх Австралийн судлаачийг ирэхэд бүгдээрээ өөр нэг тэнцвэрээ харуулъя. Гэхдээ сайхан талаас нь.
Хүч чадлын тэнцвэрээ дэлхийд монголчууд харуулчихсан. Хүн төрөлхтөний өмнө оюун ухааны тэнцвэрээ ч хангалттай шалгуулчихсан. Үлдсэн бүх тэнцвэрээ өнөөдрөөс эхлэн зөвөөр харуулцгаая, тэр Австрали нөхөрт. Дараагийн судалгааг хийхдээ бүр шүлсээ гоожуулах вий.
Б.Өнөртогтох