1969 оны энэ өдөр /7 дугаар сарын 21-ний 10 цаг 56 минут (Монголын цагаар)/ хүн төрөлхтөн анх саран дээр хөл тавьсан. Тухайн үед АНУ-д цаг хэцүү байсан ч НАСА агентлаг Аполло 11 хөлгийг саран дээр газардуулсан юм.
Вьетнамын дайн болж, 1963 онд бусдын гарт амиа алдсан Ерөнхийлөгч Жонн Кеннедигийн үхлийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн, Роберт Кеннеди болон Мартин Льютер Кинг нарыг 1968 онд хөнөөсөн байлаа.
Харин одоогоос 46 жилийн өмнө дэлхийн 500 сая хүн Америкийн нэгдсэн улсын сансрын нисгэгч Нейл Армстронгийг саран дээр хөл тавихыг амьсгаа даран харж байсан юм. Хүн төрөлхтөн анх саран дээр хөл тавьсан мөчийг НАСА агентлаг Гринвичийн цагаар шөнийн 2 цаг 56 минут буюу Монголын цагаар өглөөний 10 цаг 56 минут гэж бүртгэн авчээ.
Аполло 11 хөлөг саран дээр 1969 оны долдугаар сарын 20-ны өдөр газардаж, газардсанаас хойш зургаан цагийн дараа Нейл Армстронг сарны гадаргуу дээр хөлийн мөрөө гаргасан юм.
1961 онд Ерөнхийлөгч Жонн Кеннеди 60-аад оны сүүл гэхэд хүн саран дээр хөл тавина гэсэн илтгэлийн дагуу Аполло төсөл хэрэгжиж эхэлсэн гэдэг. Төслийн хүрээнд НАСА агентлаг 1966 оноос эхлэн нийт зургаан удаа хүнгүй, 11 удаа хүнтэй нислэг үйлдсэнээс зургаад нь саран дээр газарджээ.
Төсөл 1972 оныг хүртэл үргэлжилсэн ч хэт их мөнгө зарцуулж байна гэсэн шалтгаанаар Аполло 17-гоос хойш сарны төслийг Америкчууд хэрэгжүүлээгүй юм. 1961-1972 оны хооронд Америкчууд нийтдээ 25.4 тэрбум америк доллар буюу өнөөдрийн инфляциар бодвол 166 их наяд, 744 тэрбум 918 сая 309 мянган америк доллар зарцуулжээ.
Сансрын уралдаанд хоцорч орсон ч Америкчууд Зөвлөлт холбоот улсаас түрүүлж саран дээр буусан. Иймд дэлхийн мөнхийн хөрш дээр дахин ашиггүй ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэн, нарны аймгийн бусад гаригууд хийгээд нарны аймгаас гаднах гаригуудыг судлах ажиллагаанд хөрөнгө оруулж эхэлжээ.
Эртний Грекийн домгийн бурхан Зевсийн хүү Аполло буюу нарны бурхны нэрээр нэрлэсэн сарны төслийн хүрээнд НАСА агентлаг саран дээрээс нийт 380 килограмм дээжийг дэлхийд авчирсан байна.