Шинжээчдийн үзэж байгаагаар, эдийн засгийн хямралыг үл тоон өнгөрсөн онд ялангуяа салхины эрчим хүч болон дэлхийн эрчим хүчний салбар нэлээд амжилттай байжээ.
Өдгөө дэлхийн эрчим хүчний салбараас салхины эрчим хүчний сектор бусдаас илүү эрчимтэй хөгжиж байна. Энэ салбарт өнөөдөр 2.2 сая орчим хүн ажиллаж, тоног төхөөрөмжийн нийт худалдаа нь 2008 онд 46.8 тэрбум доллар байв.
Салхины эрчим хүчний хүчин чадал улс орноор /2005-2008 он,МВт/
Салхины эрчим хүчний тоног төхөөрөмжийн дэлхийн гол нийлүүлэгчээр Данийн "Vestas" болон Америкийн "GM Wind" компаниуд байдаг. Харин дараагийн тэргүүлэгч компаниудад Испанийн "Gamesa", Германы "Enercon", Энэтхэгийн "Su-zlon", Германы "Siemens", Хятадын "Sinovel" болон "Goldwind", Испанийн "Acciona", Германы "Nordex" ордог юм байна. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар, ойрын жилүүдэд Хятадын компаниуд дэлхийн зах зээлд гарах бөгөөд одоогоор тэд дотоодын зах зээлээ бүрэн хангах зорилготой байна.
Олон улсын эрчим хүчний агентлаг, 1990-2030 онд эрчим хүчний дэлхийн хэрэглээ хоёр дахин өсч, нэг баррель нефтийн үнэ 2030 онд 200 доллар болно гэж прогноз гаргажээ. Тэдний тооцоогоор, 2009-2014 онд салхины эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд 61.4 тэрбум доллар, харин 2016-2020 онд үүнээс хоёр дахин их хөрөнгө оруулалт хийгдэнэ гэжээ.