Монгол Улсын шашин, төрийг хослон баригч Богд Жавзандамба хааны лүндэнд ийн өгүүлсэн байдаг. Энэ нь "Бизъяагийн аймаг"-ийн уугуул зураач, олноо "Марзан Шарав" хэмээн хүндлэгдсэн их зураач Балдуугийн Шаравын гавъяаг тухайн цаг үед нь ийнхүү үнэлсний гэрч болно.
Монголын шинэ үеийн уран зургийг үндэслэгч, "хувьсгалт" хэвлэлийн анхны зураач Балдуугийн Шаравын мэндэлсний 140 жилийн ой энэ онд тохиож байна. Та бидний сайн мэдэх Монголын уран сайхны "Өглөө" кинон дээр Их жанжин Д.Сүхбаатар "Октябрийн хувьсгалын удирдагч, бүх дэлхийн хөдөлмөрчдийн их багш В.И.Лениний хөрөг зургийг уртаашаа найм, өргөөшөө гурван чи хэмжээтэй зурсан таны хөдөлмөрийг Ардын засаг үнэлэх учиртай.
Таны энэ бүтээл Шинэ Монголын анхны уран бүтээл байх болно" хэмээдэг. Эндээс л бид алдарт зураач, Б.Шаравын амьдрал, уран бүтээлийг нь мэдэх болсон.
Үүнээс гадна бид зураач Б.Шаравын зурсан "Монголын нэг өдөр" хэмээх алдартай бүтээлийг сайн мэднэ Их зураачийн амьдрал, уран бүтээлийнх нь талаар зураач Г.Батболдтой уулзаж ярилцлаа.
-Их
зураач Б.Шаравын угсаа гарвалын талаар
хүүрнэвэл сонирхолтой байх болов уу?
-Бид
Монголын шинэ үеийн уран зургийг
үндэслэгч Б.Шаравыг уран сайхны кинон
дээрээс л харсан. "Өглөө" кинон
дээр их зураачийг "Бизъяагийн аймгийн
хүн" хэмээдэг. Түүхийн баримт, эх
сурвалжаас үзэхэд их зураач Б.Шарав
1869 онд нийслэл хүрээний "Бизъяагийн
аймаг"-ийн нутаг дэвсгэр дээр төрсөн
байна. Энэ нь одоогийнхоор бол Говь-Алтай
аймгийн уугуул иргэд нийслэл хүрээнд
нутагшихдаа Бизъяагийн аймагт суурьдаг
байж. Цааш нь нарийн хөөвөл Б.Шарав
зураач Говь-Алтай аймгийн Тайшир сумын
хүн. Тайшир суманд төрсөн үү, хүрээнд
"Бизъяагийн аймаг"-т мэндэлсэн үү
гэдгийн тогтоох боломж одоогоор хомс
байна. Тухайн хүний уг гарвал нь
Говь-Алтайн Тайшир сум гэдгийг л хэлэх
байна.
-Зураач
Б.Шаравыг "Богд хааны зураач" гэдэг
байсан. Энэ талаас нь та судлав уу?
-Сургууль,
номоор заалгахад Б.Шарав зураач Богд
хааны ногоон ордны хүн байжээ. Сүүлдээ
Богдын ордны зураачдын даамал нь болж.
Өөрөөр хэлбэл, Богдын ордон дахь зураачдын
ахлагч гэсэн үг. Тиймээс зураач маань
Богд хааны хөргийг олон удаа зурсан
байна. Энэ нь ч Богд Жавзандамба хутагтад
ихэд тоогдсон түүхтэй. Б.Шарав зураачид
зориулж Богдын тусгайлсан лүндэн гарч
байжээ! Уг лүндэнд "Б.Шаравын зурсан
бурхны зургийг аравнайлахгүйгээр шүтэж
болно" гэсэн байдаг. Энэ бол тухайн
үеийн төр, засгаас Б.Шаравт одоогийн
улсын баатраас илүүтэй эрхэм хүндтэй
шагнал байж.
-Б.Шарав
зураачийн хувь хүнийх нь талаар судлахад
сонирхолтой баримт багагүй бий. Эхнэр
аваагүй, бидний сайн мэдэх хас тэмдгийг
уран зурагт анх бий болгосон гээд л?
-Тийм
ээ. Өнө цагийн урлагийн бүтээлийг
Б.Шаравын уран бүтээлгүйгээр төсөөлөхийн
аргагүй. Эндээс харахад тэрээр шинэ
Монголын уран зургийн үндсийг тавигч
нь мөн гэж би л хувьдаа дүгнэдэг. Манай
мэргэжил нэгтнүүд ч санал нэгтэй байгаа.
Б.Шарав сургууль, соёл дүүргээгүй. Тэр
ч байтугай эхнэр ч аваагүй гээд бод доо.
Тэрээр ардын засгийн захиалгаар 1921 онд
"Уриа" сонины анхны дугаарын чимэг,
зургийг хийсэн байдаг. Тухайн үедээ
ханцуй дээрээ хас тэмдэгтэй, дун бүрээ
үлээж байгаа цэрэг эрийн хөргийг зурсан
байдаг. Тиймээс ч би Б.Шарав зураачийн
хөргийг бүтээхдээ ханцуй дээрх хас
тэмдэг, хажууд нь хуучин Монголоор
"Уриа" хэмээн зурсан.
-Хас
тэмдэг, бүрээчийн дүрээс болж зураач
маань хэлмэгдсэн байдаг шүү дээ?
-Хучин
цагийн нэг үг байдаг. "Нэгэн цагийн
тохиол, энэ үеийн гарлага" гэдэгчлэн
зураач Б.Шарав их хэлмэгдсэн. Ялангуяа
түүний бүтээл нь. Тухайлбал, түүний
зурсан "Уриа" сонины бэлгэ тэмдэг
болох "Бүрээч" зураг, зураач хоёр
их хэлмэгдсэн дээ. Хэт хувьсгалчид буюу
түүхийн завхрал, нугалааны нэгэн үеийг
зохиогч болох "баруунтан, зүүнтэн"
нөхдүүд нүд үзүүрлэн "хог дээр
гаргасан". Хувьсгалын дараа Монголчуудын
шүтээн хас тэмдэг байсан гэдгийг түүх
илтгэдэг. Өнөөх хас тэмдгийг Европын
дарангуйлагч А.Гитлер өөрийнхөө нацист
намын бэлгэ тэмдэг болгосон. Эндээс л
хас тэмдэг, Б.Шарав хоёр хэлмэгдсэн
гэхэд болно. Үүнийг урлаг, уран зохиолд
ч өргөн ашигласан. Тухайлбал, ардын уран
зохиолч Ц.Дамдинсүрэн нийгэм, цаг
үеийнхээ шахалтаар
"...
Хар толгой нь хагарчээ
Хас
тэмдэг нь хугарчээ..." гэх мэтээр
шүлэглэсэн байдаг. Үүний дараахан
Ерөнхий сайд, бүх цэргийн жанжин, маршал
Х.Чойбалсан "Хас тэмдгийг аливаа
зүйлд хэрэглэхийг хориглох" тухай
39 тоот захирамж гаргасан байдаг. Үүнээс
улбаалж "Марзан Шарав"-ын зурсан
хас тэмдэг эзнээ, өөрийгөө ч их
хэлмэгдүүлсэн дээ. Эндээс тал саран
тамга гэдэг шиг тал хас тамга болсон
шүү.
-Б.Шарав
зураач их жанжин Д.Сүхбаатарын хөргийг
зурсан гээд л байдаг. Энэ талаар?
-1923
онд Б.Шарав "Лениний ялагдашгүй
сургаал" гэдэг Монгол зургийг зурсан
түүхтэй. Үүний дараа 1924 онд жанжин
Д.Сүхбаатарыг нас барснаас нэг жилийн
хойно түүний хөргийг бүтээсэн байдаг.
Энэ нь тухайн үедээ цэргийн туган дээр
үлдсэн. Энэ туг одоо Монголын үндэсний
түүхийн музейд бий.
-Түүнийг
Монголын анхны маркны зургийг зурсан
гэдэг?
-Тийм
ээ. Орчин цагийн шуудангийн хөгжил, тэр
дундаа маркны эх суурь болох анхны
зургийг энэ хүн зурсан гэдэг. Хараахан
би үзэж амжаагүй. Марк цуглуулагчдын
хувийн цуглуулгад бий. Миний сүүлд
мэдсэнээр цуглуулагч Ц.Батсайханд
Монголын анхны марк байдаг гэсэн шүү.
Тэр маркан дээрх бүтээл бол Б.Шаравынх
байх учиртай.
-Б.Шарав
зураачийн нэрийн хуудас нь "марзан"
гэх тодотгол. Яагаад Б.Шарав энэ алдрыг
хүртэх болсон бэ?
-Б.Шарав
шог, хошин зургаараа нийгмийн ороо
бусгаа аясыг шүүмжлэхийн зэрэгцээ
өөрөөч авгай хүүхэдтэй тоглож, орилуулж,
чарлуулж явдаг марзан нөхөр байж.
Түүнээсээ үүдэн "Марзан шар" хэмээн
хэлэгдэх болсон, сүүлдээ "Марзан
Шарав болсон шүү".
-Нэг
юм мартах нь ээ. "Марзан Шарав"-ын
хас тэмдэг Монголын анхны мөнгөн тэмдэгт
дээр бий болсон шүү дээ?
-Чи
түүхч биш байх. Сэтгүүлч хүн, тийм үү.
Энэ бүхнийг мэдэх хүн өдгөө үгүй болж.
Харин ч чиний мэтийн ганц нэгийн зэрэг
хүн л түүхээ судалж дээ. Түүхийн баримтаас
харж байхад хас тэмдэг, Б.Шарав зураач
хоёр үнэхээр их хэлмэгдсэн байдаг.
Б.Шарав "Монголын нэг өдөр" зурагтаа
хас тэмдэг бүхий тамгаар унага тамгалах
Монгол ахуй байдлыг харуулсан. Монголын
анхны мөнгөн дэвсгэрт болох "Данзангийн
доллар" хэмээх мөнгөн дэвсгэртийн
голд хас тэмдэг бий. Үүнээсээ болж
Б.Шарав их хэлмэгдсэн дээ.
-"Өглөө"
кинонд гардгаар Лениний хөргийн ард
дэлхийн бөмбөрцөг зурсан. Энэ бүтээл
одоо хаана байдаг бол?
-Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн
цуглуулгад бий. Б.Шаравын Лениний хөргийг
зурахдаа ар талд нь дэлхийн бөмбөрцөг
зурсан тэр эх загвар юм шүү дээ. Манай
шинэ ерөнхийлөгч урлагийн мэдрэмжтэй
хүн. Түүнд ховор зураг, уран бүтээл их
бий шүү.
-Бид
ч тэгээд "муу хүмүүс" юм шиг ээ.
Яагаад гэвэл "Марзан Шарав"-ыгаа
судалж чадаагүй. Харин оросууд ихээхэн
ач холбогдол өгч, онолын түвшинд судалсан.
Энэ тухайд?
-Б.Шаравын
амьдрал, уран бүтээлийг биднээс анх
түрүүнд орос хүн судалсан байдаг. Та
нарын нэгэн адил сэтгүүлч хүн дэлхийн
"Марзан Шарав"-ыг таниулсан юм шүү.
Оросын сэтгүүлч И.Ломакинагийн 1974 онд
бичсэн "Марзан Шарав" номонд түүний
гол гол бүтээлийг нэрлэсэн. Түүний
дүгнэлтээр "Марзан Шарав нь эртний
уламжлалт Монгол зургийг улам хөгжүүлж,
түүнийг шинэчлэн баяжуулан, ард түмнийхээ
амьдралыг хөгжил, хөдөлгөөнд нь дүрсэлж,
шинэ Монголын дүрслэх урлагийн эх
үүсвэрийг тавьсан гавъяатай хүн"
хэмээн бичсэн байдгийг Монголчууд тэр
бүр мэдэхгүй байдагт харамсдаг шүү.
-Түүний
амьдралын сүүлчийн тухай зөрүүтэй,
алдаа оноотой мэдээлэл байдаг. Зураачийн
хувьд та юу хэлэх вэ?
-Алдарт
зураач Б.Шарав 1939 оны өвөл гэнэт бие нь
өвдсөн байдаг. "Гон бие, гозон толгой
амьдрах"-ын үлгэрийг үзүүлж, бие
сэтгэлээ уран бүтээлдээ зориулсан суут
зураач дөнгөж 70 насандаа хорвоогоос
буцсан гэдгийг л хэлэх байна. Түүний
уран бүтээл, Монголын шинэ цагийн дүрслэх
урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг
би төдийгүй, улс орон ч үнэлэх учиртай.
Даанч бид өнөөдрийнхөө талхны төлөө
амьдарч яваа болохоор яая гэхэв дээ.
Н.Мөнхтөр
Монгол Улсын шашин, төрийг хослон баригч Богд Жавзандамба хааны лүндэнд ийн өгүүлсэн байдаг. Энэ нь "Бизъяагийн аймаг"-ийн уугуул зураач, олноо "Марзан Шарав" хэмээн хүндлэгдсэн их зураач Балдуугийн Шаравын гавъяаг тухайн цаг үед нь ийнхүү үнэлсний гэрч болно.
Монголын шинэ үеийн уран зургийг үндэслэгч, "хувьсгалт" хэвлэлийн анхны зураач Балдуугийн Шаравын мэндэлсний 140 жилийн ой энэ онд тохиож байна. Та бидний сайн мэдэх Монголын уран сайхны "Өглөө" кинон дээр Их жанжин Д.Сүхбаатар "Октябрийн хувьсгалын удирдагч, бүх дэлхийн хөдөлмөрчдийн их багш В.И.Лениний хөрөг зургийг уртаашаа найм, өргөөшөө гурван чи хэмжээтэй зурсан таны хөдөлмөрийг Ардын засаг үнэлэх учиртай.
Таны энэ бүтээл Шинэ Монголын анхны уран бүтээл байх болно" хэмээдэг. Эндээс л бид алдарт зураач, Б.Шаравын амьдрал, уран бүтээлийг нь мэдэх болсон.
Үүнээс гадна бид зураач Б.Шаравын зурсан "Монголын нэг өдөр" хэмээх алдартай бүтээлийг сайн мэднэ Их зураачийн амьдрал, уран бүтээлийнх нь талаар зураач Г.Батболдтой уулзаж ярилцлаа.
-Их
зураач Б.Шаравын угсаа гарвалын талаар
хүүрнэвэл сонирхолтой байх болов уу?
-Бид
Монголын шинэ үеийн уран зургийг
үндэслэгч Б.Шаравыг уран сайхны кинон
дээрээс л харсан. "Өглөө" кинон
дээр их зураачийг "Бизъяагийн аймгийн
хүн" хэмээдэг. Түүхийн баримт, эх
сурвалжаас үзэхэд их зураач Б.Шарав
1869 онд нийслэл хүрээний "Бизъяагийн
аймаг"-ийн нутаг дэвсгэр дээр төрсөн
байна. Энэ нь одоогийнхоор бол Говь-Алтай
аймгийн уугуул иргэд нийслэл хүрээнд
нутагшихдаа Бизъяагийн аймагт суурьдаг
байж. Цааш нь нарийн хөөвөл Б.Шарав
зураач Говь-Алтай аймгийн Тайшир сумын
хүн. Тайшир суманд төрсөн үү, хүрээнд
"Бизъяагийн аймаг"-т мэндэлсэн үү
гэдгийн тогтоох боломж одоогоор хомс
байна. Тухайн хүний уг гарвал нь
Говь-Алтайн Тайшир сум гэдгийг л хэлэх
байна.
-Зураач
Б.Шаравыг "Богд хааны зураач" гэдэг
байсан. Энэ талаас нь та судлав уу?
-Сургууль,
номоор заалгахад Б.Шарав зураач Богд
хааны ногоон ордны хүн байжээ. Сүүлдээ
Богдын ордны зураачдын даамал нь болж.
Өөрөөр хэлбэл, Богдын ордон дахь зураачдын
ахлагч гэсэн үг. Тиймээс зураач маань
Богд хааны хөргийг олон удаа зурсан
байна. Энэ нь ч Богд Жавзандамба хутагтад
ихэд тоогдсон түүхтэй. Б.Шарав зураачид
зориулж Богдын тусгайлсан лүндэн гарч
байжээ! Уг лүндэнд "Б.Шаравын зурсан
бурхны зургийг аравнайлахгүйгээр шүтэж
болно" гэсэн байдаг. Энэ бол тухайн
үеийн төр, засгаас Б.Шаравт одоогийн
улсын баатраас илүүтэй эрхэм хүндтэй
шагнал байж.
-Б.Шарав
зураачийн хувь хүнийх нь талаар судлахад
сонирхолтой баримт багагүй бий. Эхнэр
аваагүй, бидний сайн мэдэх хас тэмдгийг
уран зурагт анх бий болгосон гээд л?
-Тийм
ээ. Өнө цагийн урлагийн бүтээлийг
Б.Шаравын уран бүтээлгүйгээр төсөөлөхийн
аргагүй. Эндээс харахад тэрээр шинэ
Монголын уран зургийн үндсийг тавигч
нь мөн гэж би л хувьдаа дүгнэдэг. Манай
мэргэжил нэгтнүүд ч санал нэгтэй байгаа.
Б.Шарав сургууль, соёл дүүргээгүй. Тэр
ч байтугай эхнэр ч аваагүй гээд бод доо.
Тэрээр ардын засгийн захиалгаар 1921 онд
"Уриа" сонины анхны дугаарын чимэг,
зургийг хийсэн байдаг. Тухайн үедээ
ханцуй дээрээ хас тэмдэгтэй, дун бүрээ
үлээж байгаа цэрэг эрийн хөргийг зурсан
байдаг. Тиймээс ч би Б.Шарав зураачийн
хөргийг бүтээхдээ ханцуй дээрх хас
тэмдэг, хажууд нь хуучин Монголоор
"Уриа" хэмээн зурсан.
-Хас
тэмдэг, бүрээчийн дүрээс болж зураач
маань хэлмэгдсэн байдаг шүү дээ?
-Хучин
цагийн нэг үг байдаг. "Нэгэн цагийн
тохиол, энэ үеийн гарлага" гэдэгчлэн
зураач Б.Шарав их хэлмэгдсэн. Ялангуяа
түүний бүтээл нь. Тухайлбал, түүний
зурсан "Уриа" сонины бэлгэ тэмдэг
болох "Бүрээч" зураг, зураач хоёр
их хэлмэгдсэн дээ. Хэт хувьсгалчид буюу
түүхийн завхрал, нугалааны нэгэн үеийг
зохиогч болох "баруунтан, зүүнтэн"
нөхдүүд нүд үзүүрлэн "хог дээр
гаргасан". Хувьсгалын дараа Монголчуудын
шүтээн хас тэмдэг байсан гэдгийг түүх
илтгэдэг. Өнөөх хас тэмдгийг Европын
дарангуйлагч А.Гитлер өөрийнхөө нацист
намын бэлгэ тэмдэг болгосон. Эндээс л
хас тэмдэг, Б.Шарав хоёр хэлмэгдсэн
гэхэд болно. Үүнийг урлаг, уран зохиолд
ч өргөн ашигласан. Тухайлбал, ардын уран
зохиолч Ц.Дамдинсүрэн нийгэм, цаг
үеийнхээ шахалтаар
"...
Хар толгой нь хагарчээ
Хас
тэмдэг нь хугарчээ..." гэх мэтээр
шүлэглэсэн байдаг. Үүний дараахан
Ерөнхий сайд, бүх цэргийн жанжин, маршал
Х.Чойбалсан "Хас тэмдгийг аливаа
зүйлд хэрэглэхийг хориглох" тухай
39 тоот захирамж гаргасан байдаг. Үүнээс
улбаалж "Марзан Шарав"-ын зурсан
хас тэмдэг эзнээ, өөрийгөө ч их
хэлмэгдүүлсэн дээ. Эндээс тал саран
тамга гэдэг шиг тал хас тамга болсон
шүү.
-Б.Шарав
зураач их жанжин Д.Сүхбаатарын хөргийг
зурсан гээд л байдаг. Энэ талаар?
-1923
онд Б.Шарав "Лениний ялагдашгүй
сургаал" гэдэг Монгол зургийг зурсан
түүхтэй. Үүний дараа 1924 онд жанжин
Д.Сүхбаатарыг нас барснаас нэг жилийн
хойно түүний хөргийг бүтээсэн байдаг.
Энэ нь тухайн үедээ цэргийн туган дээр
үлдсэн. Энэ туг одоо Монголын үндэсний
түүхийн музейд бий.
-Түүнийг
Монголын анхны маркны зургийг зурсан
гэдэг?
-Тийм
ээ. Орчин цагийн шуудангийн хөгжил, тэр
дундаа маркны эх суурь болох анхны
зургийг энэ хүн зурсан гэдэг. Хараахан
би үзэж амжаагүй. Марк цуглуулагчдын
хувийн цуглуулгад бий. Миний сүүлд
мэдсэнээр цуглуулагч Ц.Батсайханд
Монголын анхны марк байдаг гэсэн шүү.
Тэр маркан дээрх бүтээл бол Б.Шаравынх
байх учиртай.
-Б.Шарав
зураачийн нэрийн хуудас нь "марзан"
гэх тодотгол. Яагаад Б.Шарав энэ алдрыг
хүртэх болсон бэ?
-Б.Шарав
шог, хошин зургаараа нийгмийн ороо
бусгаа аясыг шүүмжлэхийн зэрэгцээ
өөрөөч авгай хүүхэдтэй тоглож, орилуулж,
чарлуулж явдаг марзан нөхөр байж.
Түүнээсээ үүдэн "Марзан шар" хэмээн
хэлэгдэх болсон, сүүлдээ "Марзан
Шарав болсон шүү".
-Нэг
юм мартах нь ээ. "Марзан Шарав"-ын
хас тэмдэг Монголын анхны мөнгөн тэмдэгт
дээр бий болсон шүү дээ?
-Чи
түүхч биш байх. Сэтгүүлч хүн, тийм үү.
Энэ бүхнийг мэдэх хүн өдгөө үгүй болж.
Харин ч чиний мэтийн ганц нэгийн зэрэг
хүн л түүхээ судалж дээ. Түүхийн баримтаас
харж байхад хас тэмдэг, Б.Шарав зураач
хоёр үнэхээр их хэлмэгдсэн байдаг.
Б.Шарав "Монголын нэг өдөр" зурагтаа
хас тэмдэг бүхий тамгаар унага тамгалах
Монгол ахуй байдлыг харуулсан. Монголын
анхны мөнгөн дэвсгэрт болох "Данзангийн
доллар" хэмээх мөнгөн дэвсгэртийн
голд хас тэмдэг бий. Үүнээсээ болж
Б.Шарав их хэлмэгдсэн дээ.
-"Өглөө"
кинонд гардгаар Лениний хөргийн ард
дэлхийн бөмбөрцөг зурсан. Энэ бүтээл
одоо хаана байдаг бол?
-Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн
цуглуулгад бий. Б.Шаравын Лениний хөргийг
зурахдаа ар талд нь дэлхийн бөмбөрцөг
зурсан тэр эх загвар юм шүү дээ. Манай
шинэ ерөнхийлөгч урлагийн мэдрэмжтэй
хүн. Түүнд ховор зураг, уран бүтээл их
бий шүү.
-Бид
ч тэгээд "муу хүмүүс" юм шиг ээ.
Яагаад гэвэл "Марзан Шарав"-ыгаа
судалж чадаагүй. Харин оросууд ихээхэн
ач холбогдол өгч, онолын түвшинд судалсан.
Энэ тухайд?
-Б.Шаравын
амьдрал, уран бүтээлийг биднээс анх
түрүүнд орос хүн судалсан байдаг. Та
нарын нэгэн адил сэтгүүлч хүн дэлхийн
"Марзан Шарав"-ыг таниулсан юм шүү.
Оросын сэтгүүлч И.Ломакинагийн 1974 онд
бичсэн "Марзан Шарав" номонд түүний
гол гол бүтээлийг нэрлэсэн. Түүний
дүгнэлтээр "Марзан Шарав нь эртний
уламжлалт Монгол зургийг улам хөгжүүлж,
түүнийг шинэчлэн баяжуулан, ард түмнийхээ
амьдралыг хөгжил, хөдөлгөөнд нь дүрсэлж,
шинэ Монголын дүрслэх урлагийн эх
үүсвэрийг тавьсан гавъяатай хүн"
хэмээн бичсэн байдгийг Монголчууд тэр
бүр мэдэхгүй байдагт харамсдаг шүү.
-Түүний
амьдралын сүүлчийн тухай зөрүүтэй,
алдаа оноотой мэдээлэл байдаг. Зураачийн
хувьд та юу хэлэх вэ?
-Алдарт
зураач Б.Шарав 1939 оны өвөл гэнэт бие нь
өвдсөн байдаг. "Гон бие, гозон толгой
амьдрах"-ын үлгэрийг үзүүлж, бие
сэтгэлээ уран бүтээлдээ зориулсан суут
зураач дөнгөж 70 насандаа хорвоогоос
буцсан гэдгийг л хэлэх байна. Түүний
уран бүтээл, Монголын шинэ цагийн дүрслэх
урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг
би төдийгүй, улс орон ч үнэлэх учиртай.
Даанч бид өнөөдрийнхөө талхны төлөө
амьдарч яваа болохоор яая гэхэв дээ.
Н.Мөнхтөр