Аливаа баярын өдөр хэн нэгнээс бэлгэнд ирдэг /өгдөг/ цэцэгсийн нэг бол сарнай байдаг. Гэвч бэлгэнд ирсэн сарнай цэцгийг амьд хэвээр нь хэдхэн хоног хадгалж болдог нь харамсалтай.
Гэсэн ч та сарнай цэцгийг гэртээ, албан тасалгаандаа тарьж ургуулж болно. Гадаад байдлаараа ч онц ялгаа байхгүй. Одоогоор 200 гаруй төрлийг одоогоор олж тогтоогдоод байгаа. Бутлаг маягаар байгаль дээр ургадаг. Тасалгаанд голдуу ремонтант, гибрид, пернетиан, полиант сортын сарнайг тарьж ургуулдаг.
Бүх төрлийн сарнай нь таван салаа навчтай, дөрвөн см орчим диаметртэй цэцэгтэй, анхилам үнэртэй, олон төрлийн өнгөтэй байдаг. Цаг агаар чийглэг нөхцөлтэй орчинд ихэвчлэн гадаа тарьдаг.
Тасалгааны нөхцөлд тарьсан тохиолдолд сайн гэрэл, агаарын харьцангуй чийг их, цэвэр агаарыг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Усалгаа, арчилгаа нь тохирох юм бол зуны эхэн сараас өвлийн эхэн сар хүртэл цэцэглэдэг.
Хөрс: Ширэг хөрс, бууц, элс 1:1:1 харьцаатай байхаар бодож хөрсийг бэлтгэнэ. Савны ёроолд 1,5см дренаж дэвсэж өгнө.
Гэрэл: Сарнай нь гэрлийг ихээр шаарддаг ургамал. Хамгийн сайн гэрэл тусдаг цонхон дээр тавих хэрэгтэй. Өвлийн гэрэл багатай үед нэмэлт байгалийн гэрэлтэй ойролцоо цахилгаан гэрлээр гэрэлтүүлж өгнө. Зүүн болон баруун зүг рүү харсан цонх тохиромжтой. Навч нь гялгар хар ногоон өнгөтэй эрүүл харагдаж байгаа бол гэрэл хангалттай сайн хүрч байгаагийн шинж.
Дулаан ба чийгшил: Зуны улиралд өрөөний агаарын солилцоог сайн хийх хэрэгтэй. Тагтан дээрээ тавьж ургуулж болно. Хуурай халуун агаарыг тэсвэрлэхдээ муу бөгөөд их амархан өвчилдөг байна. 7 хоногт нэг удаа зөөлөн шүршүүрээр навчийг нь шүршиж “усанд оруулах” нь тохиромжтой.
Усалгаа: Хоёр услалтын хооронд хөрсийг хатааж байж услана. Хөрсний гүнд нэвтэртэл сайн услана. Сарнайг өглөөний цагаар услах нь тохиромжтой.
Бордох: Навч шарлаж өнгөө алдаад байгаа шинж илэрвэл бордоо дутагдаж буйн шинж. Гэхдээ бордоо ихэдвэл багадсанаасаа илүү аюултай бөгөөд цэцэг үхүүлж мэдэх тул анхаараарай. 5-7-р сард долоо хоногт нэг удаа бордоно. Намар амралтын үе эхлэхээс нь өмнө нэг удаа бордож өгвөл хавар сэргэхдээ ургалт нь түргэн болдог. Энгийн үед борддогоос нэг дахин сулруулж бордоно. Гадаа талбайд тарьсан сарнайг намар органик бордоогоор мөн бордож болно. Өвлийн дунд сард ишний тал хүртэл хэмжээтэй тайралт хийнэ. Хавар ишний найлзуураар үржүүлнэ.
Шилжүүлэн суулгах: Сарнайг шилжүүлэн суулгахдаа үндсийг гэмтээлгүй маш болгоомжтой. Хавар эрт болон зуны дунд сард шилжүүлэн суулгалтыг хийнэ. Сарнайн шинэ сав нь хуучин савнаасаа диаметрээрээ 3-4 см-ээр, өндрөөрөө 5-7 см-ээр илүү байх шаардлагатай. Сав нь хэт том байж болохгүй.
Таналт тайралт: Дороо таван үе навчтай байхаар тооцоолж тайрна. Тайраагүй тохиолдолд сарнай маш удаан цэцэглэдэг. Тайрсан мөчрөө усанд хийж үржүүлгэнд бэлтгэж болно. Мөчрөөс 2-3 долоо хоногийн дараа үндэс гарч эхэлнэ. Сайн үндэслэсний дараа хөрсөнд суулгахад ирэх хавраас цэцэглэх боломжтой.
Өвөл сарнай өсөхгүй, цэцэглэхгүй. Хаа нэг шүршиж, поддон буюу тосох тавгийг устай байлгах хэрэгтэй. Хавар сарнайд шинэ навч, мөчрүүд ургаж эхлэх үед гуравдугаар сараас ойр ойрхон усалж ойртуулж, дөрөвдүгээр сараас маш сайн услах хэрэгтэй. Мөн нэмэлт тэжээлээр бордоорой.
Сарнай юунд дуртай вэ? Зүүн, зүүн өмнө зүгийн цонх, цэвэр агаар, зуны турш маш сайн усалгаа, чанарлаг тэжээллэг хөрс, цэцэглэлтийн үед долоо хоногт нэг удаа бордох, сав нь багадаагүй байх зэрэгт маш дуртай.
Харин сарнай юунд дургүй вэ? Шилжүүлэн суулгах үед үндсийг гэмтээхэд, хүйтэн ус, халуун дулаан өрөөнд өвөлжүүлэхэд, зун савыг наранд хэт халаах, цэцэглээд дууссан хатсан цэцэг, навчнууддаа дургүй байдаг гэнэ.