gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Кёкүтэнзан Б.Энхбат: Сүмо бөх ханьтай минь учруулсан

Спорт
2007-09-06
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2007-09-06

Монголын сүмочид Японд анх хөл тавьснаас хойш нэгэнт 15 жил өнгөрчээ. Оошима ояката 18 настай зургаан хүүхэд дагуулан Токиогийн нисэх онгоцны буудалд буусан тэр мөч Монголын сүмогийн түүхийн эхлэл байлаа. Анхны алтан хараацай нараас маань гурав нь нутаг буцаж, нэг нь зодог тайлан, одоо Кёкүтэнхо, Кёкүтэнзан хоёр үлдээд байгаа билээ.

Хэрэв тэд амжилттай сайн барилдаагүй бол өдийд Японд монгол сүмоч байхгүй ч байж мэднэ. Тэдний ач гавьяагаар одоо хоёр их аваргаар манлайлуулсан Монголын хөвгүүд мэргэжлийн сүмог эзэгнээд байна. Энэ удаад бид сүмо сонирхогчдодоо анхдагчдын нэг Кёкүтэнзан хэмээх Б.Энхбатыг уулзуулъя.

-Сайн байна уу? Таныг Хэнтий аймгийн уугуул гэж мэднэ. Багадаа хөдөлгөөнтэй, аль ч спортод эвсэлтэй хүүхэд байсан гэж сонссон юм байна.

-Би 1973 оны наймдугаар сарын 4-нд Хэнтий аймгийн Өндөрхаанд төрсөн. Ах дүү тавуулаа, би айлын том. Спортод л их дуртай байлаа. 1-4 дүгээр ангидаа хичээлдээ сайн байсан. Өдөр болгон номын санд суудаг, өвлийн өвгөн ааваас ч бэлэг авч явлаа. Харин IV ангиасаа сагс, волейбол, бөх гээд хичээлээ хийхээ больсон. Харин зургийн хичээлд бол их дуртай, зурахдаа өөрийгөө гайгүй гэж боддог. 4-8 дугаар ангид ангийн дарга байсан. Сайн сурагч болохоор биш л дээ, том биетэй болохоор хүүхдүүд үгэнд нь орно гэж бодоод тавьсан юм шиг байгаа.

-Хэдэн настайгаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн бэ?
-15-тайгаасаа. Аймгийн 8 жилийн дунд сургуулийн физикийн багш Бямбаа гээд бөхөд их дуртай хүн байлаа. Бямбаа багш маань намайг чөлөөт бөхөөр барилдуулж эхэлсэн. Бас Мөнхбаатар гээд багын найз маань их нөлөө үзүүлсэн. Мөнхбаатар чөлөөтөөр дагнасан бол сайн тамирчин болох байсан хүн. Би 1990 онд Дарханд болсон чөлөөтийн УАШТ-ий 74 кг-д барилдаад мөнгөн медаль авсан. Бямбаа багш маань бид хоёрыг “Хөдөлмөр” нийгэмлэгт Х.Намшир багшид шавь оруулж өгсөн юм. Намшир багштай найз байсан юм билээ. Бид хоёрыг ямар ч байсан хоолтой нь залгуулъя, бас нутгаасаа ч бөх гаргая гэсэн алсын санаа байсан биз. 1991 оны VIII сарын 1-нд Улаанбаатарт ирж, “Хөдөлмөр”-ийн тамирчин болсон. Тэр үед тэнд Асасэкирюүгийн аав Л.Бадарч гуай байсан. Даанч би хагас жил болоод л Япон руу яваад өгсөн дөө.

-Сүмо бөхийн сонгон шалгаруулалт болж байгааг яаж мэдсэн бэ?
-Телевизээр. Үндэсний бөхийн холбооныхон тэр үеийн Анагаахын дээдийн зааланд 160 орчим хүүхэд цуглуулж, үндэсний бөх барилдуулаад сүмод шалгалт авч байсан. Би тэнцэнэ гэж бодоогүй байсныг хэлэх үү, тэнцэхгүй бол онигоо гээд хэнд ч, ээж аавдаа ч хэлэлгүй яваад очсон. Тэгсэн чинь тэнцдэг байгаа. Долоо хоногийн дотор л амьдрал огт өөр болчихож байгаа юм. “Хөдөлмөр” нийгэмлэгийн нэрэмжит ОУТ-д орох гээд жин хасч байсан хүн гэнэт Япон явах, сүмо барилдах болчихсон байлаа. Х.Намшир багш маань их эсэргүүцсэн. Г.Элбэг бид хоёр хамт очиж шалгалт өгсөн. Харин МҮБХ-ныхон Элбэгийг үндэсний бөхөд хэрэгтэй хүү, Монголдоо үлд гээд буцаачихаж билээ. Шалгалтад тэнцсэн хүүхдүүдийг ээж аавыгаа авчир гэлээ.

Хотод ойр дотны хүнгүй би бөхийн холбооны Үнэнбат ахыг хамаатан гэж худлаа яриад дагуулж очсон. “Улаанбаатар” ресторанд сүмогийн шалгаруулалтад тэнцсэн бид МҮБХ-ны болон бусад холбогдох байгууллагын хүмүүстэй хүлээн авалтад ороод, дуусангуут нь л би Төв шуудан руу гүйгээд аавдаа утсаар хэлсэн. Аав эхлээд итгэж өгдөггүй, юун Япон, юун сүмо, чи наад бэлтгэлээ сайн хийж байгаа биз гээд л байв. Нэлээн тайлбарласны эцэст үнэмшсэн. Хэд хоногийн дараа манайхан намайг үдэж өгөхөөр бөөнөөрөө Улаанбаатарт ирж байлаа. Ояката мөнгө төгрөг, хувцас хунар юу ч хэрэггүй гэж хэлсэн ч манайхан тэр үедээ жинхэнэ моод болж байсан жинс, цамц, пүүз надад авч өгж байсан юм. Үнэндээ аав надад юм бэлтгэх гэж банкнаас мөнгө зээлсэн юм билээ.

-Яагаад ер нь сүмоч болъё гэж шийдсэн хэрэг вэ?
-1992 он картны барааны үе, амьдрал хэцүү байсан. Сүмо барилдаж мөнгө олъё гэхээсээ илүү нэг нь ч гэсэн гадаад явж, аав ээжийнхээ амьдралыг хөнгөлье гэсэн бодол хүчтэй байлаа. Чөлөөт бөхөөр барилдаад амьдралаа аваад явах бололцоо байхгүй. Тэгээд ч ояката анх гурван жилийн гэрээтэй гэж хэлж байсан болохоор тэр хугацаанд нь барилдчихаад л буцаад ирье гэж бодож байсан. Нийгэм өөрийг хэлэх үү, ояката тэгж хэлэхээс өөр аргагүй байсан байж болох юм. Нэг ёсны хууртагдсан.

Оошима багш “Та нар хичээж зүтгэвэл мөнгө төгрөг, нэр хүнд бүх юм орж ирнэ, та нар чадна” гэж ятгаж бидэнд өөртөө итгэх итгэлийг бага ч болов төрүүлж дагуулж ирсэн дээ. Ингээд л Японд зургуулаа ирсэн. Би өөрийгөө нэг бодлын азтай хүн гэж боддог. Хүнд гурван том боломж байдаг гэж ярьдаг. Энэ бол нэг нь байсан гэж би итгэдэг. Японд ирээд миний амьдрал огт өөр болсон. Ялангуяа сүмод оръё гэж өөрөө шийдсэндээ баяртай явдаг. Одоо би дүү нартаа “Ах нь 18 нас хүрсэнээсээ хойш аав ээжээсээ ганц ч төгрөг авч байгаагүй, санааг нь ч зовоож яваагүй юм шүү” гэж бардам хэлдэг.

-Анх Японд ирэхэд мэдээж хүнд хэцүү юм их л тохиолдоо биз? Мөн гайхаж цочирдсон зүйл...
-Хөдөөнөөс хот гоё гээд л анх ирж байгаа хүнтэй л адилхан байлаа. Халаасандаа 10 “ногоон”-той гэж байгаа. Тэр үед Японд Монголоос элчингийхэн, тэгээд цөөн хэдэн оюутан л байсан. Социализмаас капитализмд ирсэн гэхээсээ илүү картны барааны газраас гэнэт тансаг баян газар ирээд цочирдож байсан. Цайны газар ороход тухайн үед Монголд ховор нөгөөх элсэн чихэр зүгээр л ширээн дээр тавьчихсан байлаа. Элсэн чихэр, энэ тэрийг аваад харьчихмаар санагддаг байсан гээд бод доо. Монголын тухай мэдэх хүн ч байхгүй.

Монгол хаана байдаг юм гээд л асууна, би ч Хятадын дээд, Оросын доод талд гээд л хариулдаг байсан. Чингис хаан гэж мэдэх хүн заримдаа тааралдана. Хурдны замаар давхиж явахдаа яагаад голгүй газар гүүр байна гээд л гайхдаг байсан. Хоол унд гэхэд түүхий загаснаас эхлээд дасахад хэцүү. Би Улаанбаатарт хагас жил л болсноос жинхэнэ хөдөөний хүн байсныг хэлэх үү, сайхан айраг ууж, боодог идээд, өргөн уудам тал газар морь унаад давхимаар санагддаг байсан шүү. Нэг шөнө унтаж байтал юм түжигнээд л ,байшин дайваад байдаг юм. Би нэг хүн л шал дэвслээд гүйгээд байна даа гэж бодож байсан чинь харин газар хөдөлсөн юм билээ. Тэгж анх газар хөдлөхийг мэдэрсэн.

Монголд болсон сонгон шалгаруулалтын үед сүмо бөхийн бичлэг үзүүлсэн гэсэн, би хоцроод үзэж чадаагүй юм. Тийм болохоор сүмогийн талаар ямар ч ойлголт байгаагүй. Орой нь нэг шланг шиг урт юм өгөхөд би дэр гэж бодож байсан харин хамгийн гол зүйл маваши маань байдаг байгаа. Зарим хүн сүмог их амар юм боддог, үгүй юм. Хэр баргийн хүн давж туулах эд биш. Цэрэг шиг л эрчүүдийн ертөнц. Энд хүчгүй нь хүчтэний өмнө буруутай. Манай дэвжээний дэмжигчдийн нийгэмлэгийнхэн их сайн хүмүүс. Тэгээд ояката маань, зодог тайлсан Кёкүдозан нар байсан тулдаа энэ хүндийг тэсч, тэвчиж байсан гэж бодож явдаг.

-Энэ үед манайхан зугтаагаад элчиндээ очсон. Та ганцаар үлдсэн. Хэрэв та тэр үед хамт зугтсан бол өдийд сүмод нэг ч монгол байхгүй байсан болов уу. Энэ утгаараа таныг Монголын сүмогийн загалмайлсан эцэг, баатар ч гэж хэлж болно гэж би боддог. Ингэхэд яагаад зугтаагүй юм бэ?
-Би баатар, мундаг болохоороо зугтаагүй юм биш. Мэдээж хэцүү, хүнд байсан. Зодуулж нүдүүлж, хөл гар маань хугарч байлаа. 40 градус хүртэл халуураад, ухаан санаа орж гарж байсан ч гуйваад л барилддаг байсан. Яагаад зугтаагүй вэ гэвэл ээж аавын минь сургасан хүмүүжил, эхэлсэн юмаа эцэст нь хүртэл шантралгүй дуусга гэсэн сургаалын ачаар л зугтаагүй хэрэг. Бас сүмо гэж тийм муухай юм биш гэдгийг ойлгоод эхэлсэн байлаа. Алсын алсад нэг юм гялалзаж байгаа нь харагдаад л. Гүрийгээд зүтгээд байвал тэр гэрэлд хүрнэ, өмнө минь ямар нэг сайн сайхан юм байгаа гэж итгэж өөртөө хэлж байлаа.

Японд битгий хэл би нутгаасаа Улаанбаатарт очоод ч их юм үзэж зовж явсан. Идэх хоолоо олох гээд гүйж байлаа, тэгвэл энд ядаж идэх юм нь бэлэн. Ингээд эд нарт зодуулж нүдүүлээд дуусахгүй заавал нэг юм олж, мэдэж авч байж харина гэж бодож байсан юм. Монгол хүний хор шар гэж байна даа. Бид нар ирээд “Оошима” дэвжээ их өөр болсон. Сэтгүүлчдийн анхаарлыг монгол бөхчүүд татаж байлаа. Тийм болохоор хал цэргүүд маань их дургүй. Юм л бол муусайн монголчууд гээд л загнадаг, хоорондоо наадуул чинь удахгүй зугтана, дэглээд бай л гэж ярьдаг байлаа. Үүнийг сонсохоор улам шар хөдөлдөг байсан. Би адилхан 18-тай ч гэрээсээ гараад Улаанбаатарт хагас жил болж амьдрал үзсэн гэх үү, дөнгөж гэрээсээ гараад л Японд ирж байсан болохоор бусдад маань надаас илүү хэцүү байсан байх.

-Ийм хэцүү үед яаж өөрийгөө зоригжуулж, тэсч тэвчиж явав даа?
-Гэрийнхнийхээ зургийг хараад аав ээж, дүү нараа дурсаж л суудаг байсан. Ээжийнхээ захиаг уншаад л уйлдаг байлаа. Ээж маань яриа хөөрөө багатай хүн. Захиан дээр л хамаг юмаа бичдэг. Би хичнээн нас ахисан ч ээжийнхээ хувьд бол хэзээд ч хүүхдээрээ. Ээж маань архи дарс ууж болохгүй, за яахав найз нөхөдтэйгээ уулаа гэхэд миний хүү пиво л ууж байгаарай, хүний дор битгий ороорой, эвтэй яваарай, усыг нь уувал ёсыг нь дагадаг юм шүү хүү минь гээд л бичдэг юм. Ээж аав маань намайг эрхлүүлж, тансаглуулж өсгөсөн бол би өдийд сүмо барилдаж явахгүй байсан. Тэдний маань сургаал, олгосон хүмүүжил, хатуужил надад их тус хэрэг болсон гэж бодож явдаг.

-Анхны барилдаанаа санаж байна уу?
-Одоо болтол санаанаас гардаггүй. Би гараа дохёнд хүргээд ухасхийтэл өрсөлдөгч маань хальтраад уначихаж билээ. Юу болов, би ялсан уу гээд л их гайхсан юм даг. III сард бид нар анх маэзүмо барилдаад V сараас жонокүчид барилдаж эхэлсэн. 60 мянган иен аваад бүгдээрээ гэр лүүгээ зуу зуун ногоон явуулж байлаа. Би шинэ бөхийн эрүүл мэндийн үзлэгт жин хүрдэггүй, жингээ нэмэх гээд баахан ус уучихсан чинь шээх гээд болж өгдөггүй,  ёстой л нөгөөхөө гараараа атгаж базаж байгаад давсан. Дараа нь зураг харахад доодохоо хамаг хүчээрээ базаж байгаа гарсан байна билээ.

-Таныг Японы иргэн боллоо гээд Монголд шуугисан?
-Тэр үед Монголоос олон хүүхэд сүмоч болохоор ирж, би сүмогийн талаар хичээл заадаг байлаа. Хакүхо Амагаас эхлээд л бүгдэд нь А-гаас нь эхлээд зааж байсан. Сүмогийн холбоонд Кёкүтэнзаныг холбоондоо ажиллуулья гэсэн яриа ч гарч, би ч сүмод дуртай, сонирхолтой тул ажиллах бодолтой байсан. Харин сүмогийн холбоонд заавал Японы иргэн л байх дүрэмтэй тул иргэншлээ солихоос өөр аргагүй болсон доо. Монголд сонин хэвлэлээр намайг япон хүнтэй гэрлэж байгаа болохоор Японы иргэн боллоо гэж бичиж байсан. Үнэндээ Кёкүтэнхо ч Японы иргэн болсныхоо дараа хүнтэй гэрлэсэн болохоос японтой суугаад иргэншлээ солиогүй юм. Миний хувьд бол ээж ааваасаа зөвшөөрөл авсан. Аав маань “Чи өөрөө шийдээд сүмо болж, гадаад явсан, одоо өөрөө мэд, аль ч улсын иргэн бай чи миний хүүхэд хэвээрээ, иргэншил гэдэг зүгээр нэг бичиг цаас бүртгэлийн л асуудал” гэж хэлсэн. Тэр үед их баярласан. Би хэзээ ч хаана ч монгол шүү дээ.

-Монгол руу хэр их явж байна?
-Боломж олдвол л явах дуртай. Япон шиг тансаг, бэлэн газар байвал хүн анх зүтгэж хичээж байсан залуу үеийнхээ юмыг мартдаг. Үүнийг мартахгүйн тулд би Хэнтий аймгийнхаа жинхэнэ хөдөөний хүн шүү дээ гэж өөртөө дахин дахин сануулах гэж Монголдоо байнга харьдаг. Нутагтаа хариад ирэхээр улам ухаан суусан юм шиг санагдаж, дахиад хичээе зүтгэе гэсэн бодолтой болдог.

-Анхны гурвын хоёр нь сэкитори болж, цол авсан. Энэ үед юу бодож байв?
-Мэдээж би ч гэсэн цолтой болохсон гээд л зүтгэж байсан. Атаархмаар харагдах үе байлгүй яахав, хүн болсон хойно. Гэхдээ болдоггүй юм гэдэг хичнээн зүтгээд бүтдэггүй л юм байна. Эхнээсээ эцсээ хүртэл явна гэж би анх Японд ирэхдээ бодож байсан, тэгж ч явсан. Надад одоо харамсах юм байхгүй. 34 хүртлээ барилдлаа. Олон сайхан дүүтэй боллоо. Сэтгэл хангалуун байгаа. Монголын сүмогийн анхдагчдын нэг болсондоо, дүү нарынхаа замыг нээлцэж өгсөндөө баяртай байдаг. Хамгийн гол нь би замын голд шантраагүйдээ өөртөө баярладаг. Голд нь больчихоод дараа нь би яваад байсан бол дээд зиндаанд гарах байсан юм биш байгаа гэсэн эргэлзэл энэ тэр байвал харамсалтай гэсэн үг. Би хичээсэн, зүтгэсэн тэгээд болоогүй юм болоогүй, тийм болохоор дараа харамсах зүйл байхгүй. Бид гурвуулаа байсан. Нэг нэгнээсээ зөвлөгөө дэмжлэг авч байж бид өдийг хүртэл явж ирсэн. Бидэнд Японы шоронд орсон монгол залуугаас захиа ирж байлаа. “Та нарынхаа барилдааныг хараад би хүний нутгийн шоронд сэтгэлээр уналгүй зүтгэнэ шүү, хэзээ нэг цагт нутагтаа харих юм шүү гэсэн хүч чадал олж авдаг, та нартаа баярлалаа” гэж бичсэн байсан. Үүнийг уншаад бид нар ч гэсэн улам илүү хичээнэ дээ гэсэн бодолтой болж байгаа юм.

-Манай сүмочид танд зориулж дуу зохиосон гэж сонссон юм байна.

-Гурав дөрвөн дуу байдаг. Яахав миний амьдралыг дуулж шүлэглэж өгсөн. Одоо барилдаж байгаа бөхчүүд дотор миний хичээл заагаагүй бөх бараг байхгүй. Хоёр их аваргыг анх ирж байхад нь би анхан шатны юм хэлж байлаа. Дүү нар маань Энхбат ах аа гээд л хүрээд ирдэг,  би ч өөрийн туулсан амьдрал туршлагаасаа тэг ингэ гээд л зөвлөгөө өгдөг. Зөвхөн сүмо ч биш хувийн амьдралаа, элдэв нууцаа яриад ирдэгт нь, надад итгэдэгт нь баярлаж явдаг. Одоо бид мэргэжлийн сүмод гучин хэдүүлээ байна. Сүмо бол жирийн нэг спорт биш. Хүнд хатуу. Монголын гучин хэдэн сайхан залуу энд зовж зүтгэж, баярлаж гомдож, уйлж инээж, хамаг чадлаараа гүрийж яваа гэдгийг манайхан ойлгоосой.

-Олон удаа гэмтсэн болохоор Кёкүтэнзан дэвшиж чадаагүй гэсэн яриа байдаг.

-Гэмтэхийн хувьд бол рекорд тогтоохоор болсон. Гайхуулмаар юм биш л дээ. Анх 1997 онд хөлөө хугалсан. Дараа нь тохой мултраад аппарат хийлгэсэн. Хүзүү цуурч, чих ханзарч байсан.

-Чих ханзарна гэж юу гэсэн үг вэ?
-Чих салаад багахан арьсан дээр тогтоод унжчихдаг юм билээ. Тэр даруй эмнэлэг рүү яваад оёдол тавиулсан. Гэхдээ миний хамгийн гайхсан гэмтэл бол нүд. Нүдэнд чичихээр хуруу талаа хүртэл орчихдог юм байна лээ. Цүппаридуулсан чинь нүд рүү чичээд хуруу нь орчихдог байгаа. Бараг нүд бүлтрээд гарах шахсан. Хүн барилдаж, бэлтгэл хийхээр гэмтэнэ. Зүв зүгээр суугаад байвал гэмтэхгүй шүү дээ.

-Танд мэргэжлийн гольфоос урилга ирж байл уу?
-Би ямар ч спортод дуртай, хөдөлгөөнтэй. Хөдөөнийх болохоор багаасаа байгаль дэлхийдээ ойр өссөн. 20 настайдаа анх гольф тоглож үзлээ. Үнэхээр сайхан, гол нь тоглохдоо биш. Хэдий хиймэл ч гэсэн сайхан байгаль дунд алхаад л явахад Монгол санаанд ордог байсан юм. Дараа нь тоглоод сурахаар гольфны амтанд орж ирсэн. Намайг сүмогоос илүү гольфод авьяастай гэдэг юм. Нэг өдөр мэргэжлийнхэнтэй тоглоод би ялсан. Тэгсэн чинь Японы мэргэжлийн гольфийн хүмүүс намайг уриад, оякатад энэ залуугаа өгчих гэж хэлдэг юм. Тэр үед Кёкүшюүзан дөнгөж жюүрёод орж байсан үе. Багш маань мэдээж Монголоос зовж байж олж ирсэн шавиа гольфод өгчихнө гэж байхгүй л дээ. Одоо ч гэсэн оройтоогүй. больё гэвэл мэргэжлийн гольфод орж болох л юм. Гольф их сайхан соёлтой спорт. Найз нөхөд ихтэй болдог, хүмүүстэй танилцана.

-Сүмо болоод харамсах юм байхгүй гэж ярьлаа. Тэгвэл сүмо барилдаад хамгийн баяртай зүйл юу вэ?

-16 жил барилдлаа, үнэхээр харамсах юм байхгүй. Төр засгаасаа “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Өчүүхэн хөдөлмөрийг минь үнэлсэнд баяртай явдаг. Сүмод орсноор Японы бараг бүх мужаар, өөр олон орноор явж үзлээ. Олон хүнтэй танилцлаа, уулзлаа. Энэ бол маш том олз юм. Японы хамгийн том их сургуульд орсон хүнээс илүү олон юм үзэж, их юм сурлаа гэвэл буруу болчихгүй байгаа даа. Хамгийн том олз гэж хэлж болохоор юм бол хүнтэй харилцаж сурсан явдал. Баян ядуу хэн ч байсан яриад сууж чадна. Эхний таван жил хэцүү байсан ч одоо бодоход нүд ирмэх зуур л өнгөрч дээ. Хэрвээ би сүмо барилдаагүй бол амьдралын ханьтайгаа учрахгүй байсан. Ханьтай болсондоо, олон сайхан найз, дүүтэй болсондоо баяртай явдаг.

-Та саяхан хуримаа хийсэн. Гэр бүлийн хүнээ танилцуулна уу?

-Гэргийг минь Х.Од гэдэг. Ханьтай болсондоо би хамгийн их баярладаг. Хайр сэтгэл, хань гэж байхгүй бол амьдрал утгагүй. Намайг ийм сайн ойлгож мэдэрч чаддаг энэ хүнтэй би учирч, уулзсан маань сүмо бөхийн ач тус юм. Германд амьдардаг монгол бүсгүйтэй Японд уулзаж дотносно гэдэг хувь заяа гэж би боддог. Зовсны эцэст жаргадаг гэдэг.  Их зовлон үзсэний эцэст хувь заяа надад ийм том бэлэг өгнө гэдэг үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байна. Мэргэжлийн сүмогийн хоёр их аваргыг анх сүмод хөл тавьж байхад нь зааж тусалж, одоо болтол дотно харилцаатай явдагтаа баярладаг. Анхны гурваас нэг маань зодог тайллаа. Би ч гэсэн удахгүй барилдахаа болино. Хүн нэг л амьдарна. Бүгдийг “тэг”-ээс нь эхлээд үзмээр байгаа. Энэ бол миний хоёр дахь шинэ амьдрал юм. Одоо би Монгол, Японоос өөр газар амьдарч үзмээр байна. Шинэ хэл сурж, олон юм хиймээр байна. Урьд өмнө үзээгүй зүйл хийж, өөрийгөө дахин дахин сорьж үзье. Энэ ганц амьдралаа ханийнхаа төлөө, үр хүүхдийнхээ төлөө зориулна.

-Сүүлийн үед Асашёорюү аваргын талаар Японы хэвлэл мэдээллээр их гарч байна...
-Аварга дүрэм зөрчсөн байж болно. Гэхдээ хэтэрхий хүнд шийтгэл болсон. Ойр дотно байдгийн хувьд жишээ авч хэлэхэд хэрэв бид нар явж байтал нэг хүн бие нь муудаад унавал хамгийн түрүүн гүйж очиж туслах хүн бол Дагваа юм. Дохён дээрх хатуу ширүүн Дагваа жирийн амьдрал дээрх Дагваа хоёр огт өөр гэдгийг хүмүүс мэдэхгүй байж болох. Хүн алж хүрээ талаагүй цагт би хэзээ ч аваргынхаа талд. Дүү бөхчүүд маань ч гэсэн нэг тогооноос хоол идэж, хамтдаа хөлсөө урсгаж байсных би хэзээ ч өмгөөлж дэмжиж явах болно.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Амьдралд чинь аз жаргал хүсэн ерөөе.

Мандах нарт тэнгэрийн уул Кёкүтэнзаны хоёр дахь амьдрал удахгүй эхлэнэ. Тэрбээр хаана юу ч хийлээ гэсэн сүмо бөхөөс олсон хатуужил чадал нь хэрэг болох нь мэдээж.

М.Сугар-Эрдэнэ, В.Даваа (Токио. Япон)

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан