Авлигатай тэмцэх газраас гаргадаг төрийн албан тушаалтны 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлэг саяхан гарсан.
Нийт 209 албан тушаалтан ХОМ-ээ өгснөөс бид аймгуудын засаг дарга нарын мэдүүлгээс дээжлэн хүргэж байна.
Ингэхдээ засаг дарга нарын “хамгийн хамгийн”-ыг тодруулсан юм.
Хамгийн өндөр үнэ бүхий газар, хамгийн олон компани, хамгийн их авлагатай нь- Дорноговийн засаг дарга
Хамгийн өндөр үнэ бүхий олон газартай засаг дарга бол Дорноговь аймгийнх байлаа.
Засаг дарга Пантийн Ганхуяг ,
-0.5 га хэмжээтэй - 1,
-400м2 хэмжээтэй-1 газар тус тус эзэмшдэг бөгөөд 530 сая төгрөгөөр үнэлж байгаа юм.
Түүнчлэн Хөрөнгө орлогын мэдүүлгээс хамгийн олон компанитайгаар тодорчээ.
Тэрбээр,
-“Монгол Алтай Индастри ХХК” -51300 ш хувьцаа - дүрмийн сангийн хэмжээ 51.3 сая төгрөг, 100 хувийн ногдолтой,
-“Блю Вүүлф ХХК” - 11 000 ш хувьцаа - дүрмийн сангийн хэмжээ 11 сая төгрөг, 70 хувь ногдолтой,
-“Говь” компани - 270 ширхэг хувьцаатай,
-“Эрдэнэс таван толгой” ХК - 1072 ширхэг хувьцаатай юм байна. Нийт дүрмийн сангийн хэмжээгээ 62.3 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Мөн П.Оюунтуяа, Т.Батболд нарт70 сая төгрөг зээлдүүлсэн нь хамгийн их авлагатай засаг даргаар тодроод байна.
Хамгийн орлоготой, хамгийн үнэтэй орон сууцтай – Сүхбаатарын засаг дарга
Хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл жилийн орлогоороо Сүхбаатар аймгийн засаг дарга Жамбын Батсуурь тэргүүлжээ. Тэрбээр жилд 398.3 сая төгрөгийн орлоготой юм байна.
Харин түүний араас Дорноговь аймгийн засаг дарга Пантийн Ганхуяг 209.6 сая төгрөг, Говьсүмбэр аймгийн засаг дарга Лувсандоржийн Одсэр 115.2 сая төгрөгийн орлогоороо “удаалжээ”.
Мөн хамгийн үнэтэй, олон орон сууцтай аж. Тэрбээр,
-Орон сууц - 1
-Үйлдвэр үйлчилгээ - 1
-Бусад байгууламж - 3-тай бөгөөд нийт энэ нь 2.1 тэрбум төгрөгийн өртөгтэй юм байна.
Хамгийн олон машин болон дансандаа их мөнгөтэй - Дархан-Уулын засаг дарга
Дархан-Уул аймгийн засаг дарга Сундуйжавын Насанбат хамгийн үнэтэй олон машинтай. Тэрбээр
-Samsung Excavator - 1,
-Hyundai Дугуйт ачигч - 1,
-Toyota Land Cruiser 105-1,
-Mercedes Benz ML350 - 1,
-Toyota Land Cruiser 200- 1 зэрэг 333 сая төгрөгийн үнэ бүхий машинтай юм байна.
Мөн хамгийн их хадгаламжтай нь бөгөөд дансандаа 379.1 сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ.
Гэр бүл нь хамгийн их орлоготой – Өмнөговийн засаг дарга
Өмнөговь аймгийн засаг дарга Бадамгаравын Бадраагийн гэр бүл хамгийн их орлоготой нь юм байна. Хөрөнгө орлогын мэдүүлэгт тэрбээр гэр бүлийн орлогоо 758.9 сая хэмээн тодорхойлжээ.
Хамгийн их малтай – Баянхонгорын засаг дарга
Хамгийн их малтай нь Баянхонгор Баянхонгор аймгийн засаг дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхан. Тэрбээр,
-Адуу - 66,
-Тахиа - 15 000,
-Ямаа - 340,
-Хонь - 170,
-Үхэр - 24 зэрэг нийт 391 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай аж.