Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Мод үржүүлгийн газрын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагаар аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргаж унтраажээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 16 дугаар гудамжинд зөөврийн тэвш дээр хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргаж унтраасан байна.
Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 38 дугаар байр I дүгээр орцонд утаа гэсэн дуудлагыг өгснөөр аврах, гал унтраах 10 дугаар ангийн II дугаар тасгийг гаргахад 6 дугаар давхарт хог шатаж өөрөө унтарсан байсан.
Энэ мэтийн хог шатсан гэх дуудлагууд өнгөрсөн даваа гарагт зургаан удаа иржээ.
Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд үнс нурмаа бүрэн гүйцэд унтрааж байхыг НОБГ-аас анхааруулж байна.