gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ясны сийрэгжилтийг үр тариагаар эмчилж болно

Бизнес
2014-11-10
0
Twitter logo
0
Twitter logo
Бизнес
2014-11-10

Яс хүний биеийн ерөнхий хэлбэр дүрсийг тодорхойлж, хамгаалах, хөдөлгөөн, хөшүүрэг, тулгуур, цус төлжүүлэх, бодисын солилцооны гэх мэт олон үүргийг гүйцэтгэдэг. Ясны олон төрлийн өвчин байдаг бөгөөд үүнээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр ясны сийрэгжил нь халдварт бус өвчлөлийн дунд зүрх судас, хавдар, чихрийн шижин өвчний дараа дөрөвдүгээрт бичигдээд байгаа.

50 дээш насныханд хийсэн судалгаагаар ясны сийрэгжилтээс болсон ясны хугарал эмэгтэйчүүдийн 3 хүн тутмын нэгэнд, эрэгтэйчүүдийн 8 хүн тутмын нэгэнд тохиолддог болохыг тогтоожээ. 

Ясны сийрэгжил нь ясны эдийн нягтаршил багасч, ясны эдийн бичил бүтцийн зохицол алдагдан, яс хэврэгшин улмаар гадны өчүүхэн үйлчлэлд хугарал үүсэхэд хүргэдэг ясны системийн өвчин юм. 

Нас ахих тусам яс элэгдэн, эрдэслэг чанар нь алдагдах тул өвчлөх боломж нэмэгддэг. Эмэгтэйчүүдэд өвчлөлийн тохиолдол маш өндөр буюу эрэгтэйчүүдээс 4 дахин их байдаг. Учир нь эмэгтэйчүүд эрчүүдээс бага хэмжээний ясны эдийг агуулах ба цэвэршилттэй мөн холбоотой байдаг. 

Ясны сийрэгжилтийг үүсгэх шалтгаан, нөхцөлүүд:

Монголчуудын хооллох, ундлах, амрах, амьдрах хэв маяг сүүлийн жилүүдэд асар их өөрчлөгдөж байна. Үүнээс шалтгаалан олон төрлийн өвчин тэр дундаа яс сийрэгжих өвчин ихсэж байна. Зөвхөн өндөр настай хүмүүс гэлтгүй хүүхэд залуучууд хүртэл ихээр өртөх болсон. Үүнд дараах нөхцөлүүд нөлөөлж байна.

Хоол хүнс:

Өдөр тутмын хоол хүнснээсээ Кальци болон витамин Д хангалттай хэмжээгээр авч чадахгүй байх. Хийжүүлсэн ундаа, халуун ногоо, чипс буюу шарсан төмс болон архи, тамхи, кофе зэрэг хорт зуршилыг байнга хэтрүүлэн хэрэглэх.

Өдөр тутмын амьдралын буруу хэв маяг:

Нэгэн хэвийн суугаа ажил буюу хөдөлгөөний хомсдол, унтаж амрахгүй байх, ялангуяа бага насны хүүхдүүдийг агаар салхи болон наранд бага байлгах

Мөн бусад архаг хууч өвчинүүд тэр дундаа дааврын ямар нэгэн өвчин эмгэгүүд, эрт цэвэрших, эмийн замбараагүй хэрэглээ зэрэг олон шалтгаанууд нөлөөлдөг. 

Яс сийрэгжилтийн үед дараах шинж тэмдэгүүд илэрдэг:

Эхэн үед кальци дутагдлын шинж болох амархан ядарч сульдах, цочромтгой болох, нойр муудах, дархлаа сулрах, үс салаалж унах, хумс хугарамтгай болох, шүд сулрах, шүдний өвчнүүдэд өртөмтгий болно. Нилээн даамжирсан үедээ булчин шөрмөс татах, яс ууц нуруугаар янгинах, чилж өвдөх, нуруу бөгтөр болох мөн яс амархан хугарамтгай болох гэх мэт зовиурууд илэрдэг. 

Харин бага насны хүүхдүүдэд голдуу витамин Д дутагдсанаас кальци гэдэсний ханаар шимэгдэх нь багасч улмаар хүүхдийн нурууны болон хөлийн ясны хэлбэр алдагдах, нуруу муруйх, хөл майга болох мөн хүүхдүүд өндөр болохгүй байх ба шүдний паалан хэврэгшиж амархан шүд цоорох шинжүүд илэрнэ. 

Өсвөр насны хүүхдүүдэд кальцийн хэрэгцээ ихэсдэг ба энэ үед шаардлагатай кальциа яснаас авснаас хүүхдийн хөлийн шилбээр өвдөх, яс янгинах, шөрмөс татах зэрэг шинжүүд илэрдэг. 

Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх:

Хоол хүнсэндээ витамин Д болон кальциар баялаг бүтээгдэхүүнийг хэрэглэх.

Архи, тамхи, кофены хэрэглээг бууруулах.

Ажил амралтаа зөв зохицуулах, идэвхтэй хөдөлгөөнтэй байх.

Үр тариагаар ясны сийрэгжилтийг эмчлэхүй:

Үр тариа, жимс, ургамлын гаралтай кальци нөхөх бэлдмэлийг хар гүнжидийн үр, улаан үзэм, навчит байцааны үр гэх мэт түүхий эдүүдээр бэлтгэсэн өндөр үр дүнтэй 100% экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Зөвхөн кальциас гадна магни, витамин Д-ээр баялаг бөгөөд аль ч насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Яс сийрэгжилтийн үед хэрэхлэхээс гадна урьдчилан сэргийлэх мөн өсвөр насны хүүхдүүдэд кальцийн хэрэгцээ ихэссэн үед хэрэглэх боломжтой. 

Хар гүнжидийн үр нь кальци, витамин Д болон магни зэрэг эрдэс, амин дэмээр хамгийн баялаг бөгөөд бөөрний тамир тэнхээг сайжруулах, ядаргаа тайлна. 

Улаан үзэм нь дархлаа дэмжих, биеээс чөлөөт радикалуудыг гадагшлуулах, цус төлжүүлэх үйлчилгээтэй.  

Навчит байцааны үр нь эрдэс, амин дэмээр баялаг бөгөөд ясны уян хатан чанар, ясны бөх бат чанарыг сайжруулна. Мөн зөөлөн эдийн бэртэл гэмтэлийн үед хэрэглэхэд тохиромжтой. 

Үр тариагаар бэлтгэсэн аливаа бэлдмэл нь биед ямар нэг сөрөг хор нөлөөгүйгээс гадна цэвэр байгалийн аргаар биеийг эмчлэх ач тустай юм. 

Илүү дэлгэрэнгүйг : 

Facebook : https://www.facebook.com/pages/Amuu-brand/1454840201465298
Twitter : http://www.twitter.com/AmuuBrand
Хаяг : ЧД 3-р хороо Мандухай зочид буудлын урд 12 байр 52 тоот  “Амуу үр тарианы төв”    Утас : 95532811

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан