Хоёр нарны хооронд өөрийгөө ч умартан цаг хугацаатай уралдан ажилладаг А бүсгүй нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагад сурвалжлагч хийдэг. Тэрээр байгууллагынхаа шуурхай мэдээллийн албанд харьяалагддаг болохоор тухайн өдөр болж буй онц чухал гэгдэх үйл явдлын мэдээ бичих үүрэгтэй.
Гэтэл нэг өдөр санамсаргүй нэгэн хэвлэлээс цаг үеийн чухал сэдвээр бичсэн өөрийнхөө мэдээнүүдийг олж харав. Нүдээ гүйлгэн нэрээ хайтал байдаггүй, гэсэн хэрнээ бичлэгийн хэв маяг, найруулга нь дүрээрээ мөн. Энэ мэт 5-6 мэдээ “идэвхтэй нь аргагүй” тухайн хэвлэл дээр байх юм.
Тэгээд ”хулгайч” байгууллага руу утас цохив. “Яах аргагүй манай сэтгүүлчийн бичсэн мэдээ. Өөрөө итгэхгүй бол хууль эрхийн байгууллагаар нь яваад үз л дээ” гэж үл таних “эрхлэгч” томров. Нэгэнтээ шийдэлд хүрээгүй болохоор “”гадаа гандаж, хөдөө хөхөрч” бичсэн мэдээнийхээ зохиогчийн эрхийг хамгаалуулахаар хуулийн байгууллагын хаалга татлаа.
Тэгсэн юу гээч... Бүх зүйл А сурвалжлагчийн эсрэг болон хувирав. Мөрөөрөө хөдөлмөрлөж хийж бүтээсэн бүхэн нь ямар ч үнэ цэнэд хүрсэнгүй үнс адил хийсэх шиг болов. Энэ нь юу гэхээр “Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн наймдугаар зүйлд “...болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын чанартай аливаа мэдээ, мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй” гэж заасан байлаа.
Улмаар холбогдох хүмүүсээс горьдлого тасралгүй асууж тодруултал, сонины нийтлэлийн төрөл зүйлд хамаарагдах сэтгүүлчийн бүтээл нь тухайлбал, өгүүлэл, ярилцлага, сурвалжлага зэрэг нь л утга зохиолд хамаарагдан “бүтээл туурвисан” гэдэг утгаараа энэ хуульд харьяалагдах аж. Харин түүний хөлсөө шингээж бичсэн өнөөх мэдээнүүд “хөдөлмөр зараагүй” хэмээн “жийгдэж” хэн дуртай нь хулгайлж сайтан дээрээ тавих эрхтэй болж таарлаа.
Хэн нэгэн сэтгүүлчийн бичсэн мэдээг хэн дуртай нь хуулж хувилаад өөрсдийнхөө бизнестээ ашиглах нь хууль бус үйлдэл биш болж таарах нь ээ. Нийтлэл биш ч гэсэн сэтгүүлчийн хөдөлмөр. Тэр хөдөлмөр юу болох вэ?
Оюуны өмчийн газрын Зохиогчийн хэлтсийн дарга Э.Мягмардорж: “Сэтгүүлчийн бэлтгэсэн нийтлэлийн бус сонордуулгын чанартай мэдээ мэдээллийг, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах тохиолдолд эх сурвалжийг нь заавал дурьдах ёстой” гэсэн.
Хэрвээ дурьдалгүйгээр А сурвалжлагчийн бичсэн мэдээг хуулсан бол ямар нэгэн хариуцлага тухайн байгууллагад хүлээлгэх үү гэсэн асуултанд, “Энэ бол зөвхөн сэтгүүлзүйн ёс зүйн асуудал. Мэдээ нь зохиогчийн эрхээр хамгаалагддаггүй болохоор хариуцлага хүлээлгэх үндэсгүй” гэсэн юм.
Тэгэхээр өдөр тутмын мэдээ, мэдээлэл бэлтгэж байгаа А мэт олон мянган сэтгүүлчийн хөдөлмөр үгүйсгэгдэж, бүтээл нь хаа нэгтээ хуулбарлагдан тавьсан ч “минийх” гэж хамгаалж өмчирхөж болохгүй болох нь ээ. Хийсэн бүхнийг нь хулгайлж, эзнийнх нь нэрийг дурьдалгүйгээр ч өөрсдийн бизнестээ ашиглаж болох аж.
Сэтгүүлчийн бичсэн мэдээг өөр нэг этгээд эх сурвалжийг нь дурьдсан ч бай, үгүй ч бай хуулбарласан тохиолдолд адилхан хуулийн хариуцлага хүлээлгэхгүй юм чинь нэг нэгнийхээ хөдөлмөрийг завшиж болно гэсэн үг үү?
“Мэдээж болохгүй. Манай хуулийн хувьд олон улсын Бернийн конвенцийн дагуу хэрэгждэг. Бид тэр жишгээр хуулиа хэрэгжүүлж байна” Энэ бол холбогдох хүний тайлбар.
Хэрвээ сэтгүүлчийн “хөлсөө урсгаж” бичсэн гэгдэх нийтлэлийн төрөл зүйлд хамаарагдах өгүүлэл, ярилцлага гэх мэтийг хуулбарлавал тухайн байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож, торгох юм уу үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм билээ. Гэхдээ тухайн сэтгүүлч нь л өөрөө ажигч байж, өөрийн бүтээлээ хулгайд алдсанаа “илрүүлж” сайтар баримтжуулсаны үндсэн дээр хуулийн байгууллагад өргөдөл гаргавал шүү дээ.
Энэ мэт дутуу хуулийн уршгаар А сурвалжлагч шиг өөрийн хийсэн бүтээснээ бусдад алдсан “хохирогчид” нийгэмд олон байгаа. Хариуцлага тооцохгүйгээр “мэдээний хулгай”-г өөгшүүлсээр байх уу? Цаг наргүй ажиллаж олсон хэдээрээ өдрийнхөө өлийг залгуулдаг сурвалжлагчдийн хөдөлмөр тэгвэл юу болж таарах вэ?
Г.Од