gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     4.02
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 6
Зурхай
 4.02
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 4.02
Валютын ханш
$ 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гар хүрч хүүхдийг хүмүүжүүлдэггүй

Нийгэм
2009-12-09
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-12-09
Гар хүрч хүүхдийг хүмүүжүүлдэггүй
Өсвөр үеийнхэн, хүүхэд багачуудын сэтгэхүй, эрүүл мэндтэй холбоотой хаана хаанаа анхаармаар зүйлийн талаар санал бодлоо хуваалцахыг хүслээ.

Зодож хүмүүжүүлдэг туршлага, онол байхгүй

Хүүхдийг зодох бус учирлан хэлж, заан зөвлөж хүмүүжүүлдэг билээ. Хуучин цагт хүний хэлсэн үг авдаггүй ганц нэг хүүхдийг арга буюу хонгон дээр нь алгаддаг байв. Үүнийг алганы амт үзүүлэх гэдэг байлаа.

Гэхдээ болохгүй байгаа хүүхдийн хонгон дээр нь алгадах хор хөнөөл багатай зүйл байсан гэвэл буруудахгүй болов уу. Үүгээр би хүүхдийг зодож хүмүүжүүлэх хэрэгтэй хэмээн хэлэх гээгүй юм шүү. Зааж зөвлөх нь хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал байдаг. Харамсалтай нь өнөө цагт хүүхдийг эрдэмд сургах, хүмүүжүүлэхдээ заавал гар хүрч байх ёстой мэтээр ойлгох болсон нь буруу. Зодох зодохдоо хүнийг удирдан жолоодож явдаг гол эрхтэн болох толгой руу тонших нь байж болохгүй үйлдэл юм. Мөн тухайн үеийн гэнэт дүрс хийсэн уурандаа хүүхдийнхээ хацрыг алгадаж, толгой руу нь хуруугаараа чичилж, бүүр элэг, цээж рүү нь дэлсээд авах болж.

Жаахан болохгүй зүйл дээр тархи толгой руу нь цохиод байх юм бол элдэв өвчтэй болж мэднэ. Наад зах нь гэхэд нүдний хараа муудаж, мэдрэлд нь нөлөөлөх аюултай. Тэгээд ч хүүхдийн бие эрхтэн хамгийн эмзэг байгаа. Өчүүхэн төдий доргилт хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болно.

Хэл яриагаараа хүмүүжүүлэх нь чухал

Эцэг, эхдээ зодуулснаас болж хөл, гар нь хугарч гэмтэх тохиолдол хүүхдүүдийн дунд цөөнгүй гардаг. Тэднийг эмнэлэгт аваачиж яагаад бэртсэн эсэхийг тодруулахад эцэг, эхийнхээ элдэв сүрдүүлгээс айгаад барагтай хэлэхгүй.

Санаандгүй байдлаар гэмтсэн, өөрөө уначихсан гэсэн тайлбар хэлээд тэгэс гээд өнгөрдөг. Үүнийг нягталж хүүхдээс дахин асууж тодруулах зүйл ч байдаггүй. Олон хүүхэд иймэрхүү байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөөр байна. Зарим нэг нь арга буюу гудамжинд зугтаан гарч, траншейнд хоног төөрүүлж байгаад харамсдаг.

Хүүхэд багачууд тархи, толгойн өвчтэй, уур уцаартай байдаг нь цохиж зоддогтой холбоотой. Үүнээс гадна хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрнө гэдгийг мартаж болохгүй. Мөн арван настай ах эгч нь 4-5 настай дүүгийнхээ толгой руу цохиж, хамар, амнаас нь цус гоожуулан, уйлуулаад сууж байх жишээтэй. Бүр дэггүйтээд байлаа гэхэд алганы амтыг хонгон дээр нь алгадаж үзүүлдэг болохоос бус тархи толгой, хацар нүүр рүү нь цохихыг хэлдэггүй юм шүү.

Болохгүй байгаа хүүхдийг монгол түмний уламжилж ирснээр бөгсөн дээр алгадчихаж байх хэрэгтэй. Мэдээж эхлээд хэл яриагаараа хүмүүжүүлэх нь чухал. Уг нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд тархи, толгой, элэг цээж рүү нь цохих явдлыг хуулиар хориглох хэрэгтэй мэт санагддаг юм.

Төрийн бодлогын хэмжээнд ч анхаарахад илүүдэхгүй. Хүүхдийг зодуураар хүмүүжүүлдэг мухайр аргаас хаана хаанаа татгалзах хэрэгтэй байна. Энэ талаар уншигч олон маань нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан