Монгол орон маань халимтай “болоод” есөн жилийн нүүр үзлээ. Энэ нь манай орон дэлхийн халим хамгаалах нийгэмлэгт элссэн явдал юм. Далайд гарцгүй орон атлаа хаа холын орны халимыг хамгаалахаар нэгдсэн нь тун сонин. Манай улс яагаад халим хамгаалах болсон тухай сонсоод иргэд гайхан асууна. Хариулт нь ердөө л далайн үр шимийг амсахын төлөө аж. Манай улс анх 2000 оны эхээр халим хамгаалах нийгэмлэгт элсэж байжээ. Түүнээс хойш зохион байгуулагдсан хуралд хоёр удаа оролцсон гэж холбогдох хүн өгүүлсэн. Гэхдээ эх сурвалжийн ярьж буйгаар энэ жил Испани улсад зохиогдсон хуралд манайхаас бас л явсан гэнэ. Харин 2002 онд Япон улсад болсон олон улсын хуралд тухайн үед УИХ-ын гишүүн байсан Ц.Оюунбаатар, Гадаад харилцааны яамыг төлөөлж Болд тэргүүтэй хүмүүс явж байсан аж. Энэ талаарх мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын зөвлөх Ц.Дамдин сайн мэднэ гэдгийг эх сурвалж хэлсэн. Энэ хүнтэй уулзах гэсэн боловч Архангай аймагт яваа аж. Иймд утсаар холбогдлоо.
-Манай орон халим хамгаалах нийгэмлэгт элссэн байдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Далайд гарцгүй ч гэсэн манай орон энэ нийгэмлэгт элссэн. Яагаад гэвэл далайн ашиг шимийг хүртэх гэдэг үүднээс юм. Далайд гарцтай, гарцгүй олон орон энэ нийгэмлэгт элссэн байдаг. УИХ энэ конвенцийг батлаад элссэн.
-Энэ нь бидэнд ямар ашигтай юм бэ?
-Манай орны төрийн далбаатай 130 гаруй онгоц далайд хөвдөг. Эдгээрээс татвар авдаг тул ашигтай хэмээн тооцсон байх. Би энэ талаар сайн мэдэхгүй.
-Зохион байгуулсан хуралд нь жил бүр явдаг гэсэн. Энэ жилийн хуралд та очсон уу?
-Сүүлийн жилүүдэд төсөв, мөнгө байхгүй гээд яваагүй шүү дээ. Би яваагүй.
Тэрбээр ийм тайлбар хэлж байхад харин эх сурвалж түүнийг Испани дахь хуралд оролцсон гэж ярилаа. Бодит үр дүн, ашиг харагдахгүй байгаа энэ үед төсвийн хөрөнгөөр халимны талаарх хуралд суух шаардлага бидэнд одоохондоо байхгүй л байлтай.
“Тэнгисийн хоньч” байгаль хамгаалах нийгэмлэгийн үндэслэгч энэ талаар бичжээ. Тэрбээр Монгол хөөмэй халимны дуутай их төстэй. Тэгэхээр энэ утгаараа холбогдож магадгүй юм гэжээ. Мөн монголчууд хэзээ ч халим агнуурын талаар үндэсний санал асуулга явуулж, зөвшилцөл хийж байгаагүй. Халим агнуур нь Монголын ток шоуны халуун сэдэв болж байгаагүй. Мөн монголчууд өглөө мориныхоо баасыг хүрздэн хүүрнэлдэх зуураа халимны тухай огт дурсдаггүй гэжээ. Хэдийгээр ховор амьтдыг хамгаалах нь хүн бүрийн үүрэг ч манай улсын төлөөлөгчид зардал гаргаж хуралд нь суугаад санал нэмэрлэж, тэр нь хэрэгждэг гэвэл эндүүрэл бололтой. Эхний ээлжинд эх орондоо байгаа шонхор шувуугаа хамгаалахсан. Тэгэхээр бид юуны төлөө дээрх нийгэмлэгт элсэж, төсвөөс зарлага гаргаж байгаа юм бол доо.
О.Урантогос