gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цагдаагийн бэлтгэл офицер Х.Отгонбямбаа: С.Зоригийг хөнөөсөн хэргийн бүх гэрч байхад хуулийнхан айгаад байна

Улс төр
2009-12-08
0
Twitter logo

Насаараа цагдаагийн бай­гуул­лагад ажилласан, нэгэн үе гудамжны жагсаал, цуглаанд идэвхтэй оролцож, зохион бай­гуулагчдын нэг байсан бэлтгэл офицер Х.Отгонбямбаатай ярилц­лаа.

-Монголын нэгдсэн хөдөл­гөө­нийг удирдан Ялалтын тал­байд жагсаал, цуглаан зо­хион байгуулдаг байсан хүн. Сүү­лийн яагаад чимээгүй болчихов. Нууц биш бол хаана, юу хийж байна?
-Хөдөлгөөнийхөн дуугаа хориу­лаагүй. Шаардлага гаргаж, олны санаа бодлыг илэрхийлсэн олон ажил зохион байгуулдаг нь хэвээр байгаа. Гэхдээ жагсдаг, цугладаг нөхдийн маань хүч сүү­лийн үед жаахан тарамдсан. Өвгө­чүүл нь бурхан болж, залуучууд тоохоо больсон. Монголын нэгдсэн хө­дөлгөөний тэргүүн Д.Бошигт, Б.Ба­зарсүрэн, Д.Доржзовд, Л.Өл­зийбат бид голлон зохион бай­гуулж ирсэн.

-Жагсаал, цуглаан хийж ард түмэндээ үгээ хэлье гэхээр яа­гаад цуглах хүн цөөрчихдөг билээ. Харин ч та нарын үед шар зангиатай залуусаар эгнээгээ тэлсэн биш үү?
-Жагсаал болдог, Сүхбаатарын талбай руу очьё гээд хөдлөхөөр “Тэгье, тэгье” гэж гарчихаад зам­даа өөр замаар аваад явчих жи­шээ­тэй, ингээд цөөхүүлээ үлддэг. Иймэрхүү ажиллагаа ихээхэн явагддаг болсон. Сүүлийн үед жагсаал, цуглаан өргөжиж, олуу­лаа болох нь уу гэтэл тийм биш юм. Тухайлбал, МоАХ-ны архивын эрхлэгч байсан Г.Баасан болон Ж.Батзандан, О.Магнай нар Сүх­баатарын талбайд өдөр шөнөгүй сав нүдэж, нийслэлийнхний амга­лан тайван байдлыг алдаг­дуулдаг байсан. Хамтраад жагсч, цуглая гэхээр нэгддэггүй, дуу чанга­руу­лагчийг нь аваад ард түмэнд үгээ хэлье гэхээр өгдөггүй, нуучихна. Тэдний үйл ажиллагааг ажиглахад, эх оронч, дайчин шударга ард түмний жагсаал, цуглаан биш. Төлбөртэй жагсч, тэмцдэг болсон байна. Ард нь байгаа захиалагч, ивээн тэтгэгч нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж байсан.

Бидний үед хэрчим талх эргүүлэх байтугай, гэр бүл, үр хүүхдээ орхиод ажлынхаа чөлөө заваар, бор зүрхээрээ жагсч, тэмцдэг байлаа. Олны түрхрээн, уур бухимдал галдах, шатаах, буудах тухай уриа, лоозон тавина. Тиймээс өөрийн биеэр 24 цаг дэргэд нь байж хардаг байлаа.

Би 17 настайгаасаа цагдаагийн ал­­банд ажилласан болохоор Чин­гэл­тэй, Сүхбаатар дүүргийн цаг­даа­­гийн алба, хэв журмын тасаг­тай холбоотой ажиллаж, сөрөг үр да­гавараас сэргийлж байсан. Хэ­дий­гээр жагсагчид буу шийдэм, хут­га мэсгүй ч уур бухимдал юунд ч хүр­гэж болзошгүй гэдгийг холбог­дох байгууллагуудад анхааруул­даг байсан.

-Долдугаар сарын 1-ний үймээн галдан шатаалт, дээрэм, хулгай, хүний амь нас эрс­­дүүл­сэн сөрөг үр дагаврыг ав­чирсныг та хэрхэн дүгнэж байна. Тэр үеэр хаана байв?
-2008 оны долдугаар сарын 1-нд эх орон, ард түмний төлөө гэ­сэн тодорхой зорилготой жагсаал, цуглаан болоогүй. Өс хонзонгийн жагсаал, цуглаан явагдсан.Би тэр өдөр Нисэхээс хот орж ирээд буц­сан юм. Тэр үеэр Ялалтын талбай орж, СЕХ-ны нарийн бичгийн дар­га нартай уулзаад “40 мянгатын “Эмийн сан”-гийн хавиар Ж.Бат­зандан, О.Магнай нарын шар бүч­тэй хүмүүсийн жагсаал цуглаан үргэлжилж, Сүхбаатарын талбай руу явж байна. Янз бүрийн үйл ажиллагаа явагдах вий, телевиз болон намын байр руу дайрдаг. Өм­нө нь МАХН-ын байр руу дайрч 21 сая төгрөгийн хохирол учруу­ла­хад ард түмэн хохирч, энэ нөхөд ял завшсан. Тэрнээс илүү юм болох вий, та нар анхааралдаа ав” гэж хэ­лээд Сонсголонгийн автобусанд суугаад явсан юм. Гэтэл тэр өдөр үй­мээн, шуугиан болсон байгаа юм.

-Долдугаар сарын 1-ний үй­мээ­нийг хэнийг удирдан зо­хион байгуулсан гэж бодож байна?
-МоАХ-ны анхны илтгэлийг ун­шиж байсан гавьяат жүжигчин Д.Со­­сорбарам,Ц.Элбэгдорж, “Жен­­ко” Х.Баттулга нар тусгай га­зар уул­заж, жагсаал, цуглааныг удир­д­сан. Тэд та­раах бүү хэл өдөөн тур­хирах, хат­гах үйл ажил­лагаа явуулс­­наар маш ноцтой, хүн ами­ны гэмт хэрэг гарсан.

Тухайн үед Ерөнхийлөгч онц бай­­дал зарлаагүй бол түүнээс ч аюул­­тай хөнөөл учрах байсан. Нэг намын байрнаас эхлээд, түүх, соё­лын асар их өв санг ша­таа­чи­­хаад хариуцлага хүлээлгүй, ял зав­­шиж албан тушаал ахиж, дэв­шээд байдаг. 60:40-ийн харь­цаа­тай хамтарсан Засгийн га­зар бай­гуулсан гэдэг ч АН-ын­хан ал­бан тушаалын ихэнхийг авч бай­на. Ажлын байргүй гэ­­чи­хээд тө­рийн албан хаагчдын орон тоог өс­гөж, сайдуудаа нэ­мээд байдаг. Тоо­чоод байвал асуудал их бий.

Жагсаал цуглаантай холбог­дуулж, нэг зүйлийг зориуд хэлэхэд 2009 оны Ерөнхийлөгчийн сон­гуу­­лийн үеэр нөхцөл байдал ноц­тойгоор эргэх тохироо бүрдчи­хээд байсан. МАХН-аас нэр дэвш­сэн Н.Энхбаяр сурталчилгааг өр­гөн явуулахгүй, цөөхөн нэр дэв­шигч­тэй, сонгогчид хүнээ сайн тань­­даг учраас янз бүрийн сур­тал­­чилгаа тараагаад яах вэ гэсэн ут­­гатай үг хэлсэн. Гэтэл Ц.Эл­бэг­дор­жийн сурталчилгаанд хэчнээн жийп­ний цуваа гарчихсан бэлэг сэлт тараагаад байсан. Ард түмэн дэмжих нэг нь дэмжсэн. Суртал­чил­­гаанд явах нь хүчтэйхэн ч яв­сан байх. Сонгуулийн суртал­чил­гаа­ны үеэр Засаг дарга нарын ха­лаа, сэлгээг хийж,бараг бүг­дийг нь ша­хам АН-аас томил­сон. Дүүр­гүүд нь хороодын Засаг дар­га на­раа АН-ынх болгосон. Ин­гэж мөн­гө, хөрөнгө, эдийн зас­гаар Ц.Эл­бэг­дорж төрийн тэргүүн бол­сон. Хэ­рэв төрийн тэргүүн бо­лоогүй бол маш хор хөнөөлтэй, эр­гэж тө­лөгдөшгүй хохирол учруу­лах бай­сан. Ах, дүү, хамаатан са­дан, тө­рөл төрөгсөд, найз нөхөд нь тэр үед бэлэн байсан юм. Тэр нөхөд хэрэв Ц.Эл­бэгдорж сон­гуульд ялагдлаа гэх юм бол маш аюул­тай хор хөнөөл уч­руулах бай­сан. Аюултай үйл ажил­лагаа яваг­дахыг таслан зог­соосон юм би­лээ. Одоо “Шудар­гын төлөө” гэж амлан гарч ирс­нээс хойш, цаг­даа ,шүүхийн бай­гуул­лагыг шалгаад яваад бай­гаа. Юу болж бай­гааг жирийн иргэн бид юу мэдэх вэ. Саяхан Сүх­баа­тар аймгийн хи­лээр явсан байна. Цэргүүд нэгийгээ бууд­сан зэвсэгт гэмт хэргийн үед мөн тэнд явж л бай­сан. Гэтэл тэнд цэр­гүүд нэ­гий­гээ буудаж хүн нас бар­лаа. Айх­тар цусан замтай хүн юм. Иймэр­хүү үйл явдал давтан га­рах юм бол эх оронд маань аюул­тай. Ц.Эл­бэгдоржийн хоёр хүүхэд нь АНУ-д суралцаж байна. Тэр мөн­гө, хөрөнгө нь хаанаас, хэнээс гар­­даг юм бэ. Ц.Элбэгдорж угаасаа баян, чинээлэг байгаагүй шүү дээ. Хов­­дын Зэрэг сумынх гээд л мааж­гий бахиалтай залуу тэр үеийн “Улаан Од” сонины дарга хурандаа н.Яд­маагийн өрөөнд ажилд орох гээд зогсч байсан юм даг.

-Та МоАХ-ны анхны жагсаал, цуг­лаанд оролцож байв уу?
-Ялалтын талбайд жагсч цуг­лаж байхад тэд тусдаа жагсдаг бай­­сан юм. Д.Дорлигжав, Э.Бат-Үүл нар ирээд бүх юм тарамдаад яв­­чихдаг. Тракторын жагсаал бо­ло­­ход Э.Бат-Үүл баахан хүн да­гуулж ирээд архидуулаад явуул­чих­­даг, хүнд байсан.

-С.Зориг агсны амь насыг хо­хи­­роосон хэргийн талаар та юу мэ­дэх вэ?
-Баримттай зүйлүүдийг л хэлье. С.Зо­­риг агсан УИХ-ын гишүүн, дэд бүт­цийн сайдын үүрэг гүйцэтгэг­чээр ажиллаж байсан тэр үед Ц.Эл­бэг­­дорж Ерөнхий сайд байсан. Хоёр хоногийн дараа С.Зоригийг Ерөн­­хий сайдаар томилох шийд­вэр гарчихсан байх үед бусдын гарт амиа алдсан. Өөрөөр хэлбэл, то­­милгоо хийхээс хоёрхон хоно­гийн өмнө амь насыг нь хөнөөсөн бай­­гаа юм. Учир битүүлэг байд­лаар амийг нь хөнөөсөн энэ хэрэг ан­­хаарал татдаг. Эхнэр Н.Булган нь ха­жууд нь байж л байсан. Тэгээд угаал­гын өрөөнд гутлын үдээсээр гарынхаа эрхий хурууг уяулчихаад ал­лага болж байхад тэрийг мэд­дэг­гүй, сонсдоггүй хүний хань гэж хаа байхав дээ. Талийгаач өнгөр­чи­хөөд байхад ул мөр дээр нь арав гаруй хүн орж ирсэн байдаг. Цаг­даа­гийн дарга, гавьяат хуульч, ху­ран­даа Д.Мөрөн тэргүүтэй, Ша.Бат­­баяр,Э.Бат-Үүл нарын ар­ваад хүн ша­рил дээгүүр нь харайж гүйж бай­сан. Энэ хэргийг шал­га­хаар мөр­дөн байцаах газрын дар­га, ху­рандаа н.Алтангэрэл томи­лог­доод бүх материалыг цуглуулж байтал шүүх магадлалын ба­рим­тууд хэрэг болсон. Гэтэл Эрүүл мэн­дийн сайд асан Ша.Батбаяр бүх ба­римтыг үндсээр нь устгасан. Одоо хэргийн талаарх шүүх магад­ла­лын бичиг, ба­римт байхгүй. Гэх­дээ ард иргэд, хэр­гийн эзэн дотроо бай­на, жин­хэнэ гүйцэтгэгч нь байх­гүй, 100 сая төг­рөг өгнө гэж амлаад л цааш ха­руул­сан. Одоо захиа­лаг­чид нь саа­рал ордноор дүүрэн бай­­на гэж хэл­дэг. Амьд гэрч Н.Бул­ган, Э.Бат-Үүл байж л байна. Хэрэг гарс­ны да­гуу цагдаагийнхан С.Зо­риг агс­ны гэрт үзлэг хийхэд Э.Бат-Үүлийн малгай, бугуйн цаг гарсан ч мөрдөн байцаалтын явцад алга бол­чих­сон. Тэр бүү хэл хогийнх нь са­ван до­тор талийгаачийн зангиа эв­хээ­тэй байсан. Мөн л хэр­гийг шалгах яв­цад алга болсон. Хү­мүүс ярих­даа өмнө нь Д.Төмөр-Очир агсныг Дар­ханд цус гаргалгүй ал­сан учир би­түүлэг хэрэг гарч бай­сан. С.Зо­ри­гийн хэрэг ч бас тэрний араас ор­лоо гэж яриад байдаг. Гэ­тэл тийм биш, С.Зоригийг хөнөө­сөн гэмт хэргийн бүх гэрч байна. Ха­рин хуулийнхан ажиллахгүй ай­гаад байгаа юм.

-Хуулийнхан ажиллахгүй бай­­на гэж дүгнэх ямар үндэс­лэл байна. Яагаад айж байна гэж?
-Тэд ардчиллын нэр барьж гар­чи­хаад НАХЯ-ыг Ардын хянан шал­гах хороотой нь хамт үндсээр нь устгасан. Хэрэв устгаагүй бай­сан бол Монгол оронд ДОХ гэдэг өв­чин орж ирэхгүй байсан. Хам­гийн чухал байгууллагуудыг устгаж, гэмт хэргээ баллах улс мөрөө далдлах гэсэн алсын бодлоготой юм хийсэн улс байгаа юм.

-Таныг С.Зоригийн амийг хө­нөөсөн хэрэгт холбогдуулан барьж хорьсон гэлцдэг. Зарим нь жагсаал, цуглаанаас үүдэн ба­ривчлагдсан гэж ярьдаг. Аль нь бодитой мэдээлэл вэ?
-Жагсаал, цуглаан зохион бай­гуулахдаа саарал ордны хойд та­лын хаалган дээр дуу чан­га­руу­лагчаа барьж очоод Р.Гончигдорж, М.Энх­сайхан, Э.Бат-Үүл нараас “УИХ, Засгийн газар огцрох уу. Та нар үгээ хэлээч, ард түмэнд” гэж асуу­­даг байлаа. Тэд зугтаад алга бол­­чихно. Иймэрхүү юмнаас үүдэн на­майг 1998 оны аравдугаар са­рын 22.33 цагт Ялалтын талбай дахь штабаас цагдаагийнхан ямар ч баримт, үндэслэлгүй, прокуро­рын зөвшөөрөлгүйгээр баривчил­сан юм. Юуны ч туханд хүрэлгүй гав­лах гэхээр нь “Би гавлуулах хэ­рэг хийгээгүй. Жагсаал, цуг­лаан, ми­ний улс төрийн ажилд хол­бог­дол­гүй юм бол үндэслэлээ хэл, про­ку­рорын зөвшөөрөл авчир” гэж шаард­сан.

Тухайн үед Ялалтын тал­байн цаад талд цагдаа, таг­нуу­лын машин хөлхөлдөж байсан. Тэд “Ганц худаг”-т сар шахам ху­гацаанд хорихдоо С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр гурван удаа байцаасан. Би тэдэнд “Хүнээ олж ярь, үхрээ олж мөөр. Та нар ал­сан биз дээ, хоёрдугаарт та нар хам­гаалж чадаагүй шүү дээ” гэж хэл­сэн. Мөрдөн байцаах явцад буу, шийдмээр айлгаж, дарамт ша­халт үзүүлдэг. Сүүлчийн байцаал­тад “Таныг авч явна. Н.Булгантай нүүрэлдүүлнэ” гээд захиалгат ка­мерт тахал хулгайч, шоронгийн ат­ман, бууны нохойнуудтай хамт хорь­сон. Тэд надаас “Та яагаад тэр сайхан хүнийг алчихав” гэж асууж байсан юм. Яагаад тэдэнд мэ­дээлэл оччихсон байна вэ, мэ­дээлэл очоогүй бол юу гэж тэгж асуух вэ дээ гэдэг нь анхаарал тат­сан учраас би захиалгат камерт орс­ноо мэдсэн. Н.Булгантай нүү­рэл­дүүлнэ гэж нийслэлийн цагдаа дээр авчирчихаад “Олон юм хэрэг­гүй. Та биднээр их тоглолоо” гэсэн. Тэ­гэхээр нь “Та нар тоглов уу, би тог­­лов уу” гэж асуусан юм. Худал ярьж хүнийг баривчилдаг, про­ку­ро­рын зөшөөрөл өгөөгүй байхад хорь­­дог” гэж хэлсэн. Ингээд батлан даал­­тад гаргаад жил гаруй бо­лоход ямар ч хариу өгөөгүй. Хоёр жил ша­хам хэрэгтэн хэвээр явсны эцэст Нийслэлийн шүүх, Дээд шүүх, УИХ, хууль зүй байнгын хо­роонд хан­дахад ямар ч хариу өг­сөнгүй. Аав чинь хэрэгтэн гээд хүүх­дүүд сур­гуульдаа явж чаддаггүй, зав­­сардлаа. Цөхрөнгөө барсны эцэст Эрүүгийн цагдаагийн газ­раас ал­бан бичгийг нь аваад цааш нь зар­гаа үргэлжүүлсэн.

Тухайн үед би ху­вийн компанид машины зас­вар­чин, харуул, хамгаалалтын ажил хийж, цайны газар ажил­луулж бай­­сан юм. Тэр бүхнийг тоо­цоод зур­гаан сая 550 мянган төг­рө­гийн ор­логоо нэхэмжилсэн. Шүүх хур­лаас хохирлыг 100 хувь барагдуул гэ­сэн шийдвэр гарч 1.2 сая төгрөг өг­сөн. Тэр мөнгөөр гэр оронтой бол­­сон ч одоо мод нь хугарч, бү­рээс нь хуураад нурж унах дөхлөө. Төрийн заргыг авсан ч С.Зоригийн амь насыг хохи­роо­сон хилс хэрэгт хэл­мэгдсэнээс хойш 11 жил ажил, амьдралгүй хо­хирч явна.

-Та одоо хэнтэй амьдарч бай­на. Хүүхдүүд тань том болсон уу?
-Хүүхдүүд тусдаа гарсан. Хөг­шинтэйгээ хоёулаа байгаа. Чих нь сонсголгүй, бие муутай хүн бий.

Ч.Үл-Олдох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан