Монголын Ардчилал ирэх 20 жилд
Элэг нэгт Монгол түмэндээ Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
1989-1990 оны цагаан морин жил монголчуудын төдийгүй дэлхийн түүхэнд их өөрчлөлт, хувьслыг авчирсан он жилүүд байлаа. Иймээс ч энэхүү түүхэн баярт үйл явдлыг бид өргөн тэмдэглэж, өнгөрсөн ба ирээдүйгээ дэнслэн үзэж байна.
Аливаа баярын өдөр хүн төрөлхтөн өнгөрснөө дүгнэж, алдсан, оносноо цэгнэж, ирээдүйгээ төлөвлөж, их ажлын эхлэл, ирэх цагийн өнгийг мэдэрдэг. Өнгөрсөн хорин жил монголчуудын хувьд тусгаар тогтнолоо баталгаажуулсан, монгол орныхоо хөрсөнд ардчилал, иргэний нийгмийн үнэт зүйлийг тарьж соёолуулсан, Монголын хөх тэнгэрээс коммунизмын хар үүлийг хөөж зайлуулсан, төрийн дарангуйлалыг хумьж түмэн олондоо эрх чөлөөг олгосон гайхамшигтай он жилүүд байлаа.
Ардчиллын үнэт зүйлсийн төлөө амь, амьдралаа үл хайхран зүтгэсэн, эрх чөлөөг эх орондоо баталгаажуулахын төлөө энэ биеэ харамгүй зориулсан мянга мянган элэг нэгт монгол түмэндээ баярлалаа.
Залуу үе түүхийн ямарч цаг үед өмнөх үеийнхнийхээ хийж бүтээсэн амжилт бүхнээр бахархаж, алдсан эндсэн нугачаа бүхнээс нь суралцаж, бас залруулж байх үүрэгтэй. Тиймээс ч ХХI зууны залуучууд бидний өмнө тулгарч буй түүхэн үүрэг, үүрэх ачаа үнэхээр их байна. Товчоор хэлбэл монгол эх орондоо бодит ардчиллыг хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх, хариуцлага, ёс зүй, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн төр нийгмийн харилцааг төлөвшүүлэх, даяаршиж буй дэлхий ертөнц, хурдтай өөрчлөгдөж буй технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах түүхэн үүрэг, хариуцлага бидэнд ноогдож байна.
Монголын ардчиллын гажуудал, завхралыг арилгах, нийгмийн шударга ёсны үнэлэмжийг дээшлүүлэх, хариуцлага, хуулийн хэрэгжилтийг хангах механизмыг боловсронгуй болгохыг цаг үе биднээс шаардаж эхэллээ. Улс төр дэх эрх ашгийн эрэмбэ дарааг цэгцэлж, олигархуудын ашиг сонирхлоос дээгүүр олон түмний эрх ашгийг тавих цаг ирсэн. Хувийн ажлыг төрийн албанаас салгаж мэргэшсэн төр, мэдлэг дээр суурилсан нийгмийг байгуулах цаг болжээ.
Эрхэм Нөхөд өө !
Ядуурсан олонхоо дэмжиж чаддаггүй чөлөөт нийгэм, баян цөөнхөө хамгаалж чаддаггүй гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннеди нэгэнтээ хэлсэн байдаг. Үнэхээр энэ үг нь Монголын өнөөгийн нийгэмд тохирсон мэт санагддаг юм. Ер нь эдийн засгийн шударга хуваарилалтын зарчмыг хангахгүйгээр , улс төрд шударга ёс тогтоох тухай ярих нь утгагүй билээ.
1990 оноос эхлэн Монгол улсад өмч хувьчлал явагдаж түүний үр дүнд өмчийн 90 орчим хувь нь хувийн секторт шилжсэн ба энэ нь агуулгаараа эдийн засгийн том реформ хийгдсэн гэж үзэж болно.
Өмч хувьчлалын эцсийн зорилго нь нийгмийн баялгийг шударга хуваарилах, улмаар нийгэмд өмч хөрөнгөтэй, хүчтэй дундаж давхарга бий болгоход чиглэсэн. Гэвч 20 жилийн өндөрлөгөөс эргэн харахад Монголын нийгэмд баян хоосны хэт ялгарал газар авч нийгмийн баялгийн 90 орчим хувь нь нийгмийн нийт гишүүдийн 5%-д ногдох боллоо. Өөрөөр хэлбэл баялгийн шударга хуваарилалт алдагдаж нийгэм маань ядуу, баян гэсэн хоёр туйлд хуваагдлаа. Энэ нь эцсийн дүндээ нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг чөдөрлөж эхэллээ.
Аливаа төр, нийгэм нь баян чинээлэг дундаж давхаргагүйгээр ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг бодитой хангах боломжгүй юм.
Өнгөрсөн 20 жилд нийгмийн баялгийн ихэнх хэсэг нийгмийн цөөнхийн мэдэлд шилжсэн бол ирэх 20 жилд баялгийн шударга хуваарилалтыг дэмжиж, нийгэмд хүчтэй, баян чинээлэг дундаж давхаргыг бий болгоход чиглэсэн эдийн засгийн реформ хийх ёстой. Улс орныг аж үйлдвэржүүлэхээс гадна эдийн засаг, нийгмийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахын тулд жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй байна.
Мөн нийгмийн сэтгэлгээний буюу дотоод итгэл үнэмшил, ёс зүйн реформ ч хийх зайлшгүй шаардлагатай.
Монголчууд бид дээр үеэсээ эхлэн “дээд хүн суудлаа олбол доод хүн гүйдлээ олно” гэж ярьдаг. Энэ нь цаад утгаараа улс төрчид болон төрийн албан тушаалтнуудын ёс зүйн асуудалтай шууд холбоотой хэллэг билээ.
Сүүлийн үед дипломгүй дарга, авлига хээл хахуульд холбогдсон албан тушаалтан, агсам, согтуу тавьдаг сайд, төрийн мөнгө, улсын банкаар мөрийтэй тоглосон дарга нарын тухай хангалттай сонсож, хангалттай харлаа. Энэ ч утгаараа өнгөрсөн 20 жилийг би төр, нийгмийн ёс зүйн уналтын 20 жил гэж боддог ба судлаачид ч ингэж дүгнэж байна. Сүүлийн 20 жилд улс төрийн ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, хувийн хүмүүжил, ёс суртахууны доголдолтой олон нөхдүүд монгол төрийн эрх мэдлээр хангалттай тоглосон.
Улс төрийн ёс зүй уналтанд орсон газар нийгмийн ёс зүйн тухай ярих нь бараг утгагүй байдаг. Өөрөөр хэлбэл ёс зүйн болон ёс суртахууны доголдолтой, хуулийг уландаа гишгэдэг эрх мэдэлтнүүд эгэл жирийн, энгийн иргэдэд хуулийн болон ёс зүйн шаардлага тавих эрхээ алддаг гэсэн үг. Иймээс ирэх 20 жил бол улс төр, нийгмийн шинэ ёс зүйг төлөвшүүлэх хорин жил байх ёстой. Үүний тулд ёс зүйг уландаа гишгэдэг, хуулийг үл хүндэтгэдэг, хувийн ашиг сонирхлоо нийтийн эрх ашгаас дээгүүрт тавьдаг, төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг үрэлгэн зарцуулдаг, идэж хумсалдаг, авлигач улс төрчид, төрийн албан тушаалтнуудаас ангижрах 20 жил байх ёстой.
Мөн төрийн албыг даргын алба бус нийтийн алба болгож өөрчлөх хэрэгтэй байна. Явцуу нутгархал, хэт намчирхал дээр тулгуурласан төрийн тогтолцоог халж мэдлэг дээр тулгуурлсан, мэргэшсэн төрийн үйлчилгээний, нийтийн захиргааны тогтолцоог бүрдүүлэхийн төлөө зүтгэх ёстой.
Хууль бол аливаа субьектын гадаад үйлдлийг, ёс зүй бол дотоод ертөнцийг зохицуулдаг гэж нэрт философич И.Кант хэлсэн байдаг. Энэ утгаараа ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа хүн, нийгмийн үйлдэл хэзээ ч зөв байдаггүй. Иймээс төрийн ёс зүйг дээшлүүлэх, төрийн албан тушаалтнуудын итгэл үнэмшлийн системийг өөрчлөн шинэчлэх явдал ирэх 20 жилийн үүрэг байх болно.
Дотоод итгэл үнэмшил нь бохирдсон, ёс зүйн хэм хэмжээ нь суларсан ямарч хүн монгол төрд ажиллах ёсгүй. Бусдын төлөө өөрийгөө зориулах, нийтийн үйл хэргийн төлөө шударгаар зүтгэж чадах хүн л Монголын төрд ус агаар мэт хэрэгтэй байна.
Төрийн албан тушаалтнуудыг томилохдоо дээд дарга нарын захиалга, намын бодлогоор бус мэдлэг, мэргэшил, ёс зүйн хэм хэмжээг нь нэн түрүүнд харгалздаг болох ёстой. Мөн төрийн албан тушаалтнуудын ёс зүйн асуудал нь улс төрийн намуудын үйл ажиллагаатай ч шууд холбоотой.
Тодруулж хэлбэл улс төрийн болон төрийн албан тушаалтнуудын томилгоо нь улс төрийн намуудын шүүлтүүрээр шууд дамжиж байдаг. Төрөөс илүү нам, намаас илүү явцуу бүлэглэлүүдийн эрх ашиг, ашиг сонирхол Монголын төрд илүүтэй шургалж байна. Иймээс ч өнөөгийн нийгмийн гажуудал, ёс зүйн уналтын нэг үндэс болсон улс төрийн намуудын тогтолцоог өөрчлөх цаг болсон.
Монголын улс төрийн намууд нь олон түмэнд бус олигархи бүлэглэлүүдэд үйлчлэх бүтэц болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ нь эцсийн дүндээ төр болон нийгмийн ёс зүйг алдагдуулж, ардчиллыг гажуудуулахад хүргэж байгаа билээ.
Аливаа улс төрийн намууд нь юун түрүүнд нь бодлого, боловсон хүчний чадавхиараа өрсөлдөх ёстой. Түүнээс бус хэдэн давхар байшинтай, хэдэн хүн элсүүлсэн, хэзээ байгуулагдсан зэрэг нь орчин үеийн улс төрийн намуудын хувьд чухал шалгуур биш. Мөн фракц бүлэглэлийн хоорондын эрх мэдлийн төлөө улайрсан өрсөлдөөн, эдийн засгийн явцуу бүлэглэлүүдийн эрээ цээргүй тэмцэл нь улс төрийн соёл, ёс зүйн төлөвшилд саад учруулж байна.
Улс төрийн намуудын өрсөлдөөн, дотоод шалгуур нь бодлого, үнэт зүйл, үзэл санаан дээр бус мөнгө, эрх ашиг, эдийн засгийн явцуу сонирхол дээр тулгуурлах болсон нь төрийн авлига, хээл хахуулийг дэмжсэн бүхэл бүтэн тогтолцоог бий болгоход хүргэлээ.
Улс төрийн ёс зүй төлөвшсөн улс орнуудад сөрөг хүчний удирдагчид нь эрх баригчидтай нууц болон хувийн уулзалт хийхийг ёс зүйн дүрмээр хориглодог ба ажлын байрнаасаа хувийн зорилгоор утсаар ярьсныхаа төлөө л хариуцлага хүлээдэг.
Харин Монголын улс төрд бүх юм эсрэгээрээ байна. Улс төрчид юу ч хийсэн ямарч хариуцлага хүлээдэггүй гаж тогтолцоо төлөвшиж эхэллээ. Сөрөг хүчин нь эрх баригч намынхаа эхнэр, хүүхэд шиг аашилж, эрээ цээргүй авирлах нь яавч орчин үеийн улс төрийн соёл, ёс зүй бишээ.
Эцэст нь дүгнэж хэлэхэд Монголын улс төрийн намуудад бодлого дутагдаж, монголын төрд ёс зүй үгүйлэгдэж, Монголын ардчилал гажуудалд орсон гэдгийг шуудхан хэлмээр байна..
Өнгөрсөн 20 жилийн явцад төлөвшсөн олон намын систем нь олон олигархийн систем болж хувирсныг өөрчлөх цаг болсон.
Өнгөрсөн 20 жилийн хөдөлмөрөөр бий болсон чөлөөт эдийн засгийн тогтолцоо нь чөлөөт луйврын тогтолцоо болох ёсгүй.
Өнгөрсөн 20 жилийн турш байгуулсан ардчилсан тогтолцооны үнэт зүйлс нь албан тушаалтны золиос, авлигачдын тоглоом байх ёсгүй.
Ирэх 20 жил Монгол түмний хувьд их өөрчлөлт, хувьслын 20 жил байх ёстой.
Алдаа, онооноосоо суралцсан, гэрэлт ирээдүйг цогцлоосон 20 жил байх ёстой.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Доктор Ж.Батзандан