Малчин
гэж хэн бэ?
Хангай
говь хосолсон өргөн уудам нутагтай,
бэлчээрийн мал аж ахуй голчлон эрхэлдэг
манай орон өвөлдөө цас зуд, хавартаа
салхи шуурга, ой хээрийн түймэр, зундаа
ган, үер, намартаа нойтон цас, хүйтэн
бороо, шороон болон цасан шуурга
ээлжилдэг. Малчид жилийн дөрвөн улирлын
турш байгалийн эрсдэлт үзэгдэлүүдтэй
тэмцсээр өдөр хоногийг өнгөрөөж байна.
Мал өсч байна. Мэдээж мал олон болно
гэдэг сайхан. Бидний иддэг махнаас
эхлээд өмсдөг нэхий, савхи, ноосон
эдлэлийн түүхий эд, бүтээгдэхүүн малын
гаралтай юм хойно мал өсвөл бид бүхэнд
ашигтай.
Энэ жил 40 гаруй сая мал тоолуулсан. Ирж буй онд энэ тоо даруй 10 гаруй саяар нэмэгдэх төлөвтэй байгааг албан тушаалтан зурагтаар ярьж байсан. 1940-өөд онд хүн амын 90 орчим хувь нь малчид байсан бол өнөөдөр 25 орчим хувь нь л мал маллаж байна. Мал олон болохын хэрээр малчид олширч тэдний амьжиргаа, нийгмийн асуудал шийдэгдэж байна уу гэвэл тийм биш. Харин ч эсрэгээрээ мал нь өсч, малчид нь цөөрч амьдрал нь ч хүндэрч байна.
Малчдын амьдрал амиа аргацаах төдий хэмжээнд л байна. Мал аж ахуй нь амьжиргааны тогтвортой бус, ашиггүй арга хэрэгсэл болон хувирлаа. Малын тоо толгой өссөөр байгаа боловч малын гаралтай түүхий эдийн үнэ унасаар байна. Бидний ад үздэг социализмын үед малчдыг дэмжин мал аж ахуйг зохицуулж байсан нэгдэл тарснаар тэднийг хайхардаг газаргүй нэг ёсондоо "өнчин" хүүхэд шиг болжээ.
Нэгдлүүд худаг гаргах, цас зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн үед малын тэжээл, хашаа саравч, өвөлжөө бэлтгэх мал эмнэлгийн үйл ажиллагаагч явуулж байлаа. Нэгэнт тэднийг хайхардаг газар байхгүйгээс хойш малчид төрөл садан найз нөхдөөрөө дамжуулан мал махаа борлуулах, бараа бүтээгдэхүүнээ авч байгаа боловч энэ нь тийм ч сонгодог арга биш нь тодорхой.
Тэгвэл малчин гэж "хэн" бэ, яаж амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөж, юу идэж, ууж, бас өмсөж өдөр хоногийг өнгөрөөдөг бол... Энэ талаар ер нь сонирхдог хүн байдаг болов уу.
Орчин үеийн малчин гэхээр сайд дарга нарын хөдөөгүүр явахдаа ордог хэд хэдэн туслах малчинтай гаднаа машин, мотоцикль, гэртээ зурагт, радио тавьсан, айраг цагаа сөгнөсөн ханхар эр биш л дээ. Ийм малчин нэг суманд сайндаа л 2-3 бий. Дарга нар танайд ирнэ шүү "аятайхан" байгаарай гээд аймаг улсын аварга, мянгат малчин ч юм уу, амьдрал гайгүй нэгнийг сумын "дарга" нарын зүгээс бэлдчихээд байгаа нь тэр юм шүү дээ. Жинхэнэ малчин гэдэг хэцүү. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл борви бохис хийлгүй ажиллах тэд ган зуд, ширүүн бороо нойтон цас, салхи шуургатай тэмцсээр байгалийн шалгарлаар л амьдарч явна. Байгалийн аюулт үзэгдлийн үед хэдэн малтайгаа яваад эргэж ирээгүй хүний тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. 1994 оноос хойш 400 хүн дээрх шалтгаанаар хорвоог орхисон гашуун мэдээ байна. 2000 оноос эхэлсэн ган зудын улмаас зарим жил 15000 хүртэлх малчин малаа үхүүлэн хотоо харлуулж амьдрах аргаа хайн их хотын зүг хөдөлжээ.
Малчин
хүн юунд амьдардаг вэ?
Уншигч
та ингэж асуухаар гайхаж магадгүй. Хэдэн
зуун жилээр уламжлагдаад ирсэн нүүдэлчин
ард түмэн гэрт амьдрахгүй өөр юундаа
амьдрах вэ гэж хэлэх байх. Хүний амьдрах
таатай нөхцөлийн нэг нь яах аргагүй
амьдрах гэр, орон сууц юм. Тэгвэл хөгжлийн
эрин үед эсгий гэрт аргал, хөр түлээд
өглөө босохдоо эрүүгээ чичрүүлэн өндийж
ирнэ гээд боддоо. Хэдийгээр нүүдэлчин
заяатай ч хөгжилтэй орны малаас дор
ахуйд амьдарч өдөр хоногийг өнгөрөөж
болно гэж үү?
Малчин хүн юу иддэг вэ?
Монгол хүн гэрт амьдраад, мах гурил хоёроо идээд л болно доо гэж хэлэх байх. Цагаан идээ иддэг хэдий ч сүүлийн жилүүдийн ган зудын улмаас хавар нь төл малаа үхүүлбэл цагаан идээний бараа харахгүй. Max нь ч яахав болж л байна. Харин махтай хольдог гурил будаагаа тэд дийлэхээ больж байна. Дээрээс нь гурил будаа нь чанарын баталгаагүй, мөнгөн ус энэ тэр гээд юу ч гарч ирж мэдэх. Нэг ёсондоо малчин хүний хоолны нэр төрөл нь мах, гурил, будаа гэсэн зүйлээр хязгаарлагдаж байна. Дээрээс нь сахар юм. Хэдий үеэс уламжлагдаж ирсэн юм бүү мэд өөхөн тосонд хайрсан боорцог, гамбир хөдөөний хүний аяганы хийц хэвээрээ л байна. Гэтэл өөхөн тосонд хайрсан хоол хүнс ходоод доторт муу гэж яриад бичээд төвийн бид аль хэдийн хэрэглээнээс хассан. Хөгжингүй орнуудад амин дэмээр баялаг олон төрлийн хоол хүнс түлхүү хэрэглэхэд анхаарч байна.
Дэлхий дахинд хүнсний аюулгүй байдал нь иргэдийн хэрэглэж буй хоол хүнсний шим тэжээл, улс орнуудын бие даан иргэдээ хүнсээр хангах чадвар зэргээр хэмжигддэг гэнэ. Мөн хүнсний бүтээгдэхүүний чанарын хяналт, иргэдийн зөв зохистой хооллолт гэсэн аргачлалуудаар хэмждэг. Энэ аргачлалыг малчин өрхүүд дээр аваад үзэхэд тун эмгэнэлтэй дүр зураг харагдана. Хятад улсад үйлдвэрлэсэн хамгийн муу хямд гурил, будаа, сахарыг малчин хүн иддэг. Сумын төвийн наймаачид хямд гурил будааг хөдөөд аваачиг нэг нугалсан үнээр малчдад "зээлдүүлнэ".
Малчин
хүн юу өмсдөг вэ ?
Дахиад
л Хятадын барааны талаар дурдах нь.
Хятад гэхээр л муу байдаг юм уу гээд
уншигч та ундууцаж магад. Гэвч учир нь
Хятаддаа биш манай наймаачид чанар муу
барааг авч хөдөөгийхөнд шахдагт байгаа
байх л даа. Хятадын чанар муу торго,
даавуугаар малчид дээл хийж өмсдөг. Тэр
нь нэг их удалгүй сэмэрч урагдаад дуусна.
1980-аад оны дунд үед яригдаж байсан "Дөрөө
даах гутал"-ын тухай одоо дурсдаг хүн
ч байхаа больж. Үнэндээ дөрөө даах гутал
малчдад хэрэгтэй байна.
Тэд
түрийвчиндээ хэдэн төгрөгтэй вэ?
Малчид
байнга бэлэн мөнгөний хомсдолтой. Тэд
түрийвчиндээ мөнгөтэй байх үе ховор.
"Хавар ноолуурын үеэр, намар идшээ
хийж түүхий эдээ өгсөн үед л "мөнгө"
атгах боломж байсан. Харин сүүлийн
жилүүдэд энэ нь тун хэцүү болсон. Учир
нь намар сургуулийн хүүхдийн хичээл
ороход, хавар цагаан cap болоход хэдэн
малаа барьцаалаад банкнаас зээл авна.
Зээлийн хүү хаа сайгүй өндөр, эргүүлэн төлөх хугацаа богино. Малаас өөр хөрөнгөгүй, орлого нь улирлын чанартай, байгаль цаг уураас хараат тэд зээлийг эргүүлэн төлөх баталгаагүй байдаг. Аргаа ядсан малчдын зарим нь алт ухаж азаа үзэх нь ч жирийн үзэгдэл болоод байна. "Нинжа" нарын тоог нэмж буй олон малчин бий гэдэгтэй маргахааргүй болжээ.
Нутаг дэвсгэрийн хувьд тийм ч алслагдмалд орохгүй Өвөрхангай аймагт гэхэд хонь 20000, ямаа 15000, хонины нэхий 300-1000, ямааны арьс 2000-2500 төгрөг байна. Харин 25 кг гурил арван зургаан мянга, 25 кг цагаан будаа дөч орчим мянган төгрөгийн үнэтэй байна. Түүхий эд бүү хэл мал нь үнэд хүрэхээ больжээ.
Европын холбооны улсуудад нэг кг мах арван мянга орчим төгрөг, харин Бельгид 13 мянга, Францад 11 мянган төгрөг байна. Харин Монголд бүтэн хонь хорин мянган төгрөг шүү. Хөдөөд амьдрал ийм байтал улстөрчид, дарга нар нь хөдөө хөгжиж байна гэнэ. Бас гар утастай болсон, зурагтийн олон суваг үзэж байна ч гэх мэтээр аймаг, сумын төвийн амьдралыг л яриад сууж байх юм.
Цаашид
яах вэ...
Орчин
үеийн соёл иргэншлээ дагаад олон малчин
хэдэн малаа зараад суурин газрыг
бараадсан. Одоо араас нь ч "нүүхээр"
зэхэж буй олон айл бий. Тэднийг буруутгах
эрх та бидэнд алга. Учир нь малчдын
амьдрал ийм байхад амьдрал хайн нүүхээс
өөр яалтай билээ. Хүн л юм болохоор тэд
та бидний л адил хүний иддэгийг идэж,
паартай байшинд өвдөг чичрэлгүй амьдарч,
үр хүүхдээ аятайхан сургууль соёлд
сургамаар л байна шүү дээ.
Ер нь цаашид хэдэн малчдаа яах вэ? Хувь тавилан чинь гээд энэ чигээр нь орхих уу эсвэл ахуй орчин, иддэг, өмсдөгөөс нь эхлээд өөрчлөх үү. Энэ чигээр нь зүтгүүлэх юм бол хэдэн зуун жилээр уламжлагдаж ирсэн "нүүдлийн" мал аж ахуйг эрхлэн мал маллах хүн олдохоо болих вий. Мал олон болж байгаа ч малчин ховордсоор л байна.
Д.Цэнд