АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани “Short” арилжаа буюу хувьцааны уналтаас ашиг олох богино хугацааны арилжааны тоогоор тэргүүлж байна.

“Tesla” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск компаниа хувийн өмчит болгох төлөвлөгөөгөө орхисноо зарласан нь үүнд нөлөөлсөн байна. “Tesla”-ийг хувийн эзэмшилд шилжүүлэхэд багагүй цаг хугацаа шаардлагатай гэж Илон Маск үзжээ. Мөн компанийн эзэмшлийг шилжүүлэхэд бэлэн мөнгөний нөөц, үйлдвэрлэлийн хүчин чадал, хараат бус байдал, зэрэг олон асуудал хөндөгдсөн байна.

420 ам.долларт хүрээд байсан “Tesla”-ийн нэгж хувьцааны ханш даваа гарагийн арилжаагаар 319 ам.доллар хүртэл буураад байна. Илон Маскийн хувьд компаниа хувьчлах төлөвлөгөөгөө орхиж, үндсэн ажилдаа төвлөрч, “Model 3” загварын автомашины үйлдвэрлэлийг долоо хоногт 5000 хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байгаа ажээ.
С.Өлзийбуян