Хорих 409-р ангийн шинэ бүтээн байгуулалт БЗД-ын 11-р хороонд сүндэрлэнэ. Мэдэхгүй хүнд гадна талаасаа тухлаг орон сууц шиг харагдахаар аж.
Харин түүнээс зүүн хойно холгүйхэн орших ногоон дээвэртэй, хуучны шавар байр бол “Баянзүрх” цогцолбор 90-р бага сургууль юм. Тус сургуулийн багачууд гадаах модон жорлондоо бие засаж, пийшингээр халсан анги танхимдаа хичээллэдэг аж.
“ИХ ХОТЫН НЭГЭН БАГА СУРГУУЛЬ НЬ НИЙТИЙН БАЙР ШИГ, ГАДНАА МОДОН ЖОРЛОНТОЙ”
90-ээд онд баригдсан гэх тус бага сургууль нь БЗД-т шинээр баригдаж буй хорих ангийн байрнаас зүүн хойно холгүйхэн толгод дээр орших аж. Дээш өгсөх зам нь явган хүн байтугай машин ч явахад төвөгтэй энхэл донхол ихтэй, хагарсан шороон зам байх юм. Тус сургуульд хүрч очих зам үүнээс өөр үгүй.
“Баянзүрх” цогцолбор бага сургуульд 1-3-р ангийн хүүхдүүд суралцдаг бөгөөд гаднаас нь харахад айлын нийтийн сууцтай төстэй шавар байшин юм. Хашааны хаалга нь нээлттэй, дотогш орвол ямар ч хүнгүй, чимээ аниргүй. Шавар байрнууд бүгд гаднаа цоожтой, ардаа гурван модон жорлон байгаагийн хоёр нь хүүхдэд зориулсан жижиг, нөгөөх нь багш нарт зориулжээ.
Урд талын нээлттэй хаалгаар ороод арын хаалгаар гарах хүнтэй мэр сэр таарлаа, зарим нэг нь шил “юм” сугавчилсан харагдана. Түүнээс сургуулийн жижүүр байгаа эсэхийг лавлахад “Дуудаад ирье” хэмээн явсан юм.
Төд удалгүй "сургуулийн жижүүрийн бие өвдөөд эмнэлэгт үзүүлэхээр явсан" хэмээн түүний гэргий гэх эмэгтэй ирж цоожтой хаалгыг онгойлгон биднийг дотогш нэвтрүүллээ.
Багш нар ажил хаяад энд сурагч, багш нар ирээгүй хэд хоносон гэдгийг тэр хэллээ. Үүдэн дэх ханын самбар дээр наасан “Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе” хэмээх бичгээс үзэхэд энд хичээлийн шинэ жилийн нээлт болжээ. Сурагчийн ширээ сандал тоосонд дарагдаж, анги танхимд сэрүү татна.
Дотроо хоёр төрлийн пийшин байх бөгөөд нэг нь шууд нүүрс хийн галлаж нөгөөх нь ус халаан паар руу шахдаг дулааны зуух байх аж. Хоёр ангийн хөвөн дулаалгатай хаалга нь хир даг болжээ. Тэдний үдийн хоолыг хамгийн ойр байх 68-р дунд сургуулиас авчирдаг гэнэ.
Хэрэв энд сурагчид байсан бол тэднээс өвлийн хүйтэнд гадаа бие засахад ямар байдаг, сургуульдаа хаанаас ирдэг, сурахад юу хэцүү байдаг талаарх бодит байдлыг бид ний нуугүй сонсох байлаа. Хэдий сонсоогүй ч, энд зургаан настнууд хичээлээ хийдэг, өвлийн тэсгим хүйтэнд гадаа бие засдаг гэдгийг төсөөлөхөд л хэн хүнд таагүй мэдрэмж төрөх нь лавтай. Зарим хүүхэд төмөр замын ойролцоох гэрээсээ ирдэг, цөөнгүй хүүхэд хол гэртэй байдаг гэдгийг жижүүрийн эхнэр хэлсэн юм. Энэ бол их хотын нэгэн дүүргийн 6-8 настнуудын сурдаг бага сургуулийн дүр төрх.
Бид “Баянзүрх” цогцолбор сургуулийн захирал Ч.Чинчулуунтай холбогдож тус бага сургуулийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
- 90-р бага сургууль ийм байдалтай хэр удаан хичээллэж байгаа вэ?
- Баянзүрх цогцолбор сургуультай нэгдсэнээс хойш 11 жил болж байна. Анх 90-ээд оны үед л байгуулагдсан сургууль.
- Нийт хэдэн хүүхэд, хэдэн ээлжээр хичээллэдэг юм бэ?
- Нийт хоёр ээлжээр 59 хүүхэд хичээллэдэг. 2,3-р ангийн сурагчид өглөө ордог, 1-р ангийнхан нь үдээс хойш ордог юм.
- Арай дээр барилга байгууламжтай цогцолбор сургууль руугаа 59 хүүхдээ татаад шингээх боломжтой юу?
- Бид төв рүүгээ авчихаж болж байна. Тэгье гэхээр эцэг эхчүүд нь дургүйцээд байдаг юм. 126-р сургууль ашиглалтад орвол тэднийг шилжүүлнэ.
- Эцэг эхчүүд яагаад дургүйцээд байдаг юм бэ?
-Бид эцэг эхчүүдэд хүсэлт тавьсан. Гэтэл тэд "зөөхөд хэцүү байна, гэр ойрхон тэндээ сургамаар байна" гээд байдаг юм. Тэрнээс биш бид хүүхдүүдийг төв рүүгээ татаад сургачих бүрэн боломжтой. Гар ажиллагаатай боловч халаалттай сургууль л даа. Бид энэ жил 4, 5-р ангийн сурагчдыг тараагаад төв дээрээ авснаас болж эцэг эхчүүд бөөн хэл ам болж байна. Мөн тэр хол очиж ажиллах багш ч олдохгүй, багш нарыг гуйж байж ажиллуулдаг юм шүү дээ. 126-р сургууль ашиглалтад орохыг л эцэг эх сурагчид хүлээгээд байгаа юм.
“ХЭН НЭГНИЙ ОРОН СУУЦ ЭСВЭЛ ЗОЧИД БУУДАЛ БАЙСАН БОЛ 7-Н САР Ч ХҮРЭХГҮЙ СҮНДЭРЛЭХ БАЙСАН БИЗ”
Сургуулийн захирлын ярианаас үзэхэд хэрэв 126-р сургууль ашиглалтад орчихвол хүүхдүүд шинэ хичээлийн байртай болох аж. Бид ийнхүү тус сургуулиас холгүйхэн орших, шинэ хорихын баруун талд “баригдаж байгаа” гэх 126-р сургуулийг зорьсон юм.
Гаднаас нь ажвал хашаан дээрээ “Барилгын ажил явагдаж байна” гэх бичиг хэдий наалттай байв ч энд барилгын ажил хийгдээгүй удаж буйг илтгэх сагсайн ургасан зэрлэг ургамлууд, дотор талд жижүүрийн эвдэрхий модон сууц зэрэг байлаа.
Хашааг удаан балбасны эцэст манаач эмэгтэй гарч ирэн биднийг дотогш оруулж барилгын нөхцөл байдалтай танилцуулсан юм. Улсын гэх тодотголтой 126-р сургуулийн энэхүү барилгыг ДОЛООН ЖИЛ барьж байгаа аж.
“Хэрэв хэн нэгэн эрхмийн үнэтэй орон сууц, зочид буудал байсан бол долоон сар ч хүрэхгүй сүндэрлэх байсан биз” хэмээн бидний өмнө нь таарсан 90-р сургуулийн манаачийн гэргий халаглаж байлаа.
Бараг сүүлийн нэг жил буюу 2017 оны арваннэгдүгээр сараас хойш барилгын ажил хийгдээгүй гэдгийг манаач эмэгтэй хэллээ. Анх Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшсэн нэгэн эрхмийн санаачлагаар энэхүү барилгын ажлыг эхлүүлж байсан гэнэ. “Гишүүн энэ барилгыг баригдаад дууссан, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн гэж зурагтаар ярьж байсан. Хэзээ бэлэн болох юм, та нар худлаа яриад байна, орж үзнэ” гэж хүүхдээ дагуулаад дайрч орохыг завдах эцэг эх хааяа ирдэг гэдгийг тэр хэллээ.