gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     4.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 4
Зурхай
 4.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 4.12
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголд эх оронч 300 гаруй нохой бий

2018-10-27
0
Twitter logo
0
Twitter logo
2018-10-27
Монголд эх оронч 300 гаруй нохой бий

ҮНЭРЧ НОХОЙНЫ ТУСЛАМЖТАЙГААР 325.4 САЯ ТӨГРӨГИЙН ХУУЛЬ БУС БАРААГ ХУРААСАН

Эзнийхээ дохио зангаагаар хөдөлж, элдэв саадыг даван гүйж, нуусан зүйлийг эрж олоход бэлтгэгдсэн нохдыг хараад энэ амьтанд хийж чадахгүй зүйл ховор юм гэж бодогдлоо. Сайтар бэлтгэгдсэн эдгээр ноход цагдаа, хил гааль, онцгой байдлын албаныхны ачааг маш их хөнгөлдөг болохыг сургагчид нь бахархалтай нь аргагүй өгүүлж байв.

Манай улсад албаны нохойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн 10 байгууллага бий.

Эдгээр байгууллагынхан өчигдөр нэг дор цугларч, туршлага солилцохын зэрэгцээ нөхөрсөг сорил тэмцээн хийв. Мэдээж албаны нохдыг үүрэг, чиглэлээс нь хамаарч өөр өөрөөр бэлддэг. Гэхдээ эзэмшвэл зохих үндсэн ур чадварын хувьд адилхан. Эдгээр ур чадварыг шалгах нь сорил тэмцээний нэгэн зорилго.

Монголын албаны нохдын ур чадварыг харж, заавар зөвлөгөө өгч, хамтран ажиллахаар английн тусгай албадын мэргэжлийн нохой сургагчид манай улсад иржээ. Хүнд хэцүү даалгавар гүйцэтгэх нохдын дундаас салим нэртэй гаалийн үнэрч нохой бусдаас ялгарах юм. Өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж буй байдал нь үнэхээр төгс.

Тийм ч болохоор энэхүү немц овчарк хууль бус бараа бүтээгдэхүүнийг удаа дараа илрүүлж, үүргээ нэр төртэй биелүүлсээр байгаа гэнэ. Өнгөрсөн жил гэхэд Буянт-Ухаа дахь гааль дээр ice буюу мөс хэмээх хар тамхины төрлийн бодис хилээр оруулах гэж байсныг илрүүлсэн аж.

Хамгийн сүүлд өнгөрсөн сард долоон ширхэг хориотой эмийн бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж ирэхээр завдсан хэргийг мөн л илрүүлсэн гэж байна. Албаны нохдын байгуулсан гавьяа, илрүүлсэн хэргийн тоог энэ мэтээр дурдаад байвал чамгүй урт үргэлжлэх аж.

ГААЛИЙН ҮНЭРЧ НОХОД 632 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ

ГЕГ 1993 оноос хойш үнэрч нохдыг ашиглаж ирсэн байдаг. Эхний жилүүдэд архи, спирт, арьс, түүхий эдийг олж илрүүлэх чиглэлд түлхүү анхаарч байсан бол сүүлийн үед хар тамхи, ангийн үс арьс, эм тариа, галт хэрэгсэл гээд улам олон салаалсан байна. Өдгөө Монголын 18 боомтод 29 үнэрч нохой ажилладаг гэнэ. Өмнө нь 13 боомттой байхад 35 нохойтой байсан. Гэтэл боомтын тоо нэмэгдсэн хэрнээ үнэрч нохойны тоо буурсанд нохой сургагчид дурамжхан байдгаа илэрхийлж байв.

Хар тамхи илрүүлсэн нохойн эзнийг хоёр өрөө байраар шагнажээ

Гаалийн үнэрч ноход өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 632 зөрчил илрүүлсний 50.2 хувь нь ангийн үс ноос, 20.8 хувь нь архи, тамхи, эм тариа, түүхий мах, ноолуур, 20 хувь нь сум, галт хэрэгсэл байгаа аж. Эрүүгийн шинжтэй томоохон зөрчил гэвэл 10300 ширхэг бууны сум, 42.7 грамм мөс зэргийг дурдаж болно.

Энэ хугацаанд үнэрч нохойны тусламжтайгаар 325.4 сая төгрөгийн хууль бус барааг хурааж, улсын орлого болгожээ. “Уг нь бүтэц, орон тоогоороо бол 43 нохой гаальд ажиллах ёстой ч одоо 18 боомтод 29 үнэрч нохой үүрэг гүйцэтгэж байна. Манай ноход хил дээр буу зэвсэг, сум ихээр илрүүлдэг. Хоёр жилийн өмнө гэхэд Улаанбаатар хотын гааль дээрээс 45 мянган ширхэг ангийн сум илрүүлсэн.

Энэ хэрээр олон мянган амьтныг хууль бус ангийн золиос болох эрсдэлээс хамгаалсан гэсэн үг. Тэд 45 мянган мод тарихын тулд ийм хэмжээний сум оруулж ирээгүй нь тодорхой шүү дээ” хэмээн ГЕГ-ын эрэлч нохойн сургалтын төвийн дарга Б.Наранбадрах ярив.

ХОШУУЧ ЦОЛТОЙ НОХОЙ ХҮРТЭЛ БАЙДАГ

ЦЕГ-ын нохой сургалтын төвийн хашаанд руслан нэртэй нохойн хөшөө бий. Энэ нохой хэрэгтнийг хөөж явахдаа 12 удаа хутгалуулсан ч шархаа үл тоон дайрсаар гэмт этгээдийг барьж чадсан гэдгээрээ алдартай. Үүнээс гадна олон хэргийг илрүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Мөн Пума нэртэй нохой ховдод уригдан очоод илрэлгүй удаад байсан хүн амины хэргийг илрүүлсэн гээд үнэрч нохдын баатарлаг жишээ олон.

Өдгөө эдгээр нохдын үйл хэргийг үргэлжлүүлэх ажилд 200 гаруй нохой дайчлагдан цагдаагийн албанд хүчин зүтгэж байна.

“Оны эхний 10 сарын байдлаар 260 гаруй хэргийг албаны нохой ашиглаж илрүүлсэн. Хамгийн сүүлд цагдаагийн албан хаагчийн аминд хүрч, санзайн аманд бүгсэн хэрэгтнүүдийг илрүүлж барихад үнэрч нохой ашигласан. Гэмт хэрэг илрүүлж, үүргээ сайн биелүүлсэн нохойн эзнийг шагнаж урамшуулах тохиолдол бий.

Өмнө нь олон га талбайд тарих хэмжээний каннабисын үрийг цайны халуун саванд нуун оруулах гэж оролдсон тохиолдол гарсан. Үүнийг илрүүлсэн үнэрч нохойны эзнийг хоёр өрөө байраар шагнаж байлаа. 1990 оноос өмнө гавьяа байгуулсан нохойнд медаль, шагнал урамшуулал олгодог байсан.

Цагдаагийн хошууч цолтой нохой хүртэл байлаа” хэмээн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохой сургалтын хэлтсийн дарга, хурандаа Р.Баторгил сонирхууллаа.

ЭРЭЛЧ НОХОЙ ХҮН ХҮЧ, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, ЦАГ ХУГАЦААГ ХЭМНЭДЭГ

Бусад албатай харьцуулахад ОБЕГ хамгийн сүүлд нохойн албатай болжээ. Тус газар 2017 онд нохойн алба байгуулж, 10 нохойг зургаан сарын турш тусгайлан сургасны эцэст энэ жилээс албандаа ашиглах болсон байна. Эрэн хайх, аврах ажиллагаанд нохой ашигласны ач тус эхнээсээ гарч байгаа аж.

Тухайлбал, аврах 105-р ангид хуваарилагдан очсон Ченжи нэртэй нохой голын усанд хүн живсэн хоёр дуудлагад явж, хоёуланг нь олжээ. Живсэн хүний цогцос зарим тохиолдолд усны доторх модны үндсэнд тээглэн үлдэх тохиолдол бий.

Ийм үед хүмүүс хэчнээн хайгаад ч олдоход бэрх. Харин нохдын хувьд живсэн хүний цогцосноос ялгарах үнэрээр олж чаддаг байна. “Эрэл хайгуулын үед нохой хүн хүч, техник хэрэгсэл, цаг хугацаа их хэмнэдэг.

Нэг нохой гэхэд 500 метрийн радиустай газрыг 15 минутын дотор бүгдийг шалгадаг.

Харин хүмүүс ийм талбайг бүрэн шалгахад багагүй хугацаа зарцуулна” хэмээн ОБЕГ-ын харьяа үндэсний аврах бригадын нохойн албаны дарга Ш.Отгонжаргал ярьсан юм. Тусгай албанд дайчлагдах нохдыг бэлдэхэд багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулна.

Тухайлбал, нэг нохойг хамгийн багадаа жилийн хугацаанд бэлдсэний эцэст үүрэгт ажилд томилдог аж. Ерөнхийдөө 5-6 сартай нохойг сургахад хамгийн тохиромжтой байдаг гэнэ. Тусгай албанд дайчлагдах нохойг маш өндөр шалгуураар сонгон авдаг. 10 гөлөг ирлээ гэхэд 1-2 нь л тэнцдэг болохыг нохой сургагчид хэлж байв.

Гэхдээ нэг бэлдээд авсан нохой үр ашгаа хэд нугалж өгнө. Тиймдээ ч дэлхий нийтэд тусгай бэлтгэгдсэн нохдыг албанд дайчлах явдал нэмэгдсээр байгаа аж. Харин манай улсын тухайд мэргэжлийн нохой бэлдэх ажил хангалтгүй байгааг албаны хүмүүс хэлснийг анхаарахад илүүдэхгүй биз ээ.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан