Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсээр, боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үндсэн эх булаг байсаар ирсэн, одоо ч энэ ач холбогдлоо алдаагүй байна. Өөрөөр хэлбэл мал аж ахуйн хөгжлөөс манай орны эдийн засаг ихээхэн хамааралтай хэвээр байгаа юм. Улсын нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг бөгөөд бүх хүн амыг шууд бус байдлаар тэжээж, тэтгэдэг гэж хэлж болно.
Монгол орны энэ баялаг нь улсын ДНБ-ээс даруй 37 дахин их буюу 740 их наяд төгрөгтэй тэнцэнэ гэж үнэлдэг. Гэтэл мал аж ахуйн бодлого үндэсний хэмжээнд алдагдсаныг салбарын туршлагатай эрдэмтэд, судлаачид анхааруулсаар олон жил болж байна. Ийм ч учраас энэ салбар хамгийн түрүүнд хөрш улсуудын бодлогын нөлөөнд автаж, тэр хэрээрээ улсын эдийн засаг, хөгжил дэвшил, хүн амын амьдрал ахуйд нөлөөлдөг. 1990 он хүртэл энэ салбараа бодлогын хэмжээнд авч үзэж, явуулдаг байснаас биш одоо бол байдал тэс өөр болжээ…
ТАЛ НУТГИЙН ЭДИЙН ЗАСАГ нэвтрүүлэг "Мал аж ахуй"