Маркетингийн сонирхолтой кейс 1-р нийтлэл ЭНД дарж уншаарай
Маркетингийн сонирхолтой кейс 2-р нийтлэл ЭНД дарж уншаарай
Маркетингийн сонирхолтой кейс 3-р нийтлэл ЭНД дарж уншаарай
Маркетингийн сонирхолтой кейс 4-р нийтлэл ЭНД дарж уншаарай
Маркетингийн сонирхолтой кейс 5-р нийтлэл ЭНД дарж уншаарай
ГОВЬ ХК-ний хоёр талт пальтоны реклам бүтсэн түүх
Говь брэндийн 2 талаараа өмсдөг эмэгтэй пальтоны рекламын санаа, контент бүтсэн түүх, тус сурталчилгааны үр нөлөө ямар байсан талаар энэ удаагийн “Маркетингийн бодит кейс” буландаа онцолж байна.
Говь компани Ноолууран пальтогоор дэлхийд №1 үйлдвэрлэгч болно гэсэн зорилтын хүрээнд 2 талт пальтог хэрэглэгчдэд хүргэж борлуулалтыг нэмэгдүүлэх даалгавар тухайн үеийн /2016 он/ Говь компанийн Борлуулалтын захиралд ирэв.
Рекламын санааг Борлуулалтын газрын захирал гаргасан ба хоёр талаараа өмсдөг пальтог ямар аргаар хэрэглэгчдэд хүргэх талаар бодож олжээ.
Бүтээгдэхүүний шинж чанар нь нэг пальтог хоёр талаар нь өмсөх боломжтой бөгөөд хоёр тал нь өөр өнгөтэй байсан байна. Анхнаасаа сурталчилгаанд Жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэнг тоглуулахаар сэдэж зохиолыг гаргажээ. Пүрэвсүрэнг тоглуулах шалтгаан нь: өмнө Говь брэндийн нүүр царай болж байсан, мөн топ модель хэсэг хугацаанд урлагийн тайзнаас түр завсарлага авч байгаад эргэн гарч ирэх гэж байсан үетэй давхацсан юм.
Хэсэг хугацаанд байгаагүй топ моделийг эргэн гарч ирж байгаатай холбогдуулан Папарациудаас зугтах зохиолтойгоор санааг анх гаргасан бөгөөд өөрийнх нь араас дагаж фото зураг авах гэж байгаа олон Папарациудаас 2 талт пальтоны тусламжтайгаар амжилттай зугтаж байгааг харуулсан реклам болжээ.
Зураг авалт Central Tower-н төв хаалга дээр болсон ба нийт 150 минутын зураг авалт болсон байна. Зураг авалтыг Idea Source компани гүйцэтгэж Монголын №1 үсчний салон болох MATRIX-н захирал Батжаргал жүжигчдийн үсийг засч, имидж төрх дээр Говь компанийн чадварлаг дизайнерууд ажиллажээ.
Реклам хийж байх явцад рекламын дүрс дээр гардагчлан, жүжигчин Пүрэвсүрэн том хаалгаар ороод буцаж гарч ирэх багахан хугацаанд 2 талт пальтог сольж амжсан нь реклам бүтээж байгаа багт зураг авахад маш хялбар болгожээ. Рекламыг IdeaSource компаниас өөр компани ийм өндөр хэмжээнд хийхгүй байсан гэж олон Маркетриуд дүгнэдэг.
Тус рекламын мото үг болох “Нэг пальто, хоёр өөр төрх” гэсэн үгийг Борлуулалтын захирал маш олон мото үгнүүдээс шилж гаргасан бөгөөд “нэг пальто хоёр өнгө”, “нэг пальто хоёр улирал”, “нэг пальтонд хоёр пальто” зэрэг олон хувилбаруудыг гаргаж, Маркетинг болон загварын албаны олон ажилчидтай санал солилцсоны үндсэн дээр сонгожээ.
Тус реклам сошиал дээр тавигдсан даруй Говь компанийн өмнөх рекламуудаас хамгийн их хандалттай түүхэн рекорд эвдсэн сурталчилгаа болсон төдийгүй, борлуулалт эрс нэмэгдэж хоёр талт пальтоны борлуулалт төлөвлөснөөс өндөр гарч, нөөц дуусч, улмаар Говь компани нийт пальто үйлдвэрлэлтийн 20%-г хоёр талт пальто болгох шийдвэрт хүрч байжээ.
Мэргэжлийн судалгаатай бодож олсон контент, түүнийг 100% гүйцэтгэсэн рекламны компани, хамтран дэмжиж ажилласан багийн үр дүн зэрэг нь нийлээд борлуулалтыг эрс нэмэгдүүлдэг билээ.
Хэрэв танд мэргэжлийн судалгаа, таны бараа үйлчилгээнд тохирсон контент хэрэгтэй байгаа бол бидэнд хандана уу.
Холбоос: https://www.facebook.com/SMconsultingmongolia/