Одоогоос яг нэг жилийн өмнө Онцгой байдлын Ерөнхий газарт өндөр алба хашиж байсан дарга даамлууд Улсын нөөцийн хөрөнгө мөнгө, идэж ашигласан, албан тушаалдаа хариуцлагагүй хандсан хэргээр ял сонсож, багагүй дуулиан дэгдээж байлаа. Тухайн үед анхан шатны шүүхээс дөрвөн жил хоригдох ял сонсож байсан УИХ-ын гишүүн асан, Онцгой байдлын сайд С.Отгонбаярын хэргийг өнгөрсөн дөрвөн сард Улсын дээд шүүх хянаад түүнийг гэм буруугүй болохыг тогтоож жинхэнэ гэмт хэрэгтэн этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татаж шалгах шийдвэр гаргасан юм. Анхан болон дунд шатны шүүхийн хууль зөрчиж гаргасан шийдвэрээс болж, хилс хэрэг үүрч, Ганц худагт багагүй хугацаагаар хоригдож байсан УИХ-ын гишүүн асан, Онцгой байдлын сайд С.Отгонбаяртай уулзаж ярилцлаа.
-Таны биеийн байдал тааруухан байгаа гэж сонссон. Сүүлийн үед юу хийж байна, биеийн тань байдал хэр байна гэдгээс яриагаа эхлэх үү?
-Одоогоор онц хийсэн юм алга. Энэ хилс хэргээс болж би сэтгэл санаагаар ч, эрүүл мэндээрээ ч асар их хохирч үлдсэн. Хүний биеийн өвчин илааршдаг ч, сэтгэлд суусан өвчин өргөс авахын чинээ гэнэт зүгээр болохгүй нь лавтай. Өнөөдрийн байдлаар эмчилгээ хийлгээд л явж байна. Эрүүл байхад ажил төрөл аяндаа болно биз дээ.
-Танд анхан болон дунд шатны шүүхээс дөрвөн жил хорих ял оноосон. Гэвч Дээд шүүх энэ хэргийг хянаад танд холбогдолгүй болохыг тогтоосон гэж сонссон. Шат шатны шүүх яагаад ийм зөрүүтэй шийдвэр гаргах болов гэсэн асуулт сонирхол татаж байна л даа?
-Тийм ээ. Уг нь би албан тушаал, эрх мэдлээ ашиглан, Улсын нөөцийн хөрөнгөөр гараа угааж, дур зоргоороо аашилж байгаа хүмүүсийг шалгаж өгөөч, төр түмний өмчийг хувьдаа ашиглаж, хулгай хийж, дур зоргоороо авирлаж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж төрийн гурван өндөрлөгт танилцуулж илтгэх хуудас бичсэн. Энэ илтгэх хуудастай төрийн өндөрлөгүүд танилцаад хууль, хяналтын байгууллагад шилжүүлж, шалгуул гэдэг чиглэл өгсөн. Үүнийхээ төлөө өөрөө буруутаж, хилс хэрэг үүрч, дөрвөн жил хоригдох ял хүртэл сонссон. Анхан шатны шүүх намайг гурван үндэслэлээр буруутгасан. Гэхдээ ганц ч нотлох баримт байхгүйгээр, хэдхэн хүний мэдүүлгээр л яллачихсан. Хамгийн гол нь миний эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийг би шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүсэлт өгчихсөн байсан юм. Өөрсдийнхөө амийг авч гарахын тулд, булхайгаа нуухын тулд тэр хүмүүс үгсэж, хуулийн зарим нэг албан тушаалтнууд хуйвалдаж байгаад л намайг гэмт хэрэгтэн болгох гэж оролдсон. Сайд ямар ч тендерт оролцдоггүй, харин тухайн жилд худалдан авах бараа бүтээгдэхүүний ерөнхий төлөвлөгөө л баталдаг. Гүйцэтгэлийг нь Онцгой байдлын Ерөнхий газрын дарга буюу ерөнхий менежер хариуцдаг. Гэтэл намайг тендерийн хууль зөрчсөн байна гэж буруутгасан. Тэр ч бүү хэл тухайн жилийн худалдан авах бараа, ажил үйлчилгээний ерөнхий төлөвлөгөө баталсан нь буруу байна гэж шүүх ялласан. Тухайлбал, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө би буруутан болж хувирсан.Тендер явуулж шалгаруулсан, мөнгө төгрөг шилжүүлсэн, улсын хөрөнгө мөнгийг хайр гамгүй зарцуулсан тов тодорхой хүмүүс нь байсаар байтал тэр хүмүүсийн хэргийг надад үүрүүлэх гэж зүтгэсэн.
-Таныг УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд байх үед яагаад энэ асуудлыг сөхөөгүй юм бол?
-Би 2006 онд энэ асуудлыг төрийн гурван өндөрлөгт танилцуулсан. Тэндээс ирсэн чиглэлийн дагуу 2006 оны найман сард Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлт гаргасан. Бүтэн хоёр жил энэ хүмүүсийг шалгаж байна гээд л яваад байсан. Миний Их хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болчихсон, бүр орон нутгийн сонгуулийн дараа л гэнэт энэ асуудлыг надад хамаатуулж , тэр хүмүүсийн хэрэг дээр намайг сэжигтэн, яллагдагчаар татаж эхэлсэн. Нэгдүгээрт С.Отгонбаяр УИХ-ын гишүүний бүрэн эрхгүй болчихсон, номхон тэмээг ноолоход амар гэж ойлгосон. Хоёрдугаарт “Энэ хүнд хэрэг үүрүүлээд,Улсын нөөцийн хөрөнгөтэй холбоотой хэргийг хаачихья” гэсэн сонирхол нэг бус хүнд байсан байх л даа. Хэрвээ би хууль зөрчсөн үйлдэл хийсэн бол намайг УИХ-ын гишүүн байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэж парламентад асуудал оруулж, ирж, шалгах байсан байлгүй.
-Улсын дээд шүүхээс таныг цагаатгасан. “Цагаатгалаа” гэдэг энэ үг “С. Отгонбаярыг хэлмэгдүүллээ” гэсэн үг гэж ойлгож болох уу?
-Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Прокурорын бие даасан хуулинд “Аливаа гэмт хэргийг хөдөлшгүй нотлох баримтаар гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тохиолдолд яллана” гээд заачихсан байгаа. Хэрвээ би хууль зөрчсөн бол тушаал шийдвэр, үүрэг өгсөн бичиг баримт, миний хийсэн, гарын үсэг, мөнгө төгрөг шилжүүлсэн баримт байх ёстой биз дээ. Хуулиар надад ийм эрх олгогдоогүй. Гэтэл ямар ч нотлох баримт байгаагүй. Харин жинхэнэ улсын хөрөнгө идсэн, ашигласан нь нотлох баримтаар тогтоогдоод шалгуулж байгаа хэдхэн хүний үгсэн хуйвалдсан мэдүүлэг, үгээр л яллаж, надад хилс хэрэг үүрүүлсэн. Анхан болон дунд шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хянаад гэм буруугүйг нь тогтоосоор байтал сүүлд Авлигатай тэмцэх газрынхан надад дахиж хэрэг үүсгэхээр улайрч эхэлсэн. Бүр хүндрүүлээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150 дугаар зүйлийн гуравдугаар зүйлээр ял сонсгох гэж оролдсон. Харин энэ хэргийг Нийслэлийн прокурор хянаад С.Отгонбаярт холбогдолгүйг тогтоож, 2009 оны есдүгээр сарын 14-ны өдөр 2/119 тоот тогтоол гаргаж энэ хэргийг хаан, намайг цагаатгасан.
-Таныг өмч хөрөнгөний асуудалд холбоотой гэдэг мэдээлэл гарч байсан. Хэн таны эсрэг нэхэмжлэл гаргасан юм бэ?
-Миний эсрэг хэн ч нэхэмжлэл гаргаагүй. Яагаад гэвэл би хөрөнгө захиран зарцуулдаг хүн биш. Мөнгө төгрөгний баримтан дээр гарын үсэг зурдаг ч хүн биш. Төсвийн Ерөнхий менежер гээд хөрөнгө мөнгө зарцуулдаг, гар хөлийн үсэг зурдаг хүн тэнд байж байгаа шүү дээ. Тиймээс ямар ч сайд өмч хөрөнгө шамшигдуулах, байгууллагыг хохироох боломж байхгүй байхад миний шалгуулахаар өгсөн хүмүүсийн хэрэг дээр нэмээд л сэжигтэн яллагдагч болгож шүүхээр оруулаад яллаж байна гэдэг үнэхээр гайхалтай.
-Нэг талд гэм буруутан, нөгөө талд хохирогч гэж байж л хүнд хэрэг үүсгэдэг гэж би ойлгодог юм.
-Би ч гэсэн тэгж л ойлгодог. Тиймээс хуулийнханд “Та нар надад хамааралтай юмаа гаргаад ирээч. Яасан гэж намайг буруутгаж байгаа юм бэ?” гэж маш олон удаа хэлж байсан. Хамгийн сонирхолтой нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч залуу “Танд холбогдолтой юм огт байхгүй” гэж ярьдаг. “Тэгээд чи яагаад намайг гэмт хэрэгт холбогдуулж шалгаад байгаа юм” гэж асуухаар “Манай дарга нар, прокуророос таныг заавал сэжигтнээр татаж ир гээд байна” гэж хариулдаг байсан. Би хүмүүс шалгуулах гэж өргөдөл хүсэлт гаргасныхаа төлөө л шалгуулдаггүй юм бол надад хийсэн хэрэг байхгүй гэхээр мөрдөн байцаагч залуу “Би ч гэсэн гайхаад байна. Манай дарга нар надад үүрэг өгсөн. Таныг сэжигтнээр тат гэдэг шахалтыг прокурор өгсөн юм шиг байна билээ” гэхээс өөр юм хэлдэггүй байсан.
-Мөрдөн байцаагч таныг сэжигтэн, яллагдагчаар татаж байгаагаа хэлсэн юм уу?
-Хүрч ирдэг, “Мэдүүлэг авна” гэдэг байсан. “Би ямар ч хэрэг хийгээгүй, наадах чинь надад хамааралгүй асуудал байна” гэдэг байсан. Нэг өдөр ирээд “Та надад хамааралгүй асуудал байна. Танд холбогдуулж байгаа хэргийг зүйл ангитай нь зөвшөөрөхгүй байна” гээд бичээд гарын үсгээ зурчих гээд суучихсан. Би бичээд гарын үсэг зураад л өгчихсөн. Гэтэл зөвшөөрч байна уу, зөвшөөрөхгүй байна уу” хамаагүй эрүүгийн хэрэг үүсгээд сэжигтнээр татаад явчихдаг юм байна лээ.
-Мөрдөн байцаагч танд “Прокурор С.Отгонбаярыг ялла” гэдэг үүрэг өгөөд байна гэж танд хэлсэн л юм байна шүү дээ. Та тэр прокурортой нь уулзаагүй юм уу?
-Уулзсан.Бараг л бүх шатны прокуроруудтай нь хүртэл уулзсан. “Надад хамааралгүй асуудлыг заавал надтай хамаатай болгох гэж танай прокурорынхон зүтгүүлээд байна. Мөрдөн байцаагчид шахалт үзүүлээд байна. Ямар учиртай юм бэ? Яагаад ингэж байгаа юм. Би гэмт хэрэг хийсэн хүмүүсийг л шалгуулах гэж гомдол гаргасан. Энэ л буруу биш юм бол надад хийсэн хэрэг, гэм буруу байхгүй” гэдгээ ч хэлсэн. Тэгэхээр “Танд холбогдолгүй хэрэг байна” гэдэг юм. Прокурорын мундаг том дарга нь хүртэл чиглэл хариуцсан дэд даргаа дуудаж, “Энэ ямар учиртай юм. Сайдад ямар ч хамааралгүй асуудал байна. Сайн нягтал. С.Отгонбаяр сайд ямар ч хамааралгүй байхад танай тэр хэдэн прокурор чинь яах гээд байгаа юм” гэсэн. Нөгөө дэд дарга нь Нийслэлийн прокурортойгоо миний нүүрэн дээр утсаар яриад “С.Отгонбаяр энэ хэрэгт холбоогүй юм байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож, хаа” гэж миний нүдэн дээр хэлж байсан. Тэгээд л “Та одоо очоод нийслэлийн прокурорынхонтой уулз” гэсэн.
Очоод уулзахаар нөгөөх нь “Танд холбоотой юм байхгүй, нотлох баримтаар ч тогтоогдсон зүйл алга. Таны шалгуулахаар өгсөн хэдэн хүн таны эсрэг ам мэдүүлэг өгсөн юм билээ. Үүний дагуу л хяналтын прокурорууд ажиллаж байгаа. Би танд холбогдолгүй байна гэдэг ямар нэг бичиг цаас хийж чадахгүй нь. Намайг тантай холбоод хардаад унана. Би айгаад байна” гээд хачин юм яриад суучихсан.Би бүр сүүлдээ аргаа бараад “Намайг ямар гэмт хэрэг хийснийг хэлээд нотлоод өг. Надаас яагаад айгаад байгаа юм. Тэгвэл хэвлэл мэдээллийнхнийг танай өрөөнд авчраад нээлттэй ярилцья” гэсэн чинь нөгөө нөхөр “Бид нар ямар ч байсан хоорондоо зөвлөлдөөд хариу өгье” гэж хэлээд л зугтчихсан. Хоёр хоногийн дараа хавтаст хэрэг гээд байгаа зүйлтэйгээ намайг танилцуулахгүйгээр шууд шүүхэд шилжүүлчихсэн байсан. За яахав, шүүх нь намайг гэм буруугүйг тогтоогоод өгөх байх гэж итгэсэн. Гэтэл бас л ямар ч нотлох баримтгүй, хэдэн хүний үгээр л яллачихсан. Шүүх хурал болон болтол, дуустал би “Надад гэм буруу байхгүй юм чинь намайг энд авчирсныхаа төлөө уучлал гуйх байх” гэж найдаж байсан. Гэтэл юун уучлал, бүр дөрвөн жилээр яллаад гаргачихсан. ”Таслаж байна л” гэсэн. Гэртээ харих юм байх гэж бодсон чинь шууд аваачаад хорьчихсон.
-Шүүх хурлыг хаалттай хийсэн. Тиймээс яг шүүх хурлын процесс яаж өрнөснийг тун цөөхөн хүн л мэдэж байгаа?
-Дүүргийн ерөнхий шүүгч нь шүүх хурлыг даргалсан. Нэг л их гар утсаар ярьсан хүн. Бүхэл бүтэн хүний амьдрал, хувь заяатай холбоотой асуудал яригдаж байхад тэр хүн юу ч сонсохгүй, утсаараа л яриад байсан. Өмгөөлөгч, улсын яллагч хоёрын мэтгэлцээн явагдаж байхад байнга орж гараад л, холхиод л байсан. Би өөрийгөө өмгөөлөөд, учир байдлаа хэлээд тайлбар өгсөн. Тэрийг ч сонсоогүй. Тухайн үед би байнга утсаар ярьдаг их л завгүй хүн юм байх даа гэж бодож байсан. “С.Отгонбаярыг яаж яллах вэ” гэдэг даалгавар л авч байсан юм байна даа гэж сүүлд хардсан. Сайхан хар нөмрөг намируулсан хүн орж, гарч утсаар ярьсаар байгаад л дөрвөн жилийн ял оноочихсон.
-Та төрийн сайд явсан хүн. Гэнэт л гэмт хэрэгтэн болоод, дөрвөн жил хоригдох ял сонсоно гэдэг үнэхээр амаргүй байсан байх л даа.
-Би өөрийгөө ял сонсох нь бүү хэл сэжигтэн, яллагдагчаар татагдана ч гэж бодоогүй. Миний сэтгэлд ганцхан итгэл байсан. Энэ бол бүх юм хуулийн дагуу шийдэгдэнэ, би ямар ч гэм буруугүй юм чинь айгаад сандраад байх зүйл байхгүй гэсэн итгэл. Мөрдөн байцаагч залуу “Танд гэм буруу байхгүй. Гэхдээ дарга нар шахаад байна. Би яаж ч чадахгүй хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг л болчихлоо. Та намайг уучлаарай” гээд л ороод ирдэг байсан. Тэр үед ч гэсэн хуулийнхан намайг хуйвалдаж байгаад гэмт хэрэгтэн болгох гэж байна гэж хэн нэгэнд муу санаж байгаагүй. Би өөрөө хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байсан хүн. Монголын хуульчид арай ч ийм дээрээ тулчихсан гэж бодоогүй. Ганц худаг руу ачигдаад явж байхдаа л “Арай ч дээ.Үнэн юм гэдэг манай хууль хяналтынханд байхгүй болчихсон юм байна” гэдэгт итгэсэн, үнэхээр их харамссан. Сайд Ерөнхий төлөвлөгөө баталсан нь буруу, дэд даргад үүрэг шилжүүлсэн нь буруу, үнэлгээний комиссынхонд нөлөөлсөн гэдэг ийм л гурван үндэслэлээр надад ял оноосон. Ичсэн нэрэндээ намайг улсад 13 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг хэрэг үүрүүлсэн. Арай л дэндүү байгаа биз дээ. Би УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө бизнес эрхэлж явсан хүн. Хувийн бизнес эрхэлж, Монголын төрд 37 тэрбум төгрөгийн татвар төлсөн гэдэг тооцоо ч байгаа. Гэтэл намайг төр түмний өмчөөс 13 сая төгрөг идчихлээ гэж гүтгэж байгааг харахад үнэхээр хүнд байсан. Мөрдөн байцаалт явуулж байгаа байцаагч нь ч, хянаж байгаа прокурор нь ч, шүүж байгаа шүүгч нь ч ялгаагүй хуулийг гууль болгодог юм байна гэж л бодож байсан. Монголын бүх шүүгч нарыг, бас бүх хуулийнхныг шударга биш гэж би хэлж чадахгүй. Гэхдээ хуулийг өш хонзон авах хэрэгсэл болгодог, захиалгаар бусдыг ялладаг зарим нэг хүмүүс хуулийнхан дотор байна шүү гэдгийг хаана ч хэлнэ.
-Шүүхийнхнийг хахуульд их өртдөг гэсэн судалгаа хүртэл гарсан байна билээ. Та хахууль өгсөн бол гэмгүй салчихаж болох л байсан байх?
-Үндсэндээ тийм. Надад тодорхой баримтууд бий. Гэхдээ бас хүний ажил амьдралтай холбоотой асуудлууд байгаа учраас энэ талаар сонин хэвлэлд дэлгэж ярьмааргүй байна.
-Яагаад... Тэд нараас болж та өөрөө ажил, амьдралаараа хохирчихоод байгаа биз дээ?
-Хохирсон. Би маш их хохирсон. Хуулийн байгууллагыг ашиг сонирхолдоо ашигладаг сүлжээ болгочихсон байгааг ч би илчилнэ. Энэ хэргийг шийдсэн нэг шүүгч над руу төлөөний хүнээ явуулаад “Хэргийг чинь аргалж өгнө. Хуучин машин 50 мянган доллараар худалдаж ав” гэдэг санал хүртэл тавьж л байсан. 2000 оны хуучин жийп машиныг 50 мянган ам.доллараар авах юм бол намайг хэргээс мулталж өгнө гэхээр нь би “Надад хийсэн хэрэг байхгүй, хуулиараа л шийднэ биз” гэж л хэлсэн. Ганц худагт хоригдчихсон байхад нэг шүүгч баз хүргэнээ хүртэл манайхантай уулзуулж “С.Отгонбаярыг гаргаад өгье.” гэж их хэмжээний мөнгө нэхсэн байсан.
-Төрийн өмчийн хороо, Онцгой байдлын ерөнхий газарт шалгалт хийгээд 17 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж байсан. Энэ их хөрөнгөнөөс хуулийнхан завшчихсан юм болов уу гэдэг хар төрж байна л даа.
-Ганц Төрийн өмчийн хороо ч биш, Аудитаас бас шалгасан. Санхүүгийн асар их зөрчил илэрсэн. Энэ их хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд томоохон албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд, тэр ч бүү хэл хуулийн байгууллагын том эрх мэдэлтэн холбоотой байна гэдэг нь шалгалтын явцад бидэнд ил болсон. Бүхэл бүтэн хуулийн нэг салбарыг толгойлж байгаа хүний ах дүү нь Улсын нөөцийн бараанаас их хэмжээний барааг бусдаар дамжуулаад авчихсан, түүнийгээ эргүүлж төлж чадахгүй болчихсон юм билээ. Би энэ хөрөнгө мөнгийг нь эргүүлж төл гэдэг шаардлага тавьсан, хуулийн байгууллагад шалгуулахаар өгснийхөө төлөө буруудсан. Ах дүү нараараа дамжуулаад их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой болчихсон хүн чинь яаж өөрийгөө шалгуулж, яаж ах дүү нараа гэмт хэрэгтэн болгох вэ гээд л намайг гэмтэн болгох, золиосонд гаргах гэж оролдсон хэрэг. Цаг нь болохоор би энэ талаар нэр устай нь, баримт нотолгоотой нь гаргаж ирэх болно. Тэр ч бүү хэл энэ хэрэгт Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн орлогч дарга хүртэл оролцож, намайг гэм буруутан болгохын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байсан.
-Арай ч үгүй байлгүй дээ?
-Намайг хэрэгт холбогдуулахын тулд Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга залуу Тагнуулын ерөнхий газарт ажилладаг найздаа “С.Отгонбаяртай холбоотой муу гэсэн бүхий л мэдээллийг гаргаад өгөөч” гэдэг хувийн хүсэлт гаргасан юм билээ. Тагнуулын ерөнхий газарт хэлтсийн дэд даргын алба хашдаг хариуцлагатай албан тушаалтан миний эсрэг баахан худлаа мэдээлэл цуглуулаад байгууллагынхаа тамга, бланкыг ашиглаж, хуурамч дугаар тавиад, хэлтсийн даргаа эзгүй байхад нь гарын үсэг зурж, Авлигатай тэмцэх газарт өгчихсөн байсан. Тусгай ажиллагаа явуулдаг, бүхэл бүтэн Тагнуулын ерөнхий газрын ажилтан өөрөө ийм хуурамч бичиг баримт хийгээд сууж байна гээд бод доо. Тэр хуурамч бичгийг нь Авлигатай тэмцэх газрын ажилтан ашиглаж “Тагнуулаас С.Отгонбаярын тухай ийм бичиг ирлээ. “Энэ ерөөсөө болдоггүй нөхөр байна” гэсэн сэтгэгдэл хүнд төрүүлэхээр төөрөгдүүлсэн юм бичсэн байсан. Энэ бичгээ барьж “С.Отгонбаярт эрүү үүсгэж шалгах шаардлагатай” хэмээн прокурор болон шүүхийнхэнд танилцуулсан юм билээ. Тэр бичгийг үндэслэн хэрэг үүсгэсэн байсан.
-Та энэ бичгийн талаар хэзээ мэдсэн юм бэ? Тагнуулын хариуцлагатай албан тушаалтанд ямар нэг ял оноох болов уу?
-П.Даш болон нөөцийн газрынхантай холбоотой хавтаст хэрэгт энэ бичгээ хавсаргасан байсан. Энэ хуурамч бичиг хийсэн нөхөр өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дотоодын хяналт шалгалтын албаар ороод, мөрдөн байцаах албандаа шалгагдаад явж байгаа. Хуурамч бичиг баримт үйлдэж, бусдыг хэлмэгдүүлэхэд оролцсон тагнуулын ажилтны хэрэг шүүхээр шийдэгдэх байх. Эндээс харахад С.Отгонбаярыг гэмт хэрэгтэн болгохын төлөө асар их хүч чармайлт гаргасан нь харагдаж байгаа биз дээ. Хэрвээ Тагнуулын ерөнхий газар УИХ-ын гишүүн байсан С.Отгонбаярыг тагнаж чагнасан бол тэр нөхөр улсын нууц задруулж, Авлигатай тэмцэх газарт бичиг явуулсан болж таарч байгаа биз дээ. Хэрвээ намайг тагнаж чагнаж байгаагүй бол тэр залуу хувийн ашиг сонирхлын үүднээс бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж, хуурамч бичиг баримт үйлдсэн болж таараад байгаа юм.
-Авлигатай тэмцэх газрын дарга нарт С.Отгонбаярыг заавал гэмт хэрэгтэн болгох ямар шаардлага байсан юм бол?
-Эхэндээ би үнэхээр гайхаж байсан. Би Их хурлын гишүүн байхдаа Авлигын эсрэг хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, Авлигатай тэмцэх газрыг байгуулахад гар бие оролцсон хүн. Энэ байгууллага байх хэрэгтэй. Нийгэмд бугшсан хээл хахууль, албан тушаалтнуудын бусармаг үйл ажиллагааг илчлэхийн тулд Авлигатай тэмцэх газрыг байгуулах ёстой, энэ байгууллага бие даасан, хараат бус байдалтай ажиллах учиртай гэж үздэг байсан. УИХ-ын олонх гишүүн “Цагдаагийн эрх үүрэгтэй адилхан ийм байгууллага байх шаардлагагүй” гэж үзэж байсан. Би тэр үед хэдэн гишүүдийг лоббидож, Их хурал Байнгын хороон дээр баахан хэл үг гаргаж “Та нар хээл хахууль авдаггүй л юм бол энэ хуулийг, энэ байгууллагыг дэмжих ёстой” гэж шахаж, шаардаж байж, Авлигын хуулийг батлаж, энэ байгууллагыг байгуулахад оролцсон хүн. Дараа нь даргаас өөр хүнгүй, ямар ч төсөв мөнгөгүй байхад нь Онцгой байдлын Ерөнхий газар дээр дөрвөн сар байрлуулж, Батлан хамгаалахын сайдтай ярьж , хэвлэх үйлдвэрийнх нь байрыг Авлигатай тэмцэх газрын мэдэлд шилжүүлэх асуудлыг хөөцөлдөж, Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж байж энэ байгууллагыг орон байртай болгож өгч байсан. Нэгэнт хуулийг нь батлаад, байгууллагыг нь байгуулахад оролцсон юм чинь орон байртай, бие даасан байгууллага болгоход оролцох учиртай гэж үзсэний үндсэн дээр л ажиллаж байсан хэрэг. Хэнээс ч хараат бус, шударга байгууллага бий болоосой гэж хүсч байсан. Гэтэл энэ байгууллага маань харин хуулийнхны, албан тушаалтнуудын хараат байгууллага болж хувирсан. Үүнд л би их харамсаж байна.
-Онцгой байдлын Ерөнхий газар, Улсын нөөцтэй холбоотой асар их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал дэгдсэн. Энэ хэрэгт таныг, мөн Онцгой байдлын Ерөнхий газрын дарга П.Даш, Улсын нөөцийн газрын дарга нарыг яллагдагчаар татаж байсан. Дээд шүүхээс таны гэм буруугүйг тогтоочихлоо. П.Даш тэргүүтэй Онцгойгийн дарга нар өршөөлийн хуулинд хамрагдчихлаа. Гэтэл алга болсон төрийн өмчийг хэн ч төлсөнгүй, хэн ч хариуцлага хүлээсэнгүй өнгөрч байна шүү дээ?
-Төрийн өмчийн хорооны шалгалтаар 17 тэрбум төгрөгийн зөрчил гарсан. Энэ тоо шалгалтын явцад буурсаар байгаад 3 тэрбум төгрөг болсон. 17 тэрбум төгрөгийн зөрчил байна гэдгийг үндсэндээ би ил болгож, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн. Үүнийхээ төлөө би буруутан болсон. Хэрвээ манай хуулийнхан хуулиа хэрэгжүүлээд ажилласан бол улсад учирсан их хэмжээний хохирол эргэн төлөгдөж, буруутай хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой байсан. Хэн нь гэм буруутан бэ? гэдэг нь ялгагдаж салгагдах байсан юм. Би уг нь зургаан хүнийг шалгуулахаар өгсөн. Улсын хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар шалгагдаж байсан энэ зургаан хүнээс гурав нь шүүхээр орж ял сонссон байсан.
-Уучлаарай. Таныг Ганц худгаас Нэгдүгээр эмнэлгийн сэхээн рүү хүргэгдлээ гэсэн мэдээлэл тэр үед цацагдаж байсныг санаж байна?
-Би энэ хэргээс болж, эрүүл мэнд, нэр төр, ажил амьдралаараа хохирсон. Тэр ч бүү хэл амь насаа ч алдахад хүрч байсан удаа бий. Ганц худагт байхад гэнэт элэг муудсан. Нэгдүгээр эмнэлгийн сэхээнд би сар гаруй хэвтсэн. Тэнд арай гайгүй болоод Солонгос руу эмчилгээнд явсан. Солонгос эмч нар “Гадны нөлөөтэй асар их хүчтэй хорноос болж, элгэнд хүчтэй өөрчлөлт өгсөн байна. Эрчимт эмчилгээ хийлгээгүй бол элгээрээ бөөлжиж үхэх байсан” гэж манайханд хэлсэн байна билээ.
-Зарим хүмүүс том намын ивээлд байдаг нөхөд хэргээс их амархан мултардаг гэж ойлгодог. Жишээлбэл Ж.Батзандан, О.Магнай нар хэрэгт холбогдох дээрээ тулаад АН-д элсэж байсан. Дараа нь ямар ч ял зэмгүй салсан. Яг үүн шиг хэрвээ та МАХН-ын ч юм уу, АН-ын гишүүн байсан бол ингэж хилс хэрэгт орооцолдохгүй ч байж болох л байсан байх л даа?
-Би улс төр гэхээсээ илүү тодорхой ганц нэг хүний хүсэл сонирхлын золиос болсон байж магадгүй гэж л боддог. Энэ хэрэгт улс төр хүчтэй нөлөөлөөд “Заавал С.Отгонбаярыг ялла” гэж үүрэг өгөөд байхаар дайсан надад алга.Энэ хоёр нам дотор надтай дайсагнаад байх ашиг сонирхлын зөрчилтэй хүн байхгүй. Харин ганц нэг олигархи чиглэлийн нөхрийн гар хөл бологсод л энэ хэрэгт холбоотой.
-Танаас авлига нэхэж байсан, таныг заавал яллах гэж оролдсон, хуулийн нэр барьж, бусдыг хэлмэгдүүлдэг энэ хүмүүсийн нэрийг та хэзээ зарлах вэ?
-Хуулийг гууль болгож байгаа хуулийн байгууллагынхантай холбоотой энэ хэргийг би таслан зогсоохын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийнэ. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч “Шударга ёсыг тогтооно” гэж ард түмэндээ амласан. Тиймээс би хуулийг гууль болгож байгаа нөхдүүдтэй холбоотой ноцтой баримтуудыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр дээр хүргүүлнэ. Олон нийтэд ил тод болгож зарлана. Тэгж байж хууль сахиулах байгууллагыг цэвэрлэж авахгүй бол хэзээ ч шударга ёс тогтохгүй. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийг хэн нэгнээс өш хонзон авах зэвсэг болгон хэрэглэж чаддагийг, прокурор нь хэргийг хянахдаа өөрсдийнхөө ашиг сонирхлыг гүйцэлдүүлдэг бай болчихсон, шүүх нь хуулийг ашиг олдог хэрэгсэл болчихсон байна гэдгийг би биеэрээ амслаа. Тиймээс шударга ёсны төлөө, хараат бус шударга шүүхийн төлөө би тэмцэх болно. Ер нь манай хуулийн байгууллага өөрөө тогтолцооны хувьд буруу байгааг ч гэсэн бид хүлээн зөвшөөрөх ёстой. Жишээ нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажилладаг. Аймаг, сум, дүүргийн шүүхийн дарга нар Ерөнхий зөвлөлийнхөө даргын амыг л хардаг. Тэндээс төсөв хөрөнгө, мөнгө авдаг. Тиймээс даргынхаа амаар л дохиурын үүрэг гүйцэтгэдэг гаж тогтолцооноос салах цаг нь болсон.
-Та бол Их хурал, Засгийн газрын гишүүн байсан, урьд нь бизнес эрхэлж, өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй болчихсон хүн. Таныг ингэж хэлмэгдүүлж чадаж байгаа юм чинь өмгөөлөгч авах нь бүү хэл талхныхаа мөнгийг дийлэхгүй шахам амьдарч байгаа ядуусыг яаж шүүдэг бол гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрж байна?
-Үнэхээр дурын асуудал юм байна лээ. Намайг Их хурлын гишүүн байхад хуулийн байгууллагынхантай холбоотой асар их гомдол, санал иргэдээс ирдэг байсан. “Хилс хэрэг үүрүүлж, хэлмэгдүүллээ. Зохиомол хэрэг үүсгэчихлээ. Тулгаж ял хүлээлгэлээ” гэсэн захидал асар их ирж байсан. Тэгвэл тэр хүмүүсийн үнэн юм байна гэдгийг би өөрийн биеэр нотолж өглөө.
Б.Оюу