Биеийн тамир, спортын зүтгэлтэн, удирдах ажилтан, багш, дасгалжуулагч, тамирчдаас гадна өөрсдийн нөр хичээнгүй хөдөлмөр, оюун ухаан, мэдлэг боловсролоо дайчлан биеийн тамир, спортын сэдвээр зэрэг цол хамгаалсан эрдэмтэд жил ирэх бүр өсөн нэмэгдсээр буй.
Тэдний нэг нь ҮБТДС-ийн биохимийн багш Л.Гүндэгмаа. Тэрбээр М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн хүн судлалын эрдэм шинжилгээний институтын эрдмийн зэрэг хамгаалах зөвлөлийн хуралдаанд "Монголын оюутан залуучуудын бие бялдрын хөгжилт, үйл ажиллагаа удамшил, газар орчны онцлогоос хамаарах нь" сэдвээр биологийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг хамгаалсан байна.
Л.Гүндэгмаа 2006-2009 онд Москва хот дахь ОХУ-ын биеийн тамир, спорт, аялал жуулчлалын их сургуулийн аспирантурт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр сурсан бөгөөд залуу эрдэмтний зэрэг хамгаалсан бүтээл нь Монголын хүүхэд, оюутан залуучуудын спортын авъяас чадварыг генетикийн шинжилгээгээр тогтоох маш сонирхолтой бүтээл болсныг тус хоёр их сургуулийн хамтарсан эрдмийн зөвлөлийн нэртэй эрдэмтэд өндөр үнэлэлт өгчээ.
Дашрамд сонирхуулахад, спортын салбараас Шинжлэх ухааны доктор (Dr.Sc) дөрөв, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор (Ph.D) 18, Анагаах ухааны доктор (Ph.D) тав, Боловсролын доктор (Ph.D) хоёр, Социологийн доктор (Ph.D), Сэтгэл судлалын доктор (Ph.D) тус бүр нэг төрсөн байдаг бол биологийн ухааны анхны доктор нь Гүндэгмаа болов.