Өрхийн эмч нарын туршлага сул байна
Манай улсад гахайн ханиад хурдацтай тархаж иргэдийг сандаргаж байна. Гэвч энэ үед эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсох учиртай эмч мэргэжилтнүүд ажлаа шалтгаангүй таслах явдал гарч байгаа талаар дуулдах болов. Ялангуяа, халдварт өвчний үед иргэдэд хамгийн ойр байж тусламж үзүүлдэг өрхийн эмч нар ажил таслах нь нэлээдгүй байгаа аж.
Судалгаагаар өрхийн эмнэлгээр 0-5 насны хүүхэд, өндөр настан, хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 100 хувь үйлчлүүлдэг байна. Гэтэл гахайн ханиад тусах хамгийн эрсдэлтэй хүмүүст дээрх иргэд хамрагдаж байгаа юм. Ингээд бодохоор өрхийн эмч нар ажлаа тасалж буй нь хариуцлагагүй алхам хэмээн үзэхээс өөр аргагүй биз. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн яамны ёс зүйн хороонд 50 гаруй эмчийг оруулах саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгөөд байна.
Сүүлийн саруудад эмч мэргэжилтнүүд цалингаа нэмүүлэх саналыг Засгийн газарт хүргүүлж, бүр ажил хаяна хэмээн айлгаад амжсан. Тэгвэл эмч нар ажил шалтгаангүй тасалсан нь цалин, хангамж нэмэхгүй байгааг эсэргүүцсэн нэг үйлдэл хэмээн үзэх хүн ч байна. Бусад улстай харьцуулахад, манай эмч мэргэжилтнүүд бага цалин авахаас гадна хангамж муу байдаг нь үнэн.
Гэхдээ халдварт өвчин хурдацтай тархаж буй энэ үед хамгийн түрүүнд эрүүл энхийн манаанд зогсох тангарагаа биелүүлэх хэрэгтэй хэмээн иргэд үзэж байна. Ялангуяа, энэ нь өвчин тусах эрсдэлт бүлэгг хамаарч буй хүмүүст хамгийн түрүүнд хүрч үйлчилдэг өрхийн эмч нарт илүү хамаатай. Ер нь өрхийн эмнэлэгтэй холбоотой элдэв санал шүүмжлэл нийгэмд түгээмэл байдаг. Тухайлбал, өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалттай хэмжээнд үзүүлдэггүй, өвчтөний өмнө хүлээх хариуцлага сул байдаг гэлцдэг. Үүнийг зөвхөн иргэд хэлээгүй. Судалгаагаар нотлогдсон юм. "Нээлттэй нийгэм форум"-аас хийсэн судалгаагаар анхан шатны эмнэлгүүдийн гүйцэтгэх үүргийг өсгөх шаардлагатайг дурьджээ.
Өрхийн эмч нарын мэдлэг чадвар, туршлага нимгэн, ур чадвар сул, эмнэлгийн материаллаг бааз бэхжээгүй байгаа аж. Үүнээс шалтгаалж иргэд өрхийн эмнэлэгт үзүүлэхээс илүү дээд шатны эмнэлэгт хандах сонирхолтой байдаг байна. Өөрөөр хэлбэл, өрхийн эмнэлэг өвчнийг нь оношилж, илааршуулж чадна гэдэгт итгэдэггүй аж. Ер нь өрхийн эмч өвчтөний эрүүл мэндийн төлөө хариуцлага бага хүлээх үүднээс дээд шатны эмнэлэг рүү явуулах сонирхол давамгайлдаг байна. Тухайлбал, хэн нэгэн оношилгоо хийлгэхийн тулд заавал өрхийн эмнэлгээр дамжиж аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хандах учиртай байдаг.
Өрхийн эмч тухайн хүнийг техник хангамж нь байгаа тохиолдолд оношилж, шаардлагатай эмчилгээ, зөвлөгөөг өгөх ёстой. Гэтэл ихэнхдээ чагнаж, даралтыг нь үзээд Эрүүл мэндийн нэгдэл рүү явуулдаг байна.
Ихээхэн хэмжээний санхүүжилт авдаг
Иргэдийн өрхийн эмнэлэгт итгэх итгэл сул, мөн өрхийн эмч нарын мэдлэг чадвар, туршлага хангалттай хэмжээнд бус байгааг дээр дурьдсан. Тэгвэл өрхийн эмнэлгийн үүрэг сул хэрнээ эрүүл мэндийн салбарын хамгийн их санхүүжилтийг авдаг байна. Энэ нь өрхийн эмнэлгийн нүсэр бүтэцтэй холбоотой байж болох юм. Аймаг, дүүрэг бүрт өрхийн эмнэлэг байдаг. Манай улсын хэмжээнд 225 өрхийн эмнэлэгт 3000 орчим эмч, ажилтан ажиллаж байгаа юм.
Одоогийн байдлаар эмнэлгийн бүх шатны үйлчилгээ үзүүлдэг өрхийн болон сум, сум дундын эмнэлгийн санхүүжилтийг төрөөс хийж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 24 хувийг эзэлж байгаа юм. Өрхийн эмнэлгийн гол үүрэг нь иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлж, үүгээр дамжуулж эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах явдал. Тэгвэл өрхийн эмнэлгүүдэд хийх санхүүжилт буурахгүй байна. Мөн иргэд өвчнөөс урьдчилан сэргийлэх бус өвдсөний дараа эмнэлэгт хандсаар байна. Ингээд иргэд өрхийн эмнэлэгт үзүүлсэн нэр зүүгээд хоёр болон гурав дахь ч шатны эмнэлгүүдэд шууд ханддаг. Үүнийг дагаад уг эмнэлгүүдийн зардал ч өндөр гарч байгаа аж.
Одоогийн байдлаар хоёр болон гурав дахь ч шатны эмнэлгийн байгууллагуудад зарцуулагдаж буй нийт хөрөнгө уг салбарын 50.5 хувьтай тэнцэж байна. Иймд анхан шатны буюу өрхийн эмнэлгийн гүйцэтгэх үүргийг өсгөх нь эрүүл мэндийн салбарын үр ашгийг дээшлүүлэх давуу талтай аж.
Бусад улсын жишээг харъя
Эрүүл мэндийн даатгалтай бусад орны хувьд өрхийн эмчийн эмчлэх, нарийн мэргэжлийн эмчийн эмчлэх өвчтөнг сайтар ялгадаг байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн өрхийн эмчийн зөвлөснөөр нарийн мэргэжлийн эмчид үзүүлдэг тогтолцоо үйлчилдэг аж. Гэтэл манайд улсад өвчний хүнд, хөнгөнөөс үл хамаарч шууд нарийн мэргэжлийн эмчид хандах явдал түгээмэл байдаг. Өрхийн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж чадах байсан ч, эсвэл мэдлэг туршлага дутмаг зэргээс шалтгаалж нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөх нь олонтаа.
Энэ нь өрхийн эмнэлгийг билэг тэмдэг төдий болгож байгаа юм. Ер нь гадаад орнуудын дээрх тогтолцоо нь төсвийн болон даатгалын санхүүжилтийг бага байлгаж, салбарын үр ашгийг нэмэгдүүлэхэд тустай аж. Харин манайд ийм тогтолцоо хэвшээгүй тул эрүүл мэндийн салбарт үр ашиггүй, зардал өндөр байгаагийн гол шалтгаан юм. Өрхийн эмнэлгүүдийн холбоо арван жилийнхээ ойгоор санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээн гомдоллож байсан. Тэд улсын төсвөөс өгч байгаа санхүүжилт сүүлийн хоёр жил өсөөгүй хэмээн хэлж байсан юм. Хэдийгээр энэ нь зүй ёсны, шаардлага мэт боловч юуны өмнө байгаа нөөц боломжоо үр ашигтай зарцуулахад анхаарах хэрэгтэй болов уу. Дэлхийн банкны тооцоогоор өнгөрсөн оны байдлаар манай орны 100 мянган хүнд ногдох эмнэлгийн ор 18 мянга, эмчийн тоо 7.500 байгаа аж. Энэ нь ижил орлоготой бусад оронтой харьцуулахад маш их гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, манай орон нэг хүнд ногдох эмчийн тоогоороо боломжийн түвшинд байна гэсэн үг. Харамсалтай нь үүнийг дагаад эмнэлгийн тусламж үйлчилгээ нь хангалтгүй байна. Тэгэхээр өрхийн эмнэлгүүд үнэхээр үүргээ бүрэн хэмжээнд гүйцэтгэж чадаж байна уу гэдгийг тодруулах нь чухал. Хэрэв хөрөнгө мөнгө зарлагддаг атал олигтой үр дүн үзүүлдэггүй эмнэлгүүд байвал тодорхой зохицуулалт хийхэд ч гэмгүй бололтой.
Өрхийн эмнэлэг эрүүл мэндийг сахин хамгаалахад гол үүрэгтэй
Үүгээр өрхийн эмнэлэг огт хэрэггүй хэмээн хэлсэнгүй. Иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлж, анхан шатны тусламж үзүүлэхэд өрхийн эмнэлгийн гол үүрэгтэй байдаг. Сүүлийн жилүүдэд техник хангамж сайжирч, зарим төрлийн шинжилгээг өрхийн эмнэлэгт хийлгэх боломж , бүрдсэн. Гэвч бодит үр дүнг шүүгээд үзэхэд өрхийн эмнэлэг зардал өндөртэй, үзүүлж буй үйлчилгээ нь сул хэвээр байгаа юм. Мөн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар, туршлага хангалттай хэмжээнд бус байна. Үүнээс шалтгаалж хүмүүс өрхийн эмнэлэгт тэр бүр үзүүлж заншаагүй, итгэх итгэл сул байсаар байна. Уг нь эмнэлгийн үйлчилгээний ихэнх хэсгийг өрхийн эмнэлэгт үзүүлдэг байх нь чухал.
Г.Батзориг