gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголд Бурхан багшийн хамгийн том сэрэг дүр бослоо

Нийгэм
2009-11-27
0
Twitter logo

Хөвсгөл аймгийн төвийн Гандан-даржаалин хийдийн өмнө монгол хүний оюун ухаан, сэтгэмж, гарын ур дүйг шингээсэн Бурхан багшийн сэрэг дүрийг саарал боржин чулуугаар бүтээсэн сүрлэг сайхан хөшөө дурсгал бослоо. УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран бүтээлгэсэн сэрэг дүрийг Улаанбаатар хот дахь “Үүдэн чулуу” ХХК-ийн барималч, чулууны сийлбэрч уран бүтээлчид дөрөвхөн сарын хугацаанд урлан бүтээсэн байна.

Эл сэрэг дүрийг саарал боржин чулуугаар бүтээсэн бөгөөд суурьтайгаа 7.65 см өндөр, 45 тонн орчим жинтэй сүрлэг сайхан хөшөө дурсгал юм. Бурхан багшийн сэрэг дүрийг удирдан хийлгэсэн барималч сийлбэрч, “Үүдэн чулуу” компанийн захирал Ц.Энхтайван бол СУИС-ийг арваад жилийн өмнө барималч сийлбэрч мэргэжлээр төгссөн нэгэн юм. Мэргэжилдээ үнэнч энэ эрхэм барималч сийлбэрийн урлалаар олон сайхан бүтээл туурвиж байгаад 2000-аад оны эхээр “Үүдэн чулуу” компани байгуулан чулууны сийлбэрээр уран бүтээлийн мөр хөөж, улсдаа нэртэй олонд танигдсан уран бүтээлчдийн багийг бий болгосон байна. Бурхан багшийн сэрэг дүрийг  хэрхэн бүтээсэн талаар тус компанийн захирал МУСТА сийлбэрч Ц.Энхтайвантай ярилцсан юм.

-Монголдоо хамгийн том Бурхан багшийн сэрэг дүр бүтээх сайхан хувь танай компанийн уран бүтээлчдэд тохиосон байна. Уран бүтээлчдэд тэр бүр олдоод байдаггүй боломжийг танайхан хэрэгжүүлсэн байнаа даа?
-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн уугуул хотгойд хүн. Нутаг усандаа бурхны шашныг дэлгэрүүлэх, сүм дуганыг сэргээх талаар багагүй хүч анхаарал тавьсан хүн юм билээ. Мөрөнгийн хүрээний Хангалын дуганыг хуучин буурин дээр сэргээж байгуулсан гэдэг. Монголчууд бурхны шашинтан. Тийм ч учраас Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээлгэн нутаг усандаа босгох санал санаачлага гарган бүтээлгэсэн нь энэ юм билээ. Аймаг нутаг уснаасаа сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ санал санаачилгыг дэмжиж Бурхан багшийн сэрэг босгосон газар цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байгаа. Орчныг тохижуулж, мод бут тарьж, гэрэлтүүлэгтэй болгох, иргэд, жуулчид зургаа татуулах талбай, суух сандалтай болгох юм гэнэ лээ.

-Бурхан багшийн сэрэг дүр бүтээх амаргүй ажлыг ямар хугацаанд багтаав?
-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээлгэх зураг төсөл хийлгэж, хийх уран бүтээлчдийг судалж, Хятадад хүн явуулж судалсан юм гэсэн. Тэрбээр манай компанид ирж бидний хийж буй бүтээлийг үзчихээд та нараар хийлгэмээр байна гэсэн. Хэд хоногийн дараа Д.Хоролбат лам ирж бидэнтэй уулзаж, шашны талаас Бурхан багшийн сэрэг дүрийг хэрхэн бүтээх талаар ярилцсан. Тэгээд энэ оны 7 дугаар сарын 13-наас манай компанийн уран бүтээлчид Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээх ажилд орсон.

-Сэрэг дүрийг хаанахын ямар чулуугаар бүтээв дээ?
-Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг саарал боржин чулуугаар сэрэг дүрийг бүтээсэн. Манай оронд боржингийн төрлийн чулуу элбэг байдаг. Эрдэнэ суманд байдаг саарал боржин чулуу хөшөө болон амьтны дүр бүтээхэд тохиромжтой нягтрал, хатуулаг сайтай их нарийн ширхэгтэй учир хагарал цууралт бараг гардаггүй, өнгөө алддаггүй, аливаа бүтээл хийхэд хийц нь сайн ялгардаг зэрэг онцлогтой. Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээх саарал боржинг 5-6 метрийн гүнээс ухаж авсан. "Шланз" маркийн урт тэвштэй, 30 тонны даацтай машинаар 20-иод удаа зөөж аваачсан саарал боржингоос сонголт хийж, Бурхан багшийн сэрэг дүрийг дөрвөн сарын хугацаанд бүтээсэн.

-Бурхан багшийн энэхүү сэрэг дүр нь Монголд хамгийн том чулуугаар бүтээсэн бүтээл болсон гэсэн байх аа?

-Чулуугаар бүтээсэн хөшөө дурсгалын бүтээлээс Монголдоо хамгийн том болсон юм. Бурхан багшийн сэрэг дүр 5.85 метр өндөр бөгөөд суурьтайгаа 7.65 метр өндөр, жин нь 45 тонн юм. Ийм том сэрэг дүрийг манай компанийн 16 чулууны сийлбэрч 4 сарын богино хугацаанд хийж гүйцэтгэсэн юм. Сэрэг дүрийн эх зураг төслийг архитектурч Г.Нямцогт бүтээсэн.

-Сэрэг дүрийн хийц бүтээцийн талаар тодруулна уу?
-45 тоннын жинтэй энэ аварга сэрэг дүрийн сэнтий нь найман талтай, түүн дээр найман тахилыг сийлж, гүн хүндэтгэл агуулсан хээ угалзыг сийлж чимсэн. Түүн дээр дөрвөн хэсэг бадам цэцгийг суурилуулсан. Бадамлянхуа гэж бидний ярьж заншсан бадмаг 8 хэсгээр бүтээж нийлүүлэн өрөхөд бадам цэцэг бүрдэнэ. Бадма цэцэг бол усны ёроолд ургадаг цэвэр ариуны бэлгэдэл болсон цэцэг юм. Тиймээс бурхны хөрөг, сэрэг дүр, бурхан бүтээхдээ бадам цэцэг дээр бурхан багшийг байрлуулсан байдаг. Бурхан багшийн сэрэг дүрийн бадам нь 2.95-3.90 метр урт, 70 см өндрөөр бүтээж, цэцгийн дэлбээг сийлж гаргасан.Бадам цэцгэн дээр Бурхан багшийн  сэрэг дүрийг байрлуулсан. Зөвхөн Бурхан багшийн сэрэг дүрийн жин гэхэд 26 тоннд хүрдэг. Бурхан шашинтай олон орон Бурхан багшийн сэрэг дүрийг том жижиг, чулуу, зэс зэргээр бүтээж босгосон байдаг.

Бидний бүтээсэн бурхан багшийн сэрэг дүр бол Монгол хүний оюун ухаанд бурхан багш хэрхэн буусныг монгол зургийн аргаар бүтээснээр онцлог юм. Өөрөөр хэлбэл, монгол Бурхан багшийн сэрэг дүр юм. Энэтхэгчүүд бурхан багшийг бүтээхдээ зузаан уруултай бүтээсэн байдаг. Япон, Солонгос, Хятадад өөр өөрсдийн орны онцлогийг тусгаж бүтээсэн байдаг юм билээ. Бурхан багшийн сэрэг дүрийн өмнө мөн саарал боржингоор бүтээсэн сангийн бойпор байрлуулсан. Энэ бойпор нь 3 тонн гаруй жинтэй, өндөр нь 1.62 см, өргөн нь 94 см юм.

-Бурхан багшийн сэрэг дүрийн шүншигт хэр их зүйл орсон бол?
-Аливаа бурхныг биетээр бүтээхэд заавал шүншиглэн аравнайлж амилуулдаг. Бурхан багшийн энэ сэрэг дүрийн шүншигт ойролцоогоор 1 тонн орчим эд өлгийн зүйл орж байгаа. Сүсэгтэн олон шүншигт өөрсдийн эдэлж хэрэглэж байсан ариун нандин зүйлээ хийсэн. Шүншиглэх ёсыг аймгийн  Гандандаржаалин хийдийн лам хуврагууд шашныхаа ёс жаягийн дагуу хийсэн. Шүншигт Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр үзэг, зангиагаа хийсэн бол эрдэмтэн Б.Чимэд, Б.Даш-Ёндон, аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав нарын зэрэг олон хүн шүншигт өөрсдийн бүтээл болон шүтдэг зүйлээ хийсэн. Шүншигт Данжуурын 106 ботийн хуулбар болон олон мөнгөн аяга, бурхан тахил, хадаг, хэдэн зуун кг арвай, буудай арц хүж орсон. Аймгийн Гандандаржаалин хийдийн лам хувраг нар аравнайлж амилуулсан.

-Бурхан багшийн ийм сэрэг дүрийг урьд өмнө Монголд бүтээж байсан тохиолдол бий юу?
-Бурхан багшийн сэрэг дүрийг ийм томоор бүтээсэн нь анхных. Дорнод аймаг багавтар хэмжээтэй хийлгэж, аймгийн төвийн хиймэл нуурынхаа голд байрлуулсан. Увс аймгийн Зүүнхангай, Говь-Алтай аймгийн Баян-Уул сум мөн багавтар хэмжээгээр бүтээлгэсэн. Эдгээрийг Өндөр гэгээний хийцээр бүтээлгэсэн.

-Та өөрийн уран бүтээл болон компанийхаа талаар?

-Миний үндсэн мэргэжил барималч сийлбэрч. Сургууль төгссөнөөс хойш цөөнгүй уран бүтээл хийсэн. Сүүлийн хэдэн жилээс чулууны сийлбэрээр дагнаж байна. Сэтгэл санаа нийлсэн уран бүтээлч хамт олныг бүрдүүлж авсан. Манай хамт олны чулуугаар хийсэн бүтээл Баян-Өлгий, Ховд аймгаас бусад бүх аймагт бий. Чулуугаар хийсэн бүтээл бол мөнх настай. Засвар үйлчилгээ, сэргээн засварлах гэсэн ажил бараг байдаггүй. Манай хамт олноор монголд хамгийн том 4.10 метр өндөр чулуун суваргыг Увс аймгийн Өндөрхангай сум хийлгэж босгосон. Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд төрийн сүлд дууллын хөшөөг чулуугаар бүтээсэн. Өөрийн төрсөн Сүхбаатар аймагтаа Алунгоо ээжийн хөшөөг мөн чулуугаар хийж бүтээсэн. Манайх захиалгад байнга дараастай. Чулууны сийлбэр ихээхэн хүч хөдөлмөр, гарын ур дүй, оюуны сэтгэмж шаарддаг урлаг юм шүү. Маш нарийн сийлбэрийг гараар хийдэг юм.

-Үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Чингүнжавын 300 жилийн ойг ирэх жил орон даяар тэмдэглэнэ. Түүний хөшөөг босгох шийдвэрийг аймаг гаргасан. Аймаг танд хөшөөний талаар санал тавив уу?
-Аймгийн Засаг дарга надтай уулзаж энэ талаар ярьж байсан. Чингүнжавын хөшөөг чулуугаар бүтээж босгох сонирхолтой байх шиг байна лээ. Хэрэв биднээр бүтээлгэх санал тавибал татгалзах юмгүй гэдгээ хэлсэн. Хөшөөний загварын талаар ч саналаа хэлсэн. Аймгийн л шийдэх асуудал.

Бурхан багшийн сэрэг дүрийн орчныг маш сайхан тохижуулах хэрэгтэй юм шиг санагдсан. Сэрэг дүрийг үзэж харах гэсэн хүмүүсийн олон хөлийн газар болно доо гэж бодогдож байсан.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан