НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өнгөрсөн баасан гаригт болсон хүүхдийн эрхийн конвенц батлагдсаны 20 жилийн ойн ёслолын үеэр мэдэгдэл хийжээ.
Тэрбээр ярихдаа нийгмийн хамгийн эмзэг бүлэг болох хүүхдүүдийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Тэдэнд аюулгүй дэлхий ертөнцийг бүтээх нь хамгийн чухал юм гэсэн байна. Мөн энэхүү конвенц батлагдсан нь хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны томоохон хэсэг болсон гэдгийг онцолжээ. Гэсэн ч олон сая хүүхэд элдэв хүчирхийлэл дунд амь-дарч, тав хүрэхгүй насандаа нас барсаар байна гэдгийг бас хэлсэн байна.
Хүүхдийн эрхийн конвенц 1989 онд НҮБ-ын Ерөнхийн ассамблейн чуулганаар батлагдсан юм. Энэхүү конвенцэд хүүхдүүдийн эрүүл мэнддээ анхаарах, боловсрол олж авах эрхийг тунхагласан аж. Мөн хүчирхийлэл, мөлжлөгөөс ангид амьдрах эрхийг онцолсон юм.
НҮБ-ын хүүхдийн сангаас пүрэв гаригт гаргасан мэдэгдэлд сүүлийн 20 жилийн хугацаанд хүүхдийн эрхийн олон асуудалд ихээхэн ахиц дэвшил гарсан гэжээ. Гэхдээ ингээд санаа амарч болохгүй, нөхцөл байдлыг улам сайжруулахын төлөө тэмцэх хэрэгтэй. Эдүгээ дэлхийн олон оронд хөдөөний болон амьжиргааны түвшин доогуур хүн амын дунд хүүхдийн эрхийг хүндэтгэхгүй байсаар л байна хэмээн тус мэдэгдэлд дурджээ.
С.Баяр