gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хаадын тоглоомыг хамгийн өвөрмөцөөр үзлээ

Бизнес
2018-03-24
0
Twitter logo

Улирал бүр нь Rottentomatoes-ын 90 хувиас дээш үнэлгээтэй гарсан “Хаадын тоглоом” цувралыг СКАЙмедиа корпораци албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэж эхэлсэн билээ.

Харин өчигдөр энэ үйл явдлыг тохиолдуулан Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт хамгийн сонирхолтой, онцгой ангийг нь монгол дуу оруулгатайгаар, симфони найрал хөгжмийн тоглолтын хамт үзэгчдэд толилуулав.

Кино урлаг угаас хөгжим, дүрс хоёрын нийлбэр. Энэ хоёр хоршиж байж л үзэгчдийг дэлгэцийн өмнө уядаг учиртай. Тэгвэл киноны хөгжмийг таны өмнө суугаа хөгжимчид шууд эгшиглүүлнэ гээд төсөөл дөө.

Өчигдөр УДБЭТ-т толилуулсан анги нь “Хаадын тоглоом” цувралын зургадугаар улирлын сүүлийн анги байсан бөгөөд олон зүйлийн учиг тайлагддаг төдийгүй хамгийн их хөгжим орсон ангиудын нэг аж.

Киног МҮОНРТ-ийн чадварлаг уран бүтээлчид орчуулж, дуу оруулсан бөгөөд киноны турш эгшиглэх 17 хөгжмийг Улсын филармонийн удирдаач, төгөлдөр хуурч Б.Анараар удирдуулсан найрал хөгжимчид, найрал дуучид шууд тоглож сонирхуулсан юм.

“Ап мюзик продакшн”-ын продюсер Н.Халиун:

Анх удаа симфони найрал хөгжимтэйгөөр кино үзлээ. Бид бодит дуугаралт гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр хөгжим гэдэг киноны амин сүнс гэдгийг батлан харуулсан явдал гэж үзэж байна.

Ялангуяа киноны хөгжимд ингэж өндөр ач холбогдол өгч буй нь хөгжмийн салбарынхны хувьд том ололт юм. Дэлхийн шилдэг контент Монголд албан ёсны эрхтэйгээр орж ирж буй том үйл явдал.

Үүнийг дагаад Монголын хөгжимчдийн ур чадвар, хөгжмийн удирдаачийн ур чадвар, тоглосон байдал нь үнэхээр өндөр хэмжээнд байгааг харах сайхан байлаа.

Дүрс, хөгжим хоёр нийлж, нэгэн цул болж байж л хүнд хүрдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр СКАЙмедиа корпорацийн энэхүү үзвэрийг тун гайхалтай л гэж дүгнэнэ.

“Хаадын тоглоом” цувралыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэхээр болсон цагаас хойш СКАЙмедиа корпорацийн хамт олон шууд симфони найрал хөгжимтэй хослуулсан үзвэр гаргахаар ажиллаж эхэлжээ.

Орчуулга болон дуу оруулга хийхэд бараг сар шахам хугацааг зарцуулсан бөгөөд хамгийн сайнаар хүргэхийг зорьж, зорьсондоо ч хүрсэн байна.

Монгол дуу оруулга, симфони найрал хөгжимтэй үзвэрийн дууны найруулга дээр ажилласан СКАЙмедиа корпорацийн контент редактор А.Төгөлдөр:

Бидний өнөөдөр үзсэн 60 дугаар ангийн хувьд хамгийн их хөгжимтэй төдийгүй, хамгийн чухал зүйлсийн тайлал хэсэг гардаг. Тэгэхээр энэ ангийн хөгжмийг нь найрал хөгжимчид шууд тоглож хүмүүст хүргэвэл тохиромжтой юм байна гэж үзээд бэлтгэл ажилдаа орсон.

Бүтэн ам барих учраас орчуулга нь маш сайн байх ёстой. Киног орчуулахад бараг сар гаруй хугацаа зарцуулж, зөвхөн дуу оруулга хийхэд л тасралтгүй гурван өдөр ажилласан байна. Мэдээж хэрэг 60 дугаар анги гэлтгүй “Хаадын тоглоом” цуврал бол яах аргагүй заавал үзэх киноны жагсаалтад байх ёстой бүтээл.

СКАЙмедиа корпорацийн хувьд HBO сувагтай таван жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жилээс “HBO OD” буюу хэрэглэгч хүссэн үедээ контент хүлээн авах үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна.

Харин та зургадугаар бүлгийн төгсгөлийн ангийг симфони найрал хөгжимтэй хослуулсан үзвэрийг доорх бичлэгээс бүрэн эхээр нь үзээрэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан