gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ундны усаар гачигдаж буй хотууд

2018-03-13
0
Twitter logo
0
Twitter logo
2018-03-13
Ундны усаар гачигдаж буй хотууд

Өмнөд Африкийн Кейптаун нь ундны усны нөөцгүй гэгдэж буй өнөө цагийн хамгийн анхны том хот болжээ. Ган гачигт нэрвэгдсэн энэ хотын хүнд байдал нь ус хомсдож буйг анхааруулсан асуудлуудын ердөө нэг нь л аж. Хэдийгээр дэлхийн гадаргуугийн 70 орчим хувийг ус бүрхдэг ч ууж болох нь ердөө гуравхан хувь. Нэг тэрбум гаруй хүнд хангалттай хэмжээний ус хүрэлцэхгүй байхад 2.7 тэрбум нь жилийн нэг сар орчим хугацааг ангаж өнгөрүүлэхэд хүрдэг гэнэ. 2014 онд дэлхийн томоохон 500 хотод явуулсан судалгаанаас үзвэл тэдгээрийн дөрөвний нэг нь усны гачигдалтай байв. Жилд нэг хүнд 1700 шоо метр хүрэхгүй ус ногдвол НҮБ гачигдалд тооцож буй. Тус байгууллагын шинжээчдийн таамагласнаар 2030 он гэхэд дэлхийн цэнгэг усны эрэлт олон хүчин зүйлийн улмаас 40 хувиар нэмэгдэнэ. Үүнд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа, хүн амын өсөлт нөлөөлнө. Тиймээс Кейптаунд нүүрлэсэн байдал гэнэтийн үйл явдал биш бөгөөд том асуудлын өчүүхэн хэсэг л юм. Усны хомсдолд орсон том хотууд бүх тивд бий. Тэдгээрээс Кейптаун зэрэг 11 хот ундны усгүй ч болж мэдэхээр байна.

САН-ПАУЛУ

Бразилын санхүүгийн нийслэл бөгөөд дэлхийн хүн ам хамгийн шигүү суурьшдаг 10 хотын нэг Сан-Паулуд 2015 онд ноцтой асуудал тулгарчээ. Тэгэхэд тус хотын усны нөөц нь дөрвөн хувиас буурсан гэнэ. Хямралын ид үед хотод 20 хоног хүрэхгүй усны нөөц үлдэж, цагдаагийнхан хамгаалалтдаа авахад хүрсэн байна. Бразилын зүүн өмнөд нутгийг 2014-2017 онд хамарсан ган гачиг нь хямрал нүүрлэх шалтгаан болсон гэдэг ч Сан-Паулу дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар тус улсын эрх баригчдыг ажлаа төлөвлөдөггүй, шаардлагатай хөрөнгө оруулдаггүй хэмээн шүүмжилжээ. Усны хямралаас 2016 онд гарах нь уу гэж байтал дараа жилийнх нь нэгдүгээр сард нөөц нь төлөвлөсөн түвшнээс 15 хувиар буурсан нь тус хотын усан хангамжийн хэтийн төлөвийг ээлжит удаа эргэлзээтэй байдалд оруулсан байна.

БАНГАЛОР

Сүүлийн 10 жилд технологийн томоохон төв болсон Энэтхэгийн Бангалор хот барилгын эрчимтэй хөгжлийн ачаалалд дарагдаж, шугам хоолой, усан хангамжийн систем нь ачааллаа дийлэхээ больжээ. Ус дамжуулах хуучин системийг яаралтай сэргээн засах хэрэгтэй буй аж. Энэтхэгийн Засгийн газраас гаргасан тооцооноос үзвэл тус хот ундны усныхаа тал хувийг шугам хоолойн цоорхойгоор алддаг гэнэ.

Хятадын адил Энэтхэгийн усны ундаргуудын дийлэнх хэсэг бохирдсон байдгийн тоонд Бангалор багтжээ. Нуурыг нь судлахад тэдгээрийн усны 85 хувь нь усалгаа, эсвэл аж үйлдвэрийн хөргөх системд л ашиглаж болохоор байсан гэнэ. Аль ч нууранд орж, эсвэл усыг нь ууж болохгүй. БЭЭЖИН Дэлхийн банкны тооцоолсноор тодорхой газарт нэг хүнд жилд 1000 шоо метр цэвэр ус хүрэхгүй бол хомсдолд орсон гэж үздэг байна. Гэтэл 2014 онд Хятадын нийслэл Бээжин хотын 20 сая гаруй оршин суугч тус бүр ердөө 145 шоо метр ус л хэрэглэжээ. Тус улсад манай гаригийн хүн амын 20 хувь нь аж төрдөг байтал цэвэр ус нь дэлхийн нөөцийн ердөө долоон хувьтай л тэнцэх аж.

Америкийн Колумбын их сургуулийн тооцоолсноор Хятадын усны нөөц 2000-2009 онд 13 хувиар буурчээ. Энд бохирдлын хүчин зүйлийг тооцохгүй байж болохгүй. 2015 оны статистикаас үзвэл Бээжингийн гол мөрний эхүүдийн 40 хувь нь хөдөө аж ахуй, эсвэл аж үйлдвэрийн хэрэгцээнд ч нийцэхээргүй бохирдсон байжээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд Хятадын эрх баригчид суваг татаж, хүн амын дунд ухуулга хийж, аж үйлдвэрийн том үйлдвэрүүдийн усны үнийг нэмсэн байна.

КАИР

Нил мөрөн нь Египетийн соёл иргэншлийн өлгий болсон нийслэл Каир хотын амин судас боловч өдгөө энэ агуу мөрөн амь тавих дээрээ тулжээ. Тус улсын хүн ам хэрэглээний усныхаа 97 хувийг авдаг энэ мөрөн рүү газар тариалангийн болон ахуйн хэрэглээний бүх бохир усыг цутгадаг гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дундаж орлоготой улсуудын дунд Египет нь усны бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоогоор тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг аж. Тус улс 2025 он гэхэд цэнгэг усгүй болж болзошгүй гэж НҮБ мэдээлжээ.

ЖАКАРТА

Дэлхийн далай тэнгисийн эргийн олон хотын адил Индонезийн нийслэлд усны түвшин дээшлэх аюул нүүрлэсэн байна. Гэхдээ Жакартагийн байдалд хүний шууд хүчин зүйл сөргөөр нөлөөлж буй. Тус хотын 10 сая оршин суугчийн тал хүрэхгүй хувь нь л дамжуулах хоолойноос усаа авдаг, гүний худгийн хууль бус бизнес цэцэглэсэн аж. Энэ нь гүний усны давхаргыг хатааж байна. Жакартагийн оршин суугчдын 40 орчим хувь нь өдгөө далайн түвшнээс доош аж төрж буйг Дэлхийн банк судлан тогтоожээ. Усны давхарга нөхөгддөггүй, дээрээс нь хатуу хучлагатай зам, талбай их болсны улмаас хөрсөнд ус шингэх боломж хязгаарлагдаж, их хэмжээний хур тунадас унасан ч гүний усыг тэтгэж чадахаа больсон.

МОСКВА

ОХУ-д манай гаригийн цэнгэг усны дөрөвний нэг нь бий. Гэвч Зөвлөлтийн үеийн аж үйлдвэрүүд булаг шандыг бохирдуулж орхижээ. Усны нөөцийнх нь 70 хувь нь задгай ундаргаас хамааралтай Москвад уг асуудал онцгой мэдрэгддэг гэнэ. Оросын ундны усны нөөцийн 35-60 хувь нь ариун цэврийн шаардлагад нийцдэггүйг Хяналтын албан ёсны байгууллагууд хүлээн зөвшөөрдөг.

ИСТАНБУЛ

Туркийн эрх баригчдын мэдээлснээр 2016 онд нэг хүнд ногдох усны нөөц нь 1700 шоо метр хүрэхээ байснаас хойш тус улс “усны стресс”-т оржээ. 2030 он гэхэд байдал улам дордож, усны гачигдал нүүрлэхээр буйг шинжээчид нь анхааруулж байна. Хүн ам шигүү оршин суудаг Истанбул зэрэг хотод сүүлийн жилүүдэд хур тунадас багатай саруудад усны хомсдол онцгой мэдрэгдэж эхэлсэн гэнэ. 14 сая хүнтэй хотын сан дахь усны түвшин өдгөө 2014 оны эхэн үеийн нөөцийн 30 хувьд ч хүрэхгүй болжээ.

МЕХИКО

Мексикийн 21 сая оршин суугчтай нийслэл Мехико хотынхны хувьд усны хомсдол шинэ мэдээлэлд тооцогдохоо больжээ. Таван хүн тутмын нэг нь долоо хоногийн хэдхэн цагт л гоожуурын устай байдаг бол 20 хувь нь хоногийн тодорхой цагт л устай болдог гэнэ. Тус хот хэрэглээний усныхаа 40 орчим хувийг алслагдмал газраас импортолдог бөгөөд усыг дахин ашиглах хөтөлбөр боловсруулж үзээгүй гэнэ. Элэгдэж хуучирсан дамжуулах хоолойгоор усных нь 40 орчим хувь алдагддаг ажээ.

ЛОНДОН

Усны хомсдол мэдрэгдэж болзошгүй хотуудын жагсаалтад Их Британийн нийслэл Лондон хот орно чинээ таамаглаагүй байх. Үнэн хэрэгтээ байдал тийм ч сайнгүй аж. Жил бүрийн дундаж тунадасны хэмжээ 600 орчим мм байдаг нь Францын нийслэл Парис хотынхоос бага, АНУ-ын Нью-Йоркт ордгийн тал хувьтай тэнцдэг гэнэ. Тиймээс Их Британийн нийслэл хэрэглээний усныхаа 80 хувийг гол мөрнөөс авдаг аж. Лондоны иргэд өдгөө усаа замбараагүй хэрэглэж буй учир 2025 он гэхэд усан хангамжийн асуудал хурцаар яригдаж, 2040 он гэхэд ноцтой хомсдолд хүрч болзошгүй. Хуурай саруудад хувийн цэцэрлэг, ногооны талбайгаа усалдгийг хориглож магадгүй.

ТОКИО

Японы нийслэлд америкчуудын нэрлэдгээр Борооны хот гэгддэг Сиэтллтэй адил хэмжээний тунадас унадаг. Гэвч бороо нь жилийн ердөө дөрвөн сард нь л ордог аж. Иймээс энэ усыг хуримтлуулж, хуурай улиралд ган болохоос сэргийлж болох аж. Хотын захиргаа уг санааг хэрэгжүүлж, хувийн болон олон нийтийн 750 барилгад борооны ус хуримтлуулж, дараа нь ашиглахаар болжээ. Токио 30 сая гаруй хүнтэй. Тэндхийн усан хангамжийн систем нь гол, нуур, хунгар цас зэрэг задгай булаг, шандын нөөцийн 70 хувиас хамааралтай гэнэ. Ус дамжуулах хоолойд саяхан хөрөнгө оруулсан тул ойрын ирээдүйд усны алдагдал ердөө 30 хувь болох аж.

МАЙАМИ

Америкийн Флорида нь хамгийн их бороотой таван муж улсын тоонд багтдаг. Гэсэн хэдий ч тус муж улсын хамгийн алдартай хотуудын нэг Майамид усны хямрал нүүрлэж байна. ХХ зуунд хэрэгжүүлсэн намаг хатаах төслийн уршгаар Атлантын далайн ус тус хотын цэнгэг усны гол эх үүсвэр болсон Бискейны нөөцлүүр рүү цутгаж эхэлсэн гэнэ. Ийм асуудал 1930-аад оны үеэс үүссэн хэдий ч далайн усны түвшин урьдын адил дээшилж, сүүлийн 10 жилд суурилуулсан, газар доорх хаалтуудыг давдаг болжээ. Хөрш хотууд нь ч ийм асуудалтай тулгарч, Маймигаас хойш хэдхэн км зайтай орших Халландейл-Бич хот далайн усаар бохирдож буйн улмаас найман хашлаганыхаа зургааг хаахад хүрсэн байна.

 З.Амгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан