МУИС-ийн оюутан конгресс, ШУТИС, ХААИС, ЭМШУИС, МУБИС, зэрэг төрийн өмчийн 5 их сургуулийн оюутны холбооноос хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байр болон бусад тулгамдсан асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Жилд 180 мянган төгрөг төлдөг хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байр үнэндээ тун ч өрөвдөлтэй байдаг ажээ. МУИС 4, ШУТИС 5, МУБИС 5 оюутны байртай бөгөөд нэг байранд 1500-1800 оюутан байрладаг. Нэг өрөөнд 4 оюутан амьдрах ёстой ч 5 оюутан амьдардаг. Таван оюутны дунд 1 сандал, 1 ширээ ноогддог байна. Харин давхар бүрт нэг зурагттай, тэр нь 5 сувгийг хүлээн авдаг гэнэ.
Харин гадаад оюутны дотуур байрны нэг өрөөнд 3 оюутан амьдрах ба өрөө бүр интернэт, кабелийн суваг бүхий телевизтэй, вакум цонхтой аж. Хөдөө орон нутгийн оюутнуудын байрны дэргэд ёстой л диваажин мэт санагдах энэ зөрүүтэй байдал нь оюутнуудад тун ч гомдолтой санагджээ. Оюутны байранд багтаж амжаагүй зарим оюутан байрнуудын подвальд өдөр хоногийг өнгөрүүлж, харин зарим нь сургуулиа хаяхаас өөр аргагүй болдог байна.
Тиймээс тэд энэ пүрэв гаригт хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзалт хийхээр болжээ. Хамгийн их оюутан хотод ирж суралцдаг аймаг бол Хөвсгөл гэнэ. Тиймээс тус аймгаас сонгогдсон гишүүн Л.Гүндалайг ирнэ хэмээн тун их найдлага тавьжээ. Гишүүдэд мянган оюутны байрыг шинээр бариулах болон оюутны дотуур байрны тохижилтын асуудалд анхаарлаа хандуулах талаар санал тавихаар зэхжээ.
Нэг жилийн сургалтын төлбөр гэж 830-890 мянган төгрөг төлдөг юм чинь сургуулийн захиргаад энэ асуудлыг шийдэх боломжгүй юу гэхэд оюутнууд “тэр бол үлгэр” гэж хариулсан юм.
Юутай ч их, дээд сургуулиуд хөдөө орон нутгаас нэгэнт оюутныг суралцуулахаар авчирж байгаа л бол тэдний амьдрах орчин нөхцлийг хангах нь зүй ёсны асуудал билээ.
О.Ариунбилэг