Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цагт баячууд үнэтэй эдлэлээ худалдаж эхэлжээ. Тиймээс тэд эд зүйлээ дуулиан багатай худалдах болжээ. Учир нь энэ худалдаа нэр хүндийг нь үгүй хийнэ гэдгээс баячууд эмээж байгаа аж.
Америк компани “BillionaireXchange” гэдэг нэртэй интернэтийн дуудлага худалдаа явуулж эхэлжээ. Тус вэб хуудас туршилтын журмаар 10 сар гаруй үйл ажиллагаагаа явуулах хугацаанд 180 сая гаруй долларын зуучлал хийсэн байна. Европ, Турк, Араб зэрэг дэлхийн улс орны нэрээ нууцалсан чинээлэг хүмүүс өөрт хэрэгцээгүй гэсэн зүйлээ худалдахаар тус вэб-д хандан бүртгүүлэх болжээ. Хүмүүсийн олонх нь хэрэглэж байсан нисдэг тэрэг, дарвуулт завь, байшин, тансаг загварын автомашин, эртний эдлэл зэргээ худалдаж байгаа аж.
Жишээ нь ашиглаж байсан “Сикорский Эс-76 Си” нисдэг тэргийг нэгэн америк эр 8,5 сая доллараар үнэлсэн бол “Феррари” машиныг 1-1,5 сая доллароор үнэлжээ. Саятнууд хамгийн түрүүнд дарвуулт завиа худалдах хүсэлтэй байгаа аж. Тус хуудсанд цагаан өнгийн дарвуулт завь 145 мянган долларын үнэтэй байгаа бол Туркээс санал болгосон 42 метр урт дарвуулт завийг 14 сая еврогоор үнэлжээ.
Энэ хуудсаар мөн чинээлэг хатагтай нар олноор зочлох болжээ. Тэд 27 каратын шар алмаазаа 1,5 сая доллароор худалдахад бэлэн байна. Үүнээс гадна алмаазан шигтгээтэй ”iPhone” утсыг 55 мянган доллараар үнэлсэн байна.
С.Отгонбаяр