Ирина Муравьева хүүхдийн төв театрын дэргэдэх студи болон А.В.Луначарскийн нэрэмжит Театрын урлагийн дээд сургууль төгссөн байна. Оросын ардын жүжигчин цолтой, ЗХУ-ын Төрийн шагналт юм. “Хөөрхөн төрөх албагүй” кинонд Катя Пушкаревагийн ээж Елена Пушкаревагийн дүрд тоглож байна. Елена бол гэрийн ажилтай эмэгтэй. Ийм ажилтай хүмүүсийн л өмсдөг гэрийн халаат, хормогчноос салахгүй. Зөнч зүүдтэй, элдэв юманд итгэдэг. “Би сүсэгтэй хүн ерөөс биш. Гэхдээ дүр бид хоёр нэг юмаар их ижил байгаа нь би эр хүнийг шүтэгч эх”. Ирина Муравьёва хүү өсгөж эрийн цээнд хүргээд хурим хийлгэж өрх тусгаарлуулжээ. Тэгэхээр продюсерууд “халамжтай ээжийн” дүр бүтээх хүнээ олж чаджээ. Муравьёва, Жигалов хоёр бол Зөвлөлт засгийн үеийн үлгэр жишээ эцэг, эх учраас энэ кинонд тэд өөрсдийнхөө дүрийг л бүтээсэн гэж хэлж болмоор. Ирина Муравьёва кинонд тухайн цаг үеийнхээ хүмүүсийн дүрд тоглож ирэв. Баатруудынх нь зан ааш дандаа ч эерэг бас биш, гэхдээ л бусдаас ялгарах, бие даасан, хүмүүсийг өөртөө татах чанартай. Ялангуяа “Москва нулимсанд дургүй”-н Людмила, “Багт наадам”-ын Нина Соломатинагийн дүрүүд нь хүмүүсийн санаанд илүү тод үлдсэн юм. Эдгээр дүрд тоглосон жүжигчний авьяас, дур булаам байдал, жүжиглэх ур дүй, хошин шогийг мэдрэх онцгой чадвар нь их сайн харагдсан гэж үздэг. Ирина Муравьёва 1949 оны хоёрдугаар сарын 8-нд Москва хотод төрсөн байна. Аавыг нь Вадим Сергеевич /1923 онд төрсөн/, ээжийг нь Лидия Георгиевна /1926 онд төрсөн/ гэдэг байв. Нөхөр нь кино найруулагч Эйдлин Леонид Данийлович юм. Эд Данийл /1975 онд төрсөн/, Евгений /1983 онд төрсөн/ гэдэг хоёр хүүтэй. Ирина Москвад дунд сургууль төгсжээ. Тун сайн сурч байж. Бага ангийн багш болохыг хүсдэг байснаа шүлэг унших дуртай болж, тэгээд жүжигчин болохоор эцэст нь шийдсэн аж. Тухайн үед Ирина Муравьёвагийн унших дуртай ном нь Станиславскийн “Урлаг дахь миний амьдрал” байлаа. Театрын сургуульд орох гэж 1966 онд анх удаа оролдсон нь бүтсэнгүй. Гэлээ ч дараагийн жил нь Ирина Муравьёва Хүүхдийн төв театрын дэргэдэх драмын студид орж дөнгөв. Ирина энд гурван жил суралцаад 1970 онд Хүүхдийн төв театрын хамт олны гишүүн боллоо. Долоон жил ажиллахдаа “Сомбреро”, “2001 дүгээр он” зэрэг жүжигт эрэгтэй хүүхдийн дүрд тоглов. Мөн “Үл үзэгдэгч Димка”, “Цасан хатан”, “12 дахь шөнө”, “Залуу гварди”, “Ихэр дөрвийн тухай үлгэр” зэрэг жүжигт янз бүрийн дүр бүтээжээ. 1977-1991 онд Ирина Москва хотын Зөвлөлийн нэрэмжит театрын тайзнаа олон жүжигт тоглосноос Ф.М.Достоевскийн “Ах дүү Карамазовыхан”-ы Грушенькагийн дүрийг маш сайн гаргасан гэж үнэлэгдсэн юм. Ажиллахын хажуугаар 1978-1982 онд Луначарскийн нэрэмжит Театрын урлагийн дээд сургуульд суралцав. Муравьёва 1974 оноос л кинонд тоглосон юм. Киноны анхны дүр нь “Цэвэр англи маягийн аллага”-ын Сюзанна байв. Цаашдаа “Иван Коломбина хоёр” /1975/, “Ау”, “Сайд болъё” /1976/, “Дуэнья”, “Дайны үеийн тэнгэр” /1977/, “Москва нулимсанд дургүй” /1978/, “Үнэгний ав” /1979, “Бид гарын үсгээ зурсан” /1980/, “Багт наадам” /1981/, “Би хамгийн хөөрхөн, дур булаам эмэгтэй” /1985/, “Ер бусын явдал” /1986/, “Грибовоос ирсэн жүжигчин” /1987/, “Руфь” /1989/, “Бид их хачин уулзалдсан” /1990/, “Эрхэм дээдэс”, “Тартюф” /1991/, “Анхны хайр” /1994/ зэрэг кино болон телевизийн нэлээд кинонд тоглов. Түүний бүтээсэн дүрүүд биенээсээ огт өөр. Тэгэхдээ тухайн үеийнхээ орчин цагийн бүсгүйчүүдийн дүрийг кинонд шингээж үлдээсэн. Дүрүүд мэдээж дандаа эерэг араншинтай биш, гэхдээ л бүгд бусдаас ялгарам, бие даасан, хүнийг өөртөө татсан улс байв. Үзэгчид ялангуяа Людмила / “Москва нулимсанд дургүй”/, Нина Соломатина / “Багт наадам”/ нарыг нь сайн мэддэг. Хүмүүсийн сэтгэлд үлдсэн байдаг. Иринагийн жүжиглэх, хошигнох онцгой чадвар нь эдгээр дүрд бусдаас илүү ялгарч харагддаг. Ирина Вадимовна Муравьёва 1993 оноос Эрдмийн бага театрт ажиллаж байна. Алдар цуутай энэ тайзан дээр Раневская /Чехов “Интоорын цэцэрлэг/, Купавина /А.Н.Островский “Чоно, хонь хоёр”/ Аркадина /Чехов “Цахлай”/, Гурмыжская /А.Н.Островский “Ой”/ зэрэг Оросын сонгодог жүжгийн хэд хэдэн гол дүрд Ирина тоглов. Цайлган Купавина, өршөөлгүй хэрцгий Гурмыжская, нарийн мэдрэмжтэй Раневская, амиа бодсон, шуналтай Аркадина… Энэ бүхнийг Ирина Муравьёва гайхалтай нээн харуулж, түүгээр ч барахгүй хэнээс ч ялгарах араншин, ургуулан бодох ухаан, сайн сайхан юманд баярлах, ухаалаг наргиан үүсгэх чадвар зэрэг өөрийн бүтээлч шинж чанараа дүрүүддээ шингээж чадсан юм. 1993 онд И.В.Муравьёвад Оросын ардын жүжигчин цол хүртээв. “Москва нулимсанд дургүй” киноны Людмилагийн дүрд тоглосныг нь үнэлж ЗХУ-ын төрийн шагнал олгосон. 1993 онд “Хүндэтгэлийн одон”-гоор энгэрийг нь мялаасан. Ирина Оросынхоо сонгодог хөгжим, уран зохиолыг дээдэлдэг хүн. Тэрбээр Москва хотноо ажиллаж, амьдарч байна.
Бэлтгэсэн Р.ЖАРГАЛАНТ