Гадаад харилцааны сайдаар томилогдсон Г.Занданшатар өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдоос Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тамгийг хүлээж авах ёслол боллоо.
Энэхүү ёслолын ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар ГХЯ-ны хамт олонтой уулзсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ "Г.Занданшатар сайд эрч хүчтэй, улс, төр, эдийн засаг, гадаад хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Монгол Улсын гадаад харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулах чадвартай" хэмээн үнэлж ГХЯ-ны хамт олныг шинэ сайдаа дэмжин, хамтран ажиллахыг хүслээ.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нэр хүндтэй, хариуцлагатай албыг хаших өндөр итгэл, найдвар хүлээлгэсэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд ГХЯ-ны хамт олны мэдлэг, чадвар, туршлагад тулгуурлан Монгол Улсын гадаад харилцааны алтан аргамжийг улам бэхжүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар нь:
-1987 онд Нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль,
-1992 онд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль,
-1998 онд АНУ-ын New Mexico-ийн Их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
-1996 онд БНЭУ, 1997 онд Франц Улс, 1998 онд ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн.
-2002-2003 онд Маастрихтын Их сургууль төгссөн.
-Санхүү-эдийн засагч мэргэжилтэй, Орос, англи хэлний мэдлэгтэй.
-1992-1995 онд Зах зээлийн коллежид багш, эрдэм шинжилгээний ажилтан,
-1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, менежер, хэлтсийн захирал,
-1999 онд Монгол банкны сургалтын төвийн менежер,
-1999-2000 онд Монгол банкнаас Хөдөө аж ахуйн банк дахь бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөлийн гишүүн,
-2000-2003 онд Хөдөө аж ахуйн банкны дэд захирал,
-2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,
-2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Энэ тухай видео сурвалжлагыг Та манай холбоотой мэдээнээс үзнэ үү.
Ч.Болортуяа