gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Обама Азиар өргөн хэмжээтэй айлчлал хийнэ

Дэлхийд
2009-11-13
0
Twitter logo

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдрөөс эхлэн Азийн орнуудаар өргөн хүрээтэй айлчлал хийхээр мордлоо. Энэ тухай ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Бен Родс айлчлалын өмнө сэтгүүлчидтэй хийсэн тусгай уулзалт дээр мэдээлжээ.

“Бид пүрэв гаригт ниснэ. Ерөнхийлөгчийн эхний зогсоол Аляск байх болно. Тэнд байх хугацаанд ерөнхийлөгч “Elemendorf” агаарын нисэх хүчний баазын зарим нэг албан хаагчидтай уулзах юм. Тэр цэргийн баазад очиж, албан хаагчдад нь талархал илэрхийлэхийг маш их хүсч байгаа” хэмээн Родс мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч баасан гаригт Токиод буух аж. Обама орон нутгийн цагаар 19.00-д Японы ерөнхий сайд Юкио Хатояматай  уулзана. Уулзалтын дараа Обама болон Хатояма нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ.

Дараа өдөр нь Обама Японы нийслэлийн “Suntory Hall”-д үг хэлэх аж. Тэрбээр үгэндээ АНУ болон Азийн орнуудын улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын хүрээнд хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар хөндөх болно гэдгийг Родс онцоллоо.

Энэ өдрөө Обама Японы эзэн хаан Акихито болон эхнэр Мичико нартай уулзана.

“Ерөнхийлөгч энэ уулзалтыг тэсэн ядан хүлээж байгаа. Энэ уулзалтаар түүний Японд хийх айлчлал өндөрлөж, бид Сингапурыг зорих болно” хэмээн Родс ярьжээ.

АНУ-ын ерөнхийлөгч ням гаригт Сингапурын ерөнхий сайд Ли Куан Ютай яриа хэлэлцээр хийнэ. Үүний дараа тэрбээр Ази-Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтад оролцох аж.

Харин орон нутгийн цагаар 14.00-д Обама Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзана. Энэ талаар Родс “Ерөнхийлөгч Обама Медведевтэй ойр дотно, бүтээлч харилцаатай. Тэд энэ онд хэд хэдэн удаа уулзсан. Хоёр ерөнхийлөгч дэлхийн эдийн засгийн хямралын байдал, улс төрийн чухал асуудлуудаар санал солилцоно” хэмээн ярьжээ.

Энэхүү уулзалтын дараа Обама АСЕАН-ы гишүүн орнуудын уулзалтад оролцож Азийн түншүүдтэйгээ бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцана. Дараа нь Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхойонотой уулзахаар төлөвлөжээ.

Ингээд ням гаригийн орой Обама Шанхай руу ниснэ. Маргааш өглөө нь тэрбээр Шанхай хотын мэр Хань Чжэнтэй уулзсаны дараа тусгай арга хэмжээнд оролцох аж. Энэ арга хэмжээний үеэр Обама хятад залуустай ярилцаж, тэдний асуултад хариулах гэнэ.

Энэ бүгдийн дараа тэрбээр Бээжинд очно. Бээжинд хийх түүний айлчлал БНХАУ-ын дарга Ху Жиньтаотай хамт оройн зоог барьснаар эхлэх аж.

Арваннэгдгээр сарын 17 буюу ирэх мягмар гаригт Обама, Ху Жинтао нар өргөн хүрээг хамарсан хоёр талын яриа хэлэлцээр хийнэ. АНУ болон Хятад дэлхийн эдийн засгийг сэргээх, цөмийн зэвсгийг хязгаарлах, эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг олон чиглэлээр хамтран ажилладаг гэдгийг Родс онцлон тэмдэглэжээ. Уулзалтын дараа тэд мөн хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ.

Энэ өдрийнхөө орой Обама Бээжин хотоор бага зэрэг зугаалах аж. Тэрбээр анх удаа Хятадын нийслэлд ирж байгаа учир хоттой танилцахыг хүсчээ. Маргааш нь ч Обама Хятадын төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябаотай уулзсаны дараа Бээжин хоттой танилцах аяллаа үргэлжлүүлэх бодолтой байгаа аж.

Үүний дараа тэд Өмнөд Солонгосын Сөүл хотыг зорино. АНУ-ын хувьд Өмнөд Солонгос бас нэгэн чухал түнш гэдэг нь ойлгомжтой. Барак Обама арваннэгдүгээр сарын 19-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бактай уулзаж, дараа нь мөн л хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ.

“Үүний дараа ерөнхийлөгч америк цэргүүдтэй уулзах байх. Өмнөд Солонгосын газар нутагт манай олон цэрэг байгаа. Ерөнхийлөгч тэдэнтэй уулзахыг маш их хүсч байгаа” хэмээн Родс тэмдэглэжээ.

Үүгээр ерөнхийлөгч АНУ-ын Барак Обамагийн маш шахуу хөтөлбөртэй Азийн айлчлал өндөрлөж нутгийн зүг жолоо зална. Барак Обама Форт-Хүүдэд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцохын тулд энэхүү айлчлалаа нэг хоногоор хойшлуулсан юм.

С.Баяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан