-УИХ-ын гишүүд 93 хувийн саналаар Сангийн сайдад С.Баярцогтыг улираан томиллоо -
Хамтарсан Засгийн газрын залгамжийг хадгалахаар Ерөнхий сайд С.Батболд одоо ажиллаж буй сайд нарын нэрсийг оруулж ирээд байгаа билээ. Гэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор сайдын оронд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилуулах саналыг өргөн бариад байгаа.
Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад С.Баярцогтыг улираан томилохыг хэлэлцэн 93 хувийн саналаар дэмжлээ.
Түүнээс гишүүд “Хүний хөгжлийн сан” буюу стратегийн орд газраас орж ирсэн ашгийг хэрхэн хуримтлуулах, түүнийг яаж зарцуулах талаар асууж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Оюун “иргэн бүрт яг хэзээ 1,5 сая төгрөг өгөх вэ. Хоёр намын амлалт хэзээ биелэх вэ” гэхэд С.Баярцогт “2010 он хүртэл ашигт малтмалын ашгийг хуримтлуулахад 350 орчим тэрбум төгрөг цуглана. Үүнийг иргэн бүрт тараахад 100 мянга орчим төгрөг нэг хүнд очих боломж бүрдэх юм. Энэ бол зөвхөн "Эрдэнэт" үйлдвэрийн олох ашиг. Харин энэ хугацаанд бид бусад орд газруудын эргэлтэд оруулах хэрэгтэй. Одоогоор манай төсөв "Эрдэнэт" дээр суурилан гарч байгаа” гэсэн юм.
Ийнхүү гишүүд С.Баярцогтоос асуулт асуусны дараагаар татварын орчинг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг нэмэх зэрэг олон зүйлийг захилаа.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар улиран томилогдсон Сангажавын Баярцогтын намтар
1967 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн.
Боловсрол:
1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
1984-1989 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургууль,
1994-1996 онд ХБНГУ-ын Баден-Вюртенбергийн Гадаад худалдааны академи,
2000-2003 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль,
2001-2002 онд АНУ-ын Колумбын Их сургуулийг тус тус төгссөн,
Улс төр, эдийн засгийн ухааны багш, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
1995 онд ХБНГУ-д Хүнсний бодлогын зохицуулалтын асуудлаар,
2002 онд ОУВС-д төсвийн зарлагын менежментийн асуудлаар мэргэжил дээшлүүлсэн.
Олон улсын эдийн засгийн магистр цолтой.
Орос, англи, герман хэлтэй.
Ажилласан байдал:
1989-1990 онд Улсын нэгдсэн төв эмнэлгийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга,
1990-1991 онд МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч,
1990-1992 онд БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн,
1991-1997 онд Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч,
1992-1994 онд Улс төрийн боловсролын академид багш, эрдэм шинжилгээний ажилтан,
1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн,
1996-1999 онд Монголын Социал-демократ намын дэд дарга,
1998 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд,
2000-2004 онд “Товхон хан” ХХК-д зөвлөх,
2002 онд Олон улсын валютын санд шинжээч,
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн,
2004-2006 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
2008 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
УИХ-ын 2008 оны 9 сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдож 2009 оны 11 дүгээр сарын 12-нд Сангийн сайдаар улиран томилогдов.
Ч.Болор