Ерөнхий сайд Сү.Батболд С.Баярын байгуулсан танхимыг хэвээр нь ажилуулахаар амласан хэдий ч эдгээр өдрүүдэд энэ амлалт цуцлагдаж таарна. Учир нь Засгийн газарт сайд болохыг санаархагч, эсвэл өөрсдөө сайд болдоггүй юмаа гэхэд одоо ажиллаж байгаа сайд нарыг огцруулж хариугаа авахыг хүссэн нам дамжсан олигархуудын тулгалтаас Ерөнхий сайд ангид байж чадахгүй. Үе үеийн Ерөнхий сайдууд тэдний ааш авирт тааруулж төр засгаа хага татчихгүйн тулд хэрэндээ л эвийг эрхэмлэж ирсэн нь үнэн юм даг.
МАХН-ын сонирхол
УИХ-ын сонгуулиар олонх болсон ч намын даргынхаа стандарт бус шийдвэрээр сөрөг хүчинтэйгээ хамтран засаг барьж суугаа нь тэдний хувьд хувь тавилангийн шоглоом байлаа. Хамтарсан Засгийн газрыг байгуулах үед ч, явцын дунд ч С.Баярт дургүйцлээ ил илэрхийлдэг, Засгийн газрыг нь хүлээн зөвшөөрдөггүй гишүүд байсан. Гэхдээ тэд цөөнх байв.
Харин одоо олонх болсон. Учир нь С.Баярын нөлөө МАХН дотор суларч эхлэв. Ийм дүгнэлт хийхийн тулд баттай эх сурвалж хайх хэрэггүй. Намын дарга нь Ерөнхий сайд байхдаа хүчирхэг байв. Харин одоо эрх мэдлүүд хуваагдсан тул С.Баяр урьдынх шигээ хүчтэй биш. Тиймээс л Сү.Батболдыг Ерөнхий сайд болов уу, үгүй юу л засаглалын дахин хуваарилалтын талаар ярьж эхлэв. Гэхдээ эрүүл ухаанаар хандах юм бол МАХН-ын хувьд энэ тийм ч буруу зүйл биш ээ. Сонгуульд ялсан нам нь дангаараа засгаа барьж түүнтэйгээ тэнцэх хариуцлагаа үүрэх ёстой. Тэд хариуцлагаа үүрье гэж байна, яагаад болохгүй гэж.
МАХН дотор сайд болох хүсэлтэй хүн олон бий. Харин тэдний хэнийх нь хүслийг биелүүлэх, эс биелүүлэх нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Одоогоор Ерөнхий сайдын өөрийнх нь хашиж байсан Гадаад харилцааны сайдад хамгийн боломжтой хоёр нэр дэвшигч бий. Тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар. Ц.Мөнх-Оргил бол Сү.Батболдын найз бөгөөд өмнө нь нэг танхимд хамт ажиллаж байсан гэдэг утгаараа сайд болох магадлал өндөр. Гэхдээ Д.Цогтбаатарыг дутуу үнэлэж болохгүй. Тэр дипломат албанд бэлтгэгдсэн манай улсын цөөхөн мэргэжилтнүүдийн нэг бөгөөд мэдлэг боловсролоороо бусдаас илүү юу гэхээс дутуу лав биш.
Насны хувьд ч залуу бөгөөд МАХН доторх 70 –аад оныхны нүүр царай. Хэвлэлийнхний бичээд байгаа шиг Гадаад харилцааны яамыг Сангийн яамаар тулж Ардчилсан намд өгөөд, нөгөөдүүл нь өгсөнийх нь зоргоор авчихдаггүй л юм бол дээрх хоёр нэр дэвшигчийн нэг нь эл яамыг толгойж таарна. Гурав дахь хүн гэж бараг байхгүй. Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярыг л шилжүүлдэггүй юм бол өөр хувилбар байж таарахгүй. МАХН доторх бусад фракцууд ч энэ яамыг нэг их булаацалдах сонирхолгүй байх. Булаацалдъя ч гэсэн боловсрол нь хүрэхгүй. Тэгэхээр Гадаад харилцааны яамыг Ерөнхий сайдын фракцид үлдээхээс өөр яах билээ. Харин МАХН-ын бүлгээс Сангийн яамыг намдаа авъя гэсэн шийдвэр гаргасан гэсэн.
Насны хувьд ч залуу бөгөөд МАХН доторх 70-аад оныхны нүүр царай. Хэвлэлийнхний бичээд байгаа шиг Гадаад харилцааны яамыг Сангийн яамаар тулж Ардчилсан намд өгөөд, нөгөөдүүл нь өгсөнийх нь зоргоор авчихдаггүй л юм бол дээрх хоёр нэр дэвшигчийн нэг нь эл яамыг толгойж таарна. Гурав дахь хүн гэж бараг байхгүй. Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярыг л шилжүүлдэггүй юм бол өөр хувилбар байж таарахгүй. МАХН доторх бусад фракцууд ч энэ яамыг нэг их булаацалдах сонирхолгүй байх.
Булаацалдъя ч гэсэн боловсрол нь хүрэхгүй. Тэгэхээр Гадаад харилцааны яамыг Ерөнхий сайдын фракцид үлдээхээс өөр яах билээ. Харин МАХН-ын бүлгээс Сангийн яамыг намдаа авъя гэсэн шийдвэр гаргасан гэсэн. Хаалттай хуралдсан бүлгийн хуралдаанд С.Баяр “Ийм шийдвэр хэрэггүй” гэж хэлсэн ч нэгэнт хүч чадал нь доройтсон намын даргынхаа үгийг сонсоно гэж үү. Өнгөц харахад энэ нь ганц хоёрхон яамыг хооронд нь солих гэсэн асуудал мэт харагдавч үнэндээ Засгийн газраа дангаараа байгуулъя л гэсэн санаа яваад байгаа хэрэг шүү дээ.
Ардчилсан намын хүлээлт
Ардчилсан нам “МАХН манайд аль яамаа өгөх нь вэ” гээд хараад суугаа гэдэгт би лав итгэхгүй. МАХН “За та нараас Сангийн яамыг чинь авлаа. Май энэ Гадаад харилцааны яам. Баярцогтыгоо тавьчих” гэхээр нь “Жа жа” гээд шүүрээд авна гэж бодно уу. Үгүй. Тэд одоо сөрөг хүчин байх шийдвэрийг дотроо гаргачихаад хүлээж байгаа болов уу. Сана л даа, түүх давтагдаж байна шүү дээ. Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа УИХ-ын 65 дугаар тойрогт нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж нэрээ татаж М.Энхболдыг өрсөлдөгчгүй гаргаж байлаа. Дараа нь харин М.Энхболд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж өөрөө Ерөнхий сайд болж байв. Харин тэр үед Ардчилсан нам сөрөг хүчин байхаа зарлаж бууриндаа эргэн бууж байлаа.
Одоо тэд энэ алхамыг давтахгүй л бол 2012 оны сонгуульд МАХН-тай хамтран хариуцлага хүлээхэд хүрнэ. Энэ Засгийн газар, УИХ яаж ч ажиллаад хоёр сая таван зуун мянган төгрөгийг ард түмэндээ өгч чадахгүй. Дэлхий нийтийг сөхрөөхөд хүргээд байгаа томуу манай төсвийг нэлээд сульдааж таарна. Ийм байхад хий амлалтын төлөө, сайд болж үзэхийн тулд Ардчилсан нам буруу алхам хийхгүй л болов уу. Тэд одоо Ерөнхий сайдыг Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулахыг л хүлээж байгаа. Засгийн газрын тухай ярилцах үед тэд сайдуудаа бүрмөсөн татаж сөрөг хүчин байхаа зарлаж магадгүй юм. Энэ далимаар нам доторх “Алтан гадас” фракцаа номхруулж намын даргын өөрчлөх давалгааг эхлүүлэх байх. Ер нь эхэлчихсэн ч биз. УИХ дахь бүлгийнхээ дэд даргаар Лу.Гантөмөрийг тавьсан нь эхний алхам болсон биз ээ.
Намын даргыгаа огцруулах хангалттай шалтгаан Ардчилсан намд бий. Нөхөн сонгуульд ичгүүртэйгээр ялагдсан болон амласан амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө юу ч хийж чадахгүй байгаа зэргээр дөрөөлж асуудлыг босгоход илүү хялбар байх болно. Мэдээж тэд Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авах нь зайлшгүй. Тиймээс, Ардчилсан нам Ерөнхий сайдыг хүлээж байгаа.
Сү.Батболд ба Ерөнхий сайд
Тэр тайван амгалан байдлыг эрхэмлэгч бөгөөд маш элэгсэг хүн. Хариуцсан ажлаа нэр төртэй чинээнд нь тултал хийж чаддаг ховорхон мэргэжилтэн. Тийм болоод л С.Баяр түүнийг Ерөнхий сайдаар нэрлэж албаа өгөө байлгүй. Гэхдээ Сүхбаатарын Батболд одоо жирийн нэг УИХ-ын гишүүн юм уу аль нэг яамны сайд биш. Тэр Монгол Улсын Ерөнхий сайд.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн. Энэ утгаараа асар их эрх мэдэлтэй хэдий ч түүнээ дагаад дааж гарахад бэрх хариуцлагыг мөн үүрсэн. Энгийн найрсаг зангаараа асуудалд хандах юм бол онохоосоо алдах нь их хувь тавилантай тэр гар барилцсан. Парламентын танхимд Ерөнхий сайдын хувиар үг хэлсэн тэр мөчөөсөө л хатууд зөөлөн, зөөлөнд хатуу явах зөрөг замаар эргэлт буцалтгүй алхсан ч биз. Одоо тэр хувь хүнийхээ хувьд хүсэхгүй байсан ч зарим зүйлийг хийхээс аргагүй байдалд орно. Цаашид Сү.Батболдын хувиар биш Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар шийдэх асуудал олон. Эхнийх нь С.Баярын бүрдүүлсэн танхимыг өөрөө хүсээгүй ч гэсэн задлах ажиллагаа болж таарлаа.
Тиймээ, тэр хүсээгүй байх. Ард түмнийхээ өмнө, намын гишүүдийнхээ өмнө өгсөн амлалтандаа хүрэхийг хичээсэн ч улс төрийн нөхцөл байдал, олигархуудын өдөөн хатгалт түүнээс энэ боломжийг нь булаан авч байгаа юм. МАХН болон Ардчилсан намд шинэ Засгийн газарт сайд болох, болж чаддаггүй юмаа гэхэд одоо байгаа бүрэлдэхүүнийг огцруулах хүсэлтэй хүмүүс бий. Тэд хэвлэлээр дамжуулан Сү.Батболдын танхим хууль бус хэмээн зарлаж байгаа. Байдал нэгэнт ийм хойно, тэдний хүссэнийг хийгээд өгөөч, Ерөнхий сайд аа. МАХН болон Ардчилсан нам төрийн тогтвортой байдлыг хүсэхгүй байна. Ерөнхий сайд болсон хүн танхимаа шинээр бүрдүүлэх учиртай гэнэ. Тэгвэл юу нь болохгүй гэж. Тэртээ тэргүй Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал учраас Засгийн газраа дахин шинээр байгуулж өөрийнхөө командыг бүрдүүл л дээ. Ажил явуулахад тэр нь ч дөхөм биз.
Л.Мөнхбаясгалан