Хүн бүрийн амны уншлага болж буй Тавантолгойг олборлох компанийн тендерт "Шенхуа энержи", "Мицүй" болон Орос, Солонгосын групп, АНУ-ын "Пибоди Энержи” гэсэн гурван консорциум тунаж үлдсэнийг албаны эх сурвалж өгүүлэв. Өөрөөр хэлбэл, өмнийн говийн алтан элстэй нутгийн кокс нүүрсний их ордод хүрз хүргэх эзэд нь бараг л тодорчихсон гэсэн үг.
Өнгөрсөн намар зарласан тендер ийнхүү нэг юм шувтарч, Монголчууд хэнд, юу өгөхөө мэдэхийн цагт "Баярлалаа" гэж зарим нь тал засч байна. Нөгөө хэсэг нь Тавантолгойн хувьцаагаа одоо л атгаж үзэх нь гэж баярлах. Гэвч үнэндээ бидний ард ямар нэг баярын тууз хайчлуулах нэрээр овгийг минь хүртэл сольчихоод гэтэж явна. Өөрөөр хэлбэл, Монголчууд орох нүх, сүвийг бүгдийг нь нарийн чигжсэн тендерийн тохирооны цаана хувьцаа ч үгүй, уурхай ч үгүй Монголчууд үлдэхэд гайхах газаргүй болох вий.
Оросын консорциум тээвэрлэлтэд хөнгөлөлт үзүүлэхээ амласныг Тавантолгой дахь ажлын хэсгийнхэн хэлсэн. Энэ тохиолдолд мөнхийн хоёр хөршдөө нүүр өгөх үү, аль нэгийг нь сонгох уу гэсэн асуултын хариу дахиад л эргэлзээ дагуулж байна.
"Шенхуа энержи" компанийнхан "Coal Mongolia" уулзалтын үеэр ирэхдээ ямар санал тавьсныг уншигчид мартаагүй биз. "Бид төмөр зам болоод авто замд бүх хүчээ дайчилна" гэж мэдэгдсэн. Тэгвэл "ах" нар руугаа харж инээгээд, их хэрмийн найз нартайгаа хөтлөлцөөд явж байгаагийн цаад учир юу вэ.
Тендерт тунаж үлдсэн гурван компани гэсэн нэрийн цаана "Төрийн нууц" гэсэн сүржин нэрээр халхалсан том цоорхойгоор салхи сийгэж байгаа юм биш биз. Монголын тухай үг, үсэг хэлэх эрхгүй Монгол хүний хоргодох газар нь Төв Азийн хөх асар нь болох юм биш биз.
Гурван консорциумд Тавантолгойг арилжиж, цаана нь байгаа хүлээлтийг хувьцаагаар тэрбумтнуудын эгнээг нэмэх гэсэн иргэдийнхээ "зүүд"-ээр төлбөр хийхээр хэлэлцэж буйг эдийн засагчид үгүйсгэхгүй байна.
"Coal Mongolia." чуулга уулзалтын үеэр Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт "Монгол Улс дэлхийн нүүрсний шинэ тоглогч боллоо" хэмээн зарласан бол бусад нь "Чингисийн удам өдгөө дэлхийд илч түгээх их замд Австралитай өрсөлдөх нь" гэж бааварлаж байв.
"Бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэгчээр Монголчууд эцэст нь юу ч үгүй үлдэж байж өөрсдийгөө ийнхүү "нисгэх" нь хэнд хүртээлтэй вэ.
"Зууны мэдээ" сонины "Иргэний парламент" буланд оролцсон Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дагва "Хоёр нам тодорхойгүй зүйлээр иргэдийг хуурч байна" гэсэн. Үнэхээр ч өнөөг хүртэл тодорхойгүй байгаа Тавантолгой иргэнд ашиг биш харин боолын хөдөлмөр буюу бэлэнчлэх сэтгэлгээгээр ядуурах мөрөөдөлд автаж, эцэст нь сонгуулиар бэлэн хоол иддэг "хүүхэлдэй" болгон хувиргахгүй гэж хэн батлах вэ.
Харин манай нүүрс Япон, Солонгосыг хангаж буй Австралийн нүүрснээс чанартай байж өрсөлдөнө. Мөн тээврийн зардал өндөр байвал нүүрсний үнэ өснө. Энэ бүх тохиолдолд манайх нүүрсээ үнэ хүргэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортонд гаргах хувилбараар хөрөнгө оруулагчдыг сонгоно. Ашигтай хувилбар олохын тулд томчууд толгойгоо гашилгаж байна. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар давуу эрхтэй хувьцааны асуудлыг хэлэлцэнэ.
Ж.Цогзолмаа, Ц.Мягмарбаяр