gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ шүүх “үүдээ нээлээ”

Г.Одгарав
Нийгэм
2011-04-01
0
Twitter logo
Г.Одгарав
0
Twitter logo
Нийгэм
2011-04-01
Шинэ шүүх “үүдээ нээлээ”
Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх 2004 оны зургадугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан нь төрийн захиргааны байгууллагад шүүхийн хяналт тавих, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, шийдвэрээс иргэдээ шүүхийн журмаар хамгаалах талаар ямар нэгэн төсөөлөлгүй байсан олон нийтэд цоо шинэ үйл явдал болсон билээ.

Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэж буй хэргийн 60 шахам хувь нь иргэд, хуулийн этгээдийн талд шийдэгддэг бөгөөд судалгаагаар энэ шүүхэд итгэх иргэдийн итгэл харьцангуй өндөр байдаг аж.

Гэхдээ дагнасан шүүхийн тухайд боловсронгуй болгох ёстой нэг чухал асуудал тавигдаад байсан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах асуудал байв.

Өнөөдрийг хүртэл Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим давж заалдах болон хяналтын шатны чиг үүргийг хамтад нь хэрэгжүүлж ирсэн.

Ийнхүү давж заалдах болон хяналтын шатны чиг үүргийг Захиргааны хэргийн танхимын 6 шүүгч хэрэгжүүлж ирснийг өөрчлөх шаардлагатай байсан юм. Учир нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан магадлалыг хэргийн оролцогчид эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд хуулийн дагуу өмнө нь уг хэргийг шийдвэрлэхэд орсон шүүгчид орох эрхгүй. Тиймээс танхимын зургаан шүүгчээс үлдсэн гурван шүүгч нь эрүү, иргэний танхимаас хоёр шүүгч оролцуулан хяналтын шатны шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь дагнасан шүүхийн  зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдөхөд хүргэж байв.

Иймээс шүүхэд  эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэн, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог улам боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулж ажиллуулах шаардлага зүй ёсоор тавигдсан юм. Энэ асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцээд гишүүд нь дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх тухай тогтоол гаргасан. УИХ-ын 2010 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ.

Ингэснээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулах үйл явц 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн юм. Тус шүүх 29 орон тоотой, үүнээс 7 нь шүүгч, бусад нь захиргааны албан хаагч байх юм.

Тус шүүхийн шүүгчийн албан тушаалд нийт 30 хүн өрсөлдсөнөөс Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад тэнцэж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонхийн саналыг авсан 5 хүнийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зарлиг гарган нэр бүхий 5 хүнийг тус шүүхийн шүүгчээр томилсон билээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдогсдын нас харьцангуй залуу байгаа нь энэ шүүхийн бас нэг онцлог болж байгаа юм. Түүнчлэн уг шүүхийн захиргааны ажилтнуудыг ч өндөр шаардлагын дагуу шалгаруулан авсан байна. Тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 2-ны хооронд сургалт явуулсан бөгөөд ХБНГУ-ын эрдэмтэн багш болон Улсын дээд шүүхийн шүүгчид, албаны бусад хүмүүс хичээл заажээ.

Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаас Хөдөлмөр халамж үйлчилгээний газар байрлаж байсан байранд тус шүүхийг байрлуулахаар шийдвэрлэсэн юм. Шинэ шүүхийн шинэ шүүгч, ажилтнууд өнөөдрөөс /2011.04.01/ үүдээ нээн, үйл ажиллагаагаа эхэлж байна.  

Н.Яруу

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан