gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орос улс сүүлийн найман жилд 2.2 сая иргэнээ алджээ

Дэлхийд
2011-03-30
0
Twitter logo

-Нас баралт нэмэгдсэн, төрөлт багассаны улмаас хүн амын тоо буурчээ-

2010 оны аравдугаар сард явагдсан хүн амын хамгийн сүүлчийн тооллогын дүнгээс үзэхэд Орос улс сүүлийн найман жилд хоёр сая хоёр зуун мянган иргэнээ (нийт хүн амын 1.6 хувь) алджээ. Өмнөх буюу 2002 оны тооллогоор оросууд 145.17 сая байсан бол сүүлчийн тооллогоор 142.9 сая болж буурчээ. Оросын ард түмний дийлэнх нь Европын хэсэгтээ төвлөрчээ. Уралын нурууны зүүн талд 39 сая орос амьдарч байна. Төрийн засаг захиргааны 83 муж, нутгийн 63-т нь хүн ам буурсан үзүүлэлт гарчээ. Эрчүүд, эмэгтэйчүүдийн хоорондох тэгш бус харьцаа улам нэмэгдэж, эрчүүдийн дундаж наслалт буурсаар байна. Оросын эмэгтэйчүүд эрчүүдээсээ 20 саяаар илүү байна. 76.7 сая эмэгтэй (хүн амын 53.7 хувь), 66.2 сая эрэгтэй (46.3 хувь) тоологджээ. 2002 онд энэ харьцаа 53.4:46.6 байсан юм. Хүн амын 73.7 хувь нь хотод амьдарч байна.

Улсын статистикийн газрын дарга Александр Суриновын баталж буйгаар, төрөлт багасч, нас баралт нэмэгдсэний улмаас хүн амын тоо буурсан аж. Нас баралт төрөлтөөсөө давсны дээр цагаачлагчдын тоо нэмэгдсэн хэмээн үзэж байна. Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Засгийн газрын тэргүүн Владимир Путин нар төрөлтийг нэмэгдүүлэх компанит ажил өрнүүлсэн ч талаар болсныг хүн амын тооллогын дүн харууллаа. Мөн хүн амын орлого, аж байдлыг сайжруулах хөтөлбөр эргэлзээ төрүүлэх болов. Хүн ам зүйн хямрал ноцтойгоор заналхийлэх болсон тул хоёр дахь, гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхчүүдэд ахиухан мөнгөн урамшуулал олгох саналыг Засгийн газраас дэвшүүлээд байна.

Хүн амын бууралт Магаданск мужид хамгийн их байгаа юм. Алс Дорнодын энэхүү мужийн иргэд 14.1 хувиар буурчээ. Бүс нутгаар авч үзвэл хүн амын бууралт зургаан хувьтай байна. Эндээс ганцхан Якут мужийн хүн ам өссөн (1%) дүн гарчээ. Газрын доорх баялаг, түүхий эдээр баян Якут нутаг сүүлийн үед иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа юм. Олигархи Роман Абрамовичийн удирддаг Чукотка мужийн хүн ам 1.1 хувиар буурав. Нефть, түүхий эдээр баян Сибирийн Ханты-Мансийск, Тюмень мужийн хүн ам 6.3 хувиар нэмэгджээ.
Хойд Кавказын хүн ам хамгийн их өсөлттэй байна.

Сүүлийн 20-иод жилд дайны хөлд нэрвэгдсэн Чечень, Дагестанд энх амьдрал цэцэглэж, дүрвэсэн хүмүүс нь буцаж ирснээр хүн ам нь 15 хувиар тус тус нэмэгдээд байна. Карачево-Черкесс 8.9, Ингушет 11.6 хувийн өсөлттэй байна. Нийслэл Москва хотын хүн ам 10.9 хувиар өсч 11.5 саяд хүрчээ. ОХУ-ын хоёр дахь том хот Санкт-Петербургийн оршин суугчид 10.9 хувиар нэмэгдэж 4.8 сая боллоо.

Н.Мөнхжин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан