gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цаашдаа цахим сонгууль явуулъя

Улс төр
2009-11-03
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2009-11-03

Бүтэн нэг жил дөрвөн сарын дараа УИХ бүрэн бүрэлдэхүүнтэй буюу 76 гишүүний тоо гүйцэж үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн сарын 18-ны Ням гарагт болсон УИХ-ын  24 дүгээр тойргийн нөхөн  сонгуульд  МАХН-аас нэр дэвшигч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт 60,37 хувийн саналаар ялалт байгуулж, Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Бурмаа 29,55, тэдэнтэй өрсөлдсөн Г.Уянга 4,56, С.Жавхлан 3,84,Г.Арслан 0,69, Д.Төмөрбаатар 0,36, Ш.Төмөрсүх 0,28, Л.Жаргалсайхан 0,26 хувийн санал авсан юм. Энэ  сонгуульд анх удаа цахим төхөөрөмж ашигласан нь дэвшил боллоо гэж ажиглагчид үзэж байна.

Нөхөн сонгуульд 580 гаруй ажиглагч оролцсон юм. СЕХ-ны дарга  Н.Лувсанжавын мэдэгдсэнээр сонгуульд өрсөлдсөн  нам, эвсэл, бие даагчдаас ямар нэг гомдол санал гараагүй байна. Гэхдээ УИХ-ын гишүүн  З.Алтай болон 24 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдсөн зарим хүн МАХН  мөнгө тарааж байж ялалт байгуулсан гэж мэдэгдээд байгаа.

Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулийг "улс төрд шинэ соёл түгээсэн, жишиг сонгууль боллоо" хэмээн олон нийт үнэлж буй. Гэхдээ нөгөө талд гомдоллогсод байна. Тэд бол сонгуульд ялагдагсад.  Тэд нөхөн сонгуулийг "Жүжиг болголоо" хэмээн бухимдав. Аливаа сонгуулийн дүн нь  сонгогчдын сонголт байдаг. Энэ сонголтыг ялагдсан тал ч, ялсан нь ч хүндэтгэн хүлээж авах учиртай. Нөхөн сонгуулийн тухайд гол өрсөлдөгч байсан АН МАХН-ын ялалтыг хүлээн зөвшөөрч, сонгогчдын сонголтыг хүндэтгэсэн. Үүгээрээ өмнөх сонгуулиудын дараа ёс юм шиг л гардаг байсан хэл ам, хэрүүл маргааныг цэглэж, нийгэмд эерэг уур амьсгалыг авчирлаа.

Сонгуульд ялагдчихаад ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй уйлагнан гомдоллох нь хачирхалтай.  "Улс төрийг чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно" гэсэн хэн нэгний хэзээ ч юм гаргасан үгийг манайхан өөрсөд дээрээ дэндүү сайн тусгаж авдаг болсон бололтой. Хэн дуртай нь л сонгуульд нэрээ дэвшүүлж, үүнийгээ "Улс төр надаар оролдоод байна" гэх ухааны юм ярьж тайлбарладаг болж. Тухайлбал, дуучин С.Жавхлан улс төрд зайлшгүй орох шаардлагатайгаа учирлаж "Хүлээн зөвшөөрөх үү ?" гэж сонгогчдод хандсан ч сонгогчид түүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Мэдээж Үндсэн хуулинд зааснаар Монгол Улсын иргэн хэн ч сонгож, сонгогдох эрхтэй. Үндсэн хуулиар тунхагласан энэ эрхийг хэнбугай нь ч эдлэх нь зүй ёсных. Өөрсдийг нь сонгохгүй бол бараг "Монгол төр мөхнө"  гэцгээж буй нөхдүүд сонгогчдыг төрд төлөөлж, эрх ашгийг нь хамгаалж чадна гэж үү. Үгүй л болов уу.   
Сонгууль бүрээр ёс юм шиг гардаг будлиан энэ удаад гарсангүй. Энэ бол цахим төхөөрөмжийн "гавьяа". Түүнийг дэмжих хэрэгтэй юм гэж намууд, нэр дэвшигчид, ажиглагчид, сонгууль зохион байгуулсан ажилтнууд бүгд санал нэгтэй байна. Монгол Улсын сонгуулийн тойрогт анх удаа санал өгөх ажиллагааг цахим төхөөрөмжөөр гүйцэтгэлээ. Өнгөрсөн тавдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэсгийн хороон дээр уг төхөөрөмжийг туршилтын журмаар ашиглахад үр дүнгээ өгсөн гэж үзээд саяын сонгуульд хэрэглэсэн байна.  

Өмнө нь иргэний болон сонгогчийн  үнэмлэхээ бариад хэсгийн хорооны хоёроос доошгүй ажилтан дамжсаар саналаа өгдөг байв. Тэгвэл энэ байдлыг халах боломж байгаа нь 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулиар харагдав. Санал өгөх үйл ажиллагаанд цахим төхөөрөмж ашигласнаар энэ бүх ажиллагаанд цэг тавьж, цаг хэмнэн, нэг сонгогч саналаа дахин өгөх боломжийг хаалаа. Гар ажиллагаатай үед сонгогчдын ирцийг бөөн бичиг цаас, ажил явдал болж хэдэн цаг болж байж мэдээлдэг байсан бол саяын нөхөн сонгуульд шинэ технологи ашигласнаар секунд тутамд ирцийн мэдээлэл авч болохоор байлаа. Нэрсийн жагсаалтыг хэсэг бүрийн цахим төхөөрөмжид оруулснаар өөр хороонд очиж санал өгөх нөхцөлийг хааж өгөв. 07.00-22.00 цагт ажиллахаар программчилсан учир хэдэн секундын өмнө буюу хойно санал өгөх боломжгүй байв. Энэ бол том дэвшил.   Цаашдаа цахим сонгуульд шилжих боломж байгаа эсэхийг холбогдох хүмүүсээс тодруулахад, хөрөнгийн асуудлыг шийдээд өгчихвөл болох гэнэ. ОХУ  ч манайд энэ тал дээр  туслахаа амлажээ. Хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Эстони Улс цахим сонгууль нэвтрүүлсэн туршлагаараа олон оронд үлгэр жишээ болжээ. Цахим бүртгэлийг төгөлдөржүүлж чадсан учраас эстоничууд заавал санал авах байранд очих шаардлага байдаггүй, компьютерийнхээ ард сууж байгаад л хаанаас ч хамаагүй саналаа өгчихдөг аж.

Монголчуудын хувьд УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулиар  санал өгөх ажиллагаанд анх удаа цахим төхөөрөмж  амжилттай туршлаа. Сонгуулийн гол будлиан үүсдэг  санал тоолох ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх боломжтой нь батлагдлаа. Тоног төхөөрөмж суурилуулах, боловсон хүчнээ бэлтгэхээс эхлээд ажиллагаа их шаардах учраас хөрөнгийн асуудлыг эртхэн, болж өгвөл 2010 оны төсөвт суулгавал 2012 оны парламент, орон нутгийн, дараа  жил нь болох Ерөнхийлөгчийн сонгуулийг цахим хэлбэрээр явуулах боломжтой гэж СЕХ-ныхон үзэж байна.  Монголд сонгуулийн 1700 гаруй хэсэг ажилладаг. Ихэнх нь төв суурин газарт байрладаг учраас нэгдсэн сүлжээнд хамруулах асуудал түвэгтэй биш аж. Цахим сонгууль явуулахад боловсон хүчнээ бэлтгэх, тоног төхөөрөмж суурилуулах бас бус зардалд нийтдээ 10 орчим тэрбум төгрөг шаардагдах багцаа тооцоо байдаг байна. Цахим сонгуульд шилжсэнээр сонгууль будлиантахгүй. Ядаж л улс төр хэрүүлгүй, намууд эвтэй байх  бус уу. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар  УИХ-аас  ажлын хэсэг байгуулаад байгаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж, гишүүн З.Энхболд, С.Оюун нарын гишүүд бүрэлдэхүүнд нь орсон энэ ажлын хэсгийнхэн Сонгуулийн тухай хуульд "процедурын"  жижиг өөрчлөлт хийх  бус сонгуулийн өнөөгийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх зорилготой төсөл боловсруулж байгаа сурагтай. 2004 оноос хойш хоёр ч парламентын бүрэн эрхийн хугацаанд энэ сэдэв яригдаж байсан ч ажил хэрэг болоогүй юм. УИХ-ын ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлдөө  сонгуулийг цахим хэлбэрээр явуулах асуудлыг тусгаж хуульчлаасай билээ.

Р.Шынай

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан