Өнгөрсөн сарын 26-аас эхлэн “Зогс шугам” нэртэй аяныг эхлүүлсэн. Дээрх аян эхлээд яг долоо хонож байна. Энэ хугацаанд зөрчил гаргасан нэлээдгүй жолоочид захиргааны хариуцлагын тухай хууль зааснаар арга хэмжээ авчээ. Өнгөрсөн хоёр өдрийн байдлаар гэхэд л 446 жолооч зогсох шугам дээрээ зогсоогүйгээс торгуулсан байна. Жолооч нарын ийм хариуцлагагүй үйлдэл нь өөрсдийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж байгаа юм. Дүрмээ баримтан “Зогс шугам” дээр зогсоод, хөдөлгөөндөө соёлтой оролцоод сурчихвал наад зах нь гэхэд л замын түгжрэл үүсэхгүй.
Иймд Замын хөдөлгөөнд оролцогч хэн бүхэн дүрэм журмаа баримтлаж, нэгнийгээ хүндэтгэн хууль сахиулагчдад хүндрэл учруулахгүй байх нь жолооч таныг осол зөрчлөөс урьдчилан сэргийлж буй юм.
stop.mn