gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 21
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хуурамч эмийн үйлдвэрлэл, худалдаатай тэмцэнэ

Эдийн засаг
2009-11-03
0
Twitter logo

Бараа бүтээгдэхүүний бөөрөнд олон босоо зураас, цифр бүхий тэмдэглэгээ байдаг. Үүнийг иргэд зураасан код гэдгээс цааш төдийлөн сайн мэддэггүй.

Зураасан код нь бараа бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэсэн зэргийг тодорхойлдог аж. Энэ талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх "GS1 Монгол" нийгэмлэгийн Зураасан код логистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Цэвэлсайхантай ярилцлаа.

-Хэдэн бүтээгдэхүүнд зураасан код олгосон бэ, уг кодын гол ач холбогдол нь юу вэ?

-Манайх 2004 оноос зураасан код олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 10 мянган бүтээгдэхүүнд олгосон. Үүнд хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн багтаж байгаа. Ер нь "GS1" систем буюу зураасан код нь хүнсний болон өргөн хэрэглээний бараа, жижиглэн худалдааны салбарт түлхүү хэрэглэгдэж байна. Цаашид эрүүл мэнд зэрэг бусад салбарт нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Зураасан кодын гол ач холбогдол нь үйлдвэрлэгч түүхий эдээ татаж аваад, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж бусад дамжлагаар дамжуулан, жижиглэн худалдаагаар хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг хамгийн бага зардал, богино хугацаанд гүйцэтгэхэд тусалдаг.

-Эрүүл мэндийн салбарт зураасан кодыг нэвтрүүлэх талаар хэлсэн. Үүнийг тодруулахгүй юу?

-Манай улсад жижиглэн худалдааны салбарт түлхүү хэрэглэдэг. Дэлхийн улс орны туршлагаас харахад загас агнуур, барилга, эрүүл мэнд, боловсрол гээд 20 гаруй салбарын бараа үйлчилгээнд ашиглаж байна. Иймд бид эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ нь таван зөв юм. Өөрөөр хэлбэл, зөв эм тариаг зөв өвчтөнд зөв тунгаар зөв цагт өгөх явдал юм. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна. Нөгөө талаас хуурамч эмийн үйлдвэрлэл, худалдаатай тэмцэх болно.

-Зураасан кодыг хэрхэн унших вэ, бараа бүтээгдэхүүний чанарыг илэрхийлэх үү?

-Чанарыг шууд илэрхийлнэ гэж ойлгож болохгүй. Ерөнхийдөө тухайн бүтээгдэхүүнийг хаана үйлдвэрлэснийг тодорхойлж байгаа юм. Эхлээд 865 гээд Монголын дугаар байгаа. Дараа нь компанийн дугаар бий. Тэгээд бүтээгдэхүүний дугаар байна. Эдгээр кодыг сайн мэдэхгүй бол
иргэд тэр бүр ойлгож уншаад байх боломжгүй.

-Бараа бүтээгдэхүүнд зураасан код нэвтрүүлэхэд хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Тодорхой хэмжээний хөрөнгө санхүү шаардлагатай. Дээр нь зураасан кодын системийн талаар мэдээлэл авах хэрэгтэй. Мөн хэрхэн хэрэглэх талаар сургалтад хамрагдах учиртай. Ямар төрлийн бараа, үйлчилгээнд, хэр өргөн хүрээнд, яаж хэрэглэж байна гэдгээс шалтгаалж санхүүжилтийн хэмжээ хамаарна.

-Компаниудад зураасан кодыг нэвтрүүлэх сонирхол хэр их байдаг вэ?

-Зураасан код харьцангуй шинэ үйлчилгээ. Иймд хүмүүс тэр бүр мэдэхгүй, ач холбогдлыг ойлгохгүй байх нь бий. Бид сургалт, төрөл бүрийн ажил зохиож байна. Танхимын байранд ирээд, эсвэл 313411 дугаараар холбогдож болно. Ерөнхийдөө зураасан код тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн зардал, хөдөлмөр, хугацааг хэмнэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Г.Батзориг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан