gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнгөн усны хордлого

Эрүүл мэнд
2011-03-11
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2011-03-11
Мөнгөн усны хордлого
Мөнгөн ус буруу хэрэглэснээс болж бөөн хэл ам, шуугиан болж байсан нь саяхан, одоо ч мөн дуусаагүй байгаа биз, ер нь энэ асуудал ингэж амар арилах зүйл биш ажээ. Мөнгөн ус эхийн хэвлий дэх ураг мөн түүнчлэн бага насны хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар нэлээд өргөн судалгаа хийгдсэн байдаг юм байна.

Бага насны хүүхдийн биед мөнгөн ус гурван замаар хуримтлагдах боломжтой:

1. Жирэмсэн эхийн хэрэглэсэн далайн хүнс
2. Жирэмсэн эхийн шүдний мөнгөн ус бүхий амалгам (манайхаар бол пломб, хар өнгөтэй)
3. Вакцин (зарим төрлийн ханиад, хөхүүл ханиад, сахуу татран, менингококийн эсрэг вакцин), дашрамд хэлэхэд мөнгөн ус агуулсан вакцины хэрэглээг 2004 оноос эхлэн АНУ-д багасгаж эхэлсэн байна.

Мөнгөн ус их хэмжээгээр бие махбодид нэвтрэх эсвэл нэвтэрсэн мөнгөн усыг зайлуулах эд эсийн чадавхи буурсан тохиолдолд мөнгөн усны хордлого илэрдэг аж.

Тэгвэл мөнгөн ус бие махбодиос хэрхэн гадагшлах ёстой вэ?

Биед нэвтэрсэн мөнгөн ус, глютатионтой (биед ялгарсан хорт бодисыг зайлуулах чадвартай) холбогдож, улмаар цөсөнд ялгарч хоол боловсруулах системээр дамжин өтгөнөөр гадагшилдаг юм байна.

Бага насны хүүхдэд глютатион бага хэмжээгээр нийлэгждэг, дээрээс нь тэд сүүн бүтээгдэхүүн голдуу хэрэглэдэг нь мөнгөн усны шимэгдэлтийг ихэсгэж, гадагшлалтыг бууруулдаг байна. Нэгэнт биед орсон мөнгөн усыг бие махбодиос зайлуулах процессыг удаашруулагч бодис бол антибиотик гэнэ.

Антибиотикийн нэг муу тал гэвэл хүний гэдсэн дэх ашигтай бичил биетнийг устгаж орхидог, чухам тэдгээр бичил биетний тусламжтайгаар биед нэвтэрсэн метил-мөнгөн ус, органик биш мөнгөн усанд шилжиж биенээс гадагшлах ёстой аж. Тэгтэл антибиотик хэрэглэсний дараа метил-мөнгөн ус биенээс гадагшлахын оронд тэр чигээрээ цусанд шимэгддэг байна.

Бие махбодид мөнгөн ус хуримтлагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Сүүн шүд бол ураг бүрэлдэх явцад сууриа тавьж, дараа нь таван нас хүртэл хугацаанд ургадаг тул ураг болон хүүхдийн өсөлтийн чухал шатанд мөнгөн ус хуримтлагдсан эсэхийг тодорхойлох биеийн хамгийн амар хэсэг гэнэ.

Ингэхдээ хүүхдийн унасан сүүн шүдийг авч 2-4 мл дээд чанарын давсны хүчилд хийн 50 хэмд 4-6 хоног байлгана. Дараа нь тасалгааны хэмд хүртэл хөргөөж, шинжилгээ хийх хүртэл хөлдөөгчинд хадгална. Шүдэнд хуримтлагдсан мөнгөн усны хэмжээг спект-рофотометрээр (CV-AAS = cold vapor atomic absorption spectrophotometry) тодорхойлно.

Мөнгөн ус эрүүл мэндэд чухам ямар хохирол учруулдаг вэ?
Мөнгөн ус бол мэдрэлийн системийн хөгжлийг саатуулагч хор юм. Autism-р өвчилсөн хүүхдүүд эрүүл хүүхдүүдтэй харьцуулахад шүдэндээ 2-3 дахин илүү их мөнгөн ус агуулсан байдаг байна. Оотизмийн шинж тэмдэг гэвэл бусдаас хөндийрөх, ярих, илэрхийлэх чадвар алдагдах, нэг үйлдлийг давтан хийх зэрэг байдаг аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан