Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудад худалдаалагдаж буй эмийн чанар, үнийн байдал болон хүлээн авсан жорын маягт стандартын шаардлага хангасан эсэхэд судалгаат хяналт шалгалт хийжээ.
Шалгалтанд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн үйлчилгээтэй 72 эмийн сан хамрагдсан байна.
Эмийн сангууд эмийг жоргүй олгох зөрчил их байна
Шалгалтанд хамрагдсан нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудын “Иргэдээс хүлээн авсан жорын бүртгэл”, “Зөрчилтэй бичигдсэн жорын бүртгэл”-тэй 2011 оны сүүлийн 1 сард хүлээн авсан жорыг тулган шалгажээ.
Харин ХУД, БГД, СХД, ЧД-т үйл ажиллагаа явуулдаг Инжирт, Шидэт рашаан, Даш, Хан-Өндөр, Баян-Уул, Оол эм, Эмийн үйлдвэр ХХК-ийн эмийн сангууд жороор олгох эмийг жоргүйгээр олгосон байна. Зарим үйлчлүүлэгчид эмийн жорыг эмийн санд өгөхгүй өөртөө авч үлддэг, эмч өвчтөний картан дээр бичсэн байдаг зэрэг тохиолдол байгааг зарим эмийн сан жорын бүртгэл дээр тайлбар бичсэн байлаа.
Нөгөө талаас эмч нар жор бичихгүй, бичсэн ч Эмийн жорын маягт, жор бичилтийн стандартын шаардлагыг хангахгүй байх зөрчлүүд илэрчээ. Нийтийн үйлчилгээтэй 101 эмийн сангийн сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтыг шалгахад уг эмийн зөвхөн 10 хувийг жороор, 80 хувийг картаар, 10 хувийг огт баримтгүйгээр олгосон байсан 2008 оны шалгалтын дүн энэ хэвээр гарчээ.
“Тун-Эрдэнэ фарма”, “Ачлал” зэрэг эмийн сан бүртгэлгүй эм худалдаалж байжээ
Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн худалдаалалтын байдалд энэ удаагийн шалгалтаар Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Нуган, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Тун-Эрдэнэ фарма” ХХК-ийн эмийн сан, “Ачлал” эмийн сангууд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй Виагра, Нитроглицерин, Баралгин, Бифидумбактерин, Саридон, Глицин шахмал эмүүд, Реамбирин тарилгын шингэн, Дексон нүдний дусал, Цифрокс, Тетрациклин, Флуцинарын тосон түрхлэг зэрэг эмийг худалдаалж байлаа.
Мөн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Бэриш зул, Нуган эмийн сангуудад эмийн санд дулаан, чийг хэмжигчийг байрлуулаагүй байлаа.
Эм ханган нийлүүлэх байгууллагаас авсан үнийг 7- 56 хувиар нэмэгдүүлж худалдаалдаг
Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд багтсан, стандарт оношилгоо, эмчилгээний удирдамжид орсон, эрүүл мэндийн анхан шатны бүх байгууллагад хэрэглэх гэсэн үндсэн шаардлагаар 20 нэрийн эмийн сагсыг бүрдүүлэн үнийн судалгааг хийжээ.
Эмийн сангаар худалдаалагдаж байгаа 20 нэрийн давхардсан тоогоор 68 үйлдвэрийн эмүүд шалгалтанд хамрагдсан байна /дотоодын 9, гадаадын 27 нийт 36 эмийн үйлдвэр/.
Эдгээр эмээс нэг нэрийн эм нь 10 хүртэл үйлдвэрийнх байна. Үүнийг дурьдвал 500 мг-ийн 1х10 савлагаатай Ампициллин капсултай эм дотоодын 3, гадаадын 3, 500мг-ийн 1х10 савлагаатай Ципрофлоксацин эм дотоодын 1, гадаадын 9, 500мг-ийн 1х10 савлагаатай Хлорамфеникол эм дотоодын 4, 250мг-ийн 1х10 савлагаатай Метронидазол шахмал эм дотоодын 3, гадаадын 1, 10 мг-ийн 1х10 савлагаатай Нифедипин эм гадаадын 4, 500мг-ийн 1х10 савлагаатай Парацетамол эм дотоодын 6, гадаадын 1, 8мг-ийн 1х10 савлагаатай Бромгексин, 100мг-ийн 1х6 савлагаатай Клотримазол үтрээний шахмал тус тус гадаадын 4, 5 мг-ийн 1х10 савлагаатай Эналаприл, 400мг-ийн 1х10 савлагаатай Ибупрофен эмүүд гадаадын 2, Кофлет сироп, Септолет, Терафлю, Актовегин, Фезам, Эссенциал, Мезим форте, Верошпирон зэрэг эмүүд гадаадын 1 үйлдвэрийнх байна.
Судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллага, үйлдвэрүүд анхны өртгөөс 4 – 31 хувиар, эмийн сангууд эм ханган нийлүүлэх байгууллагаас авсан үнээс 7- 56 хувиар эмийн үнийг нэмэгдүүлж худалдаалж байна.
Мөн ижил нэрийн нэг үйлдвэрлэгчийн эмийг эмийн санд өөр өөр үнээр худалдаалж байгаа нь шалгалтын явцад тогтоогджээ. Тухайлбал: Германы Денкфарм үйлдвэрийн Ципрофлоксацин 0,5 х 10 капсул эмийг 6000-8000 төгрөгөөр, Клотримазол 100мг х 6 үтрээний шахмалыг 6000-7200 төгрөгөөр, ОХУ-ын Акрихин үйлдвэрийн Бромгексин 8мг х 10 шахмалыг 250-500 төгрөгөөр, Энэтхэгийн Гималай драг үйдвэрийн Кофлет сиропыг 5200-6800төгрөгөөр, Унгарын Гедеон Рихтер үйлдвэрийн Верошпироныг 4500-6000 төгрөгөөр, Монос үйлдвэрийн Хлорамфеникол 0,5 х 10 капсул эм 1000-1500 төгрөгөөр тус тус худалдаалжээ.
Шалгалтын дагуу гурван эмийн санд худалдаалж байсан 11 нэрийн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг улсын байцаагчийн актаар хураан авчээ. Мөн зохих торгуулиудыг оноож, зөрчлүүдийг газар дээр нь арилгуулсан байна.
Ийнхүү шалгалтаар эмч нарын жор бичилт хангалтгүй байгаагаас шалгалтанд хамрагдсан эмийн сангуудын 10,3 хувь нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож байгаа, үнийн хөнгөлөлтгүй олгодог эмийн жор нь тус стандартын шаардлагыг хангахгүй байгааг илрүүлжээ.
Шалгалтанд хамрагдсан эмийн сангийн гурав буюу 4.4 хувь нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдаалж байна.
Эм ханган нийлүүлэх байгууллагууд импортын болон үйлдвэрийн өртгөөс дунджаар 21,4 хувиар, эмийн сангууд эм ханган нийлүүлэх байгууллагаас авсан үнээс дунджаар 30 хувиар эмийн үнийг нэмэгдүүлж худалдаалж байна.
Эмийн сангуудад ижил нэрийн эм үйлдвэрлэгч бүрээр өөр өөр үнэтэйгээс гадна нэг үйлдвэрлэгчийн эмийг ч харилцан адилгүй үнэтэй худалдаалж байна зэрэг дүгнэлтэнд хүрчээ.
О.Ариунбилэг