-Үзэсгэлэн-
Хувцас бурхан бие чөтгөр гэсэн мэргэн ч гэмээр уг байдаг. Тэгвэл энэ өвлийн хувцасны загварыг тодорхойлох ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.
Мэдээлэл технологийн үндэсний паркт нээгдсэн уг үзэсгэлэнд "Говь", "Гоёо", "Эвсэг", "Алтай" кашмер зэрэг Монголын өмнөө барьдаг ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүд сурталчилгаагаа хийж байна. Аль ч насны хүмүүс энэ жилийн өвлийн хувцасны моодыг сонирхохыг хүсвэл гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэнг зорьж болох нь.
Ороолт, малгай, бээлий, цамц, майк, гадуур хувцас зэрэг нь 45 мянгаас дээш үнэтэй байгаа харагдсан. Чөтгөр шиг биетэй хүн ч өөртөө таарч тохирсон хувцсаа сонгож чадвал бурхан мэт харагдана шүү дээ. Юутай ч зориод нэг үзэхэд алдах юмгүй л байх.
Б.Зул