gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гар барьж мэндлэхээ болих хэрэгтэй гэв

Нийгэм
2009-10-22
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-10-22
Гар барьж мэндлэхээ болих хэрэгтэй гэв

Манай улсад гахайн ханиадаар өвчилсөн анхны тохиолдол илэрснээс хойш 139 тохиолдол бүртгэгдээд байна. Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай зэрэг таван аймгаас лабораторийн шинжилгээгээр нийт есөн тохиолдол бүртгэгджээ. Эмнэлэгт хандсан вирусийн халдвартай болох нь тогтоогдсон хүний тоо хоёр хоногийн дотор 100 гартлаа өсөж буй нь цаашдаа энэ өвчин газар авч буйг илтгэж байна. Тиймээс иргэдийг дор бүрнээ хувийн ариун цэврийг чандлан сахихийг сануулав.

Хамгийн чухал нь хувь хүний ариун цэвэр юм. Амны хаалт хэрэглэхээсээ гадна гарын, хувийн ариун цэврээ сахих нь өвчин тусахгүй байх нэг том алхам юм. Монголчууд өдөр тутам мэндлэхдээ бие биетэйгээ гар барьдаг. Агаар дуслаас гадна бохир гараар энэ өвчний вирус халдварлах учраас үүнээс хойш гар барьж мэндлэхээ больцгооё гэж Эрүүл мэндийн газрын дарга Ц.Содномпил ярьлаа.

Мөн амны хаалтаа хоёр цаг тутамд сольж хэрэглэх хэрэгтэй. Хүний биед өвчний шинж тэмдэг илрээгүй ч вирус тээж яваа хүмүүс байх магадлалтай аж. Тиймээс онцын шаардлагагүй бол олон хүн цугларсан газраар бага насны хүүхэдтэйгээ явах хэрэггүй юм.

Энэ өвчнөөр урьд Монгол хүн өвдөж байгаагүй учраас дархлаа тогтоогүй. Тиймээс өвчинд өртөх магадлалтай. Харин вирусээр хөнгөн өвдөөд эдгэсэн тохиолдолд дархлаа тогтдог аж. Өндөр настай болон хууч өвчтэй хүмүүст энэ өвчлөл хүндхэн тусч байна.

Өвчлөгсдийн тоо сүүлийн үед ихсэж байгаатай холбогдуулан эмнэлгийн ачаалал ихсэж байна. Учир нь 50 ор бүхий тасаг ажиллаж байсан бол өвчтэй хүний тоо 100 хол давжээ. Одоогоор дахин 30 ор нэмжээ. Мөн орон нутаг, дүүрэг, хороодын өрхийн эмнэлгүүдэд тусгай ор гаргаж иргэдэд үйлчлэхийг үүрэг болгожээ.

Өвчний шинж тэмдэг илэрсэн дээрх 73 хүнээс вирусээр халдварлагдсан болох 23 хүний онош нь батлагдсан байна. Онош нь батлагдаагүй олон хүн шинжилгээнийхээ хариуг хүлээж байгаа юм.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын хувьд манай улсад цөөн хувиар орж ирнэ. Нийгмийн эрсдэлт бүлгийнхэн хамрагдах урьдчилан сэргийлэх тарилгын хувиарлалтын тухайд Эрүүл мэндийн яам мэдэх гэнэ.

О.Урантогос

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан