"Нюанс" хамтлаг анх поп стилийн дуунуудаар үзэгчдээ өөртөө татсан. Тэд одоо дэлхийн сонгодог бүтээлд сонсогчдоо "дурлуулахаар"сэтгэл шулуудсан гэнэ. Нюанс гэдэг нь хөгжмийн яруусал гэсэн утгатай агаад дуучид энэ нэрийн дор нэгдснээр найм дахь жилтэйгээ золгож байна. Ямартай ч театрынхаа төдийгүй хамтлагийнхаа уран бүтээлд хүч, хөдөлмөрөө зориулж яваа тэдний ертөнцөөс хүргэе.
Хамтлагийнхаа хамгийн нямбай нь
Баритон хоолойгоороо бусдаасаа ялгардаг М.Амарсанаа морь унаж, алсыг ширтэх дуртай нэгэн. Мөн чөлөөт цагаа сагс тоглож өнгөрөөдөг шаггүй сагсчин гэсэн шүү. Түүнээс "амьдралыг юутай зүйрлэх вэ" хэмээн асуухад бартаа ихтэй холын зам гэж боддогоо хэллээ. Залуу насаа эрч хүчээс өөр зүйлээр төлөөлүүлэх тун ч дургүй түүний сэтгэлдээ омогшин бахархаж явдаг зүйл нь "Чингисийн монгол". Уран бүтээлийн хувьд "Богема" дуурийн Шонар, "Травиатта"-ын Барон зэрэг дэлхийн сонгодог бүтээлд өөрийн авьяасаа зориулснаараа бахархаж явдаг гэнэ лээ. Мөн М.Амарсанаа хамтлагийнхаа хамгийн нямбай нь гэсэн шүү.
Байт сурын дэд мастер Борян
М.Боргилчулуун хамтлагийнхаа хамгийн залуу, мөн хамгийн олон жил дуурийн урлагт зүтгэж яваа нь юм билээ. Зарим хүн түүнийг хамгийн царайлаг нь ч гэдэг. Ийм олон хамгийн тодотголын эзэн маань байт сурын дэд мастер. Тэрбээр хайрыг нүдэнд харагдахгүй гоёмсог цэцэгтэй зүйрлэн боддог гэнэ лээ. Түүнээс "таны шүтээн юу вэ" хэмээн асуухад "Хөх тэнгэр, залуу нас" хэмээн хариулав. "Хаан хуурын гоцлол" сонсох дуртай түүнийг хамтлагийнх нь Борян гэж дууддаг гэсэн. Харин учрыг нь хэлсэнгүй.
Залуу нас түүний боломж
Уран бүтээлч найзууд нь Д.Өнөрбаатарыг хамтлагийнхаа хамгийн "тарган нь" хэмээн хошигнох нь бий. "Хүндэл хүндлүүл" гэсэн үгийг өөртөө байнга хэлдэг Өнөрөө маань хэлсэндээ хүрдэггүй нэгэнд тун ч дургүй. "Та хайрыг юу гэж боддог вэ" хэмээн асуухад "Зүрхэн дэх шүдний өвчин" хэмээн хээв нэг хариулав. Их л өвдөж байсан юм байна даа гэж бодогдохоор. Залуу насаа боломж гэсэн үгээр орлуулдаг түүний бахархал нь Их Аварга Д.Дагвадорж гэнэ лээ. Мөн "Урьхан цэнхэр хавар" дуунд нугасгүй дуртай уран бүтээлч маань Австри Монголын хамтарсан Чингис хаан кинонд 25 настай Тэмүжиний дүр бүтээгээд амжжээ. Мөн Өнөрөө хошин шогийн мэдрэмжтэй нь агаад шаггүй онигоочин гэсэн.
Т.Батсайхан