gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Монгол улсын хэмжээнд одоогоор манайхаас өөр эмнэлэгт энэ хагалгааг хийхгүй байна”

Эрүүл мэнд
2009-10-19
0
Twitter logo

Нийслэлчүүдийн сайн мэдэх “Баянгол” эмнэлэг Монголдоо өөр аль ч эмнэлэгт хийдэггүй хэвлий болон аарцагны хөндийн эмгэг, умайн хөндийн эмгэгийг дурангийн аргаар оношлох, эмчлэх, хагалгаа хийж байгаа гэнэ.

Олон эмэгтэйчүүдийг зовоож байдаг үргүйдлийг ч энэ аргаар эмчилж байгаа гэлээ. Ингээд үйлчилгээндээ нэвтрүүлээд удаагүй ч олон хүнд буян болж буй энэ үйлчилгээнийх нь талаар бид Баянгол эмнэлэгийн зөвлөх эмч, докторант Р.Хадбаатар эмчээс сонирхсон юм.

-Танай эмнэлэгийг эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй нэгэн аппаратыг оруулж ирсэн гэж сонслоо?
-Манай Баянгол эмнэлэг 2007 онд ‘’Karl Storz ‘’ фирмийн дурангийн хагалгааны иж бүрдэл аппаратыг үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь хэвлий болон аарцагны хөндийн эмгэг, умайн хөндийн эмгэгийг дурангийн аргаар оношлох, эмчлэх, хагалгаа хийх зориулалттай. Монгол Улсын хэмжээнд одоогоор манайхаас өөр эмнэлэгт энэ хагалгааг хийхгүй байна. Хэвлийн ба умайн хөндийн дуранг зэрэг ашигласнаараа тухайн хүндээ чирэгдэл багатай. Түүнээс гадна хоёр талын гуурсан хоолойг дурандагч 0,5 мм-ийн нарийн уян дуран байгаа. Энэ дурангаар умайн гуурсан хоолойн битүүрлийг бүрэн оношлох боломжтой. Хагалгааны явцад умайн гуурсан хоолойг сэтгүүрдэх, тэлэх, үрийн хоолойн захын битүүрлийг нээх зэрэг хагалгаа хийж байна.

Түүнээс гадна хэвлийн хөндийн хагалгаагаар аарцагны хөндийн элдэв эмгэгийг оношлох, өндгөвчний эмгэгийг эмчлэхээс гадна киста буюу уйланхай, эндометриоз, хэвлийн болон бага аарцгийн хөндийн наалдац, умайн гуурсан хоолойн салбангийн эмгэгүүд зэргийг оношлож, эмчилж байна.

Энэ аппаратыг голчлон үргүйдлийн чиглэлээр умайн дотор талыг дурандах, үүн дотроо салстын хэт ургалт, умайн хөндийрүү ургасан маханцар, уйланхай, гадны биетийг авах, гидротубаци шинжилгээ зэрэгт өргөн хэрэглэж байна.

-Тэгэхээр танайхаас өөр газар энэ төрлийн хагалгааг хийдэггүй гэсэн үг үү?
-Умайн хөндийд хийгдэх хагалгаа манайхаас өөр газар хийгддэггүй.

-Тийм бол энэ төрлийн хагалгаа хийлгэх шаардлагатай бүсгүйчүүдийг яаж эмчилдэг юм бол?
-Манайхан голдуу гадагшаа явдаг. Бээжин, ОХУ-ын Эрхүү хот руу их явж байна. Бүр болохоо байсан тохиолдолд умайн хөндийг бүхэлд нь хусах арга хэмжээг авдаг.

-Умайн хөндийн эмгэг гэж юу вэ?
-Энэ нь умайн хөндийд ургаж байгаа салстын хэт ургалт, мөн элдэв төрлийн ургацагууд, умайн хөндий рүү түрж ургасан миом буюу хоргүй маханцар хавдрууд, гадны биетүүд буюу ялангуяа умайн булчин мах руу шигдэж орсон ерөндөгийг хэлдэг. Мөн хоёр талын гуурсан хоолойн битүүрэл, наалдац . Энэ бүхнийг умайн хөндийг эмгэг гэж нэрлээд байгаа юм.

-Ямар тохиолдолд эдгээр эмгэг бий болох вэ?
-Умайн салстын хувьд аваад үзвэл өндгөвчний үйл ажиллагааны гажуудлаас үүсч байгаа юм. Хэрвээ маханцар буюу умайн хоргүй хавдар бол даавруудын хоорондын харьцаанаас үүсдэг. Ургацагууд бол умайн хэт ургалтын суурин дээр бий болж байгаа юм. Тийм учраас өндгөвч умай хоёр хоорондоо салшгүй холбоотой. Эдгээрийн хоорондын харилцаа алдагдсанаас болоод умайн эмгэг үүсэх суурь болж өгдөг.

-Эмэгтэйчүүдийн дунд энэ өвчин хэр тархалттай байдаг вэ?
-Умайн салстын хэт ургалт бол хүн амын дунд 8-15 хувьтай байна. Манайд нарийвчилсан судалгаа явагдаагүй л дээ.

-Хагалгаа хийлгэхгүйгээр яваад байвал яах вэ?
-Умайн дотогшоо ургасан маханцар дээр хагалгаа хийлгэхгүй яваад байвал сүүлдээ умай томорч, өвдөлт өгнө. Мэдрэлийн төгсгөл хэсгүүдийг дарна. Хэрэв умайн хэт ургалт явагдаад энийг оношлохгүй байвал цус алдана. Явж явж хорт хавдар болох магадлал өндөртэй. Энэ хэт ургалтын нэг хэлбэр нь ургацаг байгаа юм. Тийм болохоор үнийг заавал эрт үед нь оношлуулж, хагалгаагаар биш юмаа гэхэд эмийн эмчилгээгээр эмчлэх шаардлагатай.

-Оношлоогүй тохиолдолд ямар зовиур, шинж тэмдгээр умайн эмгэгтэй болсон гэдгээ мэдэх боломжтой вэ?
-Урьдчилан сэргийлэх үзлэг, эмэгтэйчүүдийн эхо-оор энэ эмгэг илэрнэ. Умайн полип бол ямар нэгэн шинж тэмдэг өгдөггүй. Дотогшоо ургасан жижиг хэмжээтэй хавдрууд ч мөн шинж тэмдэг өгдөггүй. Умайн салстын хэт ургалт цус алдах, сарын тэмдэг алдагдах, сарын тэмдэг зогсож байгаад гэв гэнэт ихээр цус алдах байдлаар илэрдэг.

-Аппаратаа хэзээ оруулж ирсэн, үйлчилгээнд хэзээнээс эхлээд нэвтрүүлсэн бэ?
-Бид Германаас 2007 оны дөрөвдүгээр сард оруулж ирээд, мөн оныхоо арваннэгдүгээр сараас хагалгаа хийгдэж эхэлсэн.

-Үйлчлүүлэгчдийн сэтгэл санааны ханамж хэр байх юм?
-Үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийн хувьд бол бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ харьцангуй л даа. Умайн хөндий рүү ургаж байгаа миомын хувьд бол энэ нилээн өндөр үр дүнтэй. Бид бүхэн умайн полип буюу ургацаг
ийг нилээн хэд авч байсан. Хэт ургалттай өвчтөн ирж, түлэх үйлчилгээ хараахан үзүүлээгүй байна. Гэхдээ түлэх бүрэн боломжтой.

-Үргүйдлийг эмчлэх боломжтой гэж та түрүүн хэлсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Үргүйдэл дотроо наалдцын гаралтай, дааврын гаралтай гэж хоёр янзын үргүйдэл илүүтэй тохиолдож байна. Үргүйдлийг наалдцын гаралтай үргүйдэл үү, эсвэл дааврын гаралтай байна уу гэдгийг оношлох шаардлагатай. Хэрвээ хоёр талын үрийн суваг наалдцын улмаас битүүрсэн байвал заавал мэс заслын аргаар нээх шаардлага
тай. Хамгийн үр дүнтэй бөгөөд гэмтэл багатай хагалгаа бол ерөөсөө л дурангийн хагалгаа юм. Дэлхийн нийтийн стандарт болчихоод байна. Зарим эмэгтэйчүүд үргүйдлийнхээ шалтгааныг тодруулахгүйгээр эмийн эмчилгээг удаан хугацаагаар хийлгэдэг. Хэрвээ эмийн эмчилгээгээр зургаа буюу түүнээс дээш сар хийлгээд үр дүн өгөхгүй байгаа бол дурангийн хагалгаанд орж эцсийн вариантаар онош тогтоолгох шаардлагатай.

Түүнчлэн дааврын гаралтай болон наалдцын гаралтай үргүйдэл хавсарсан байдлаар тохиолдож болно. Манай эмнэлэгийн хувьд эхлээд наалдцын гаралтай үргүйдлийг үгүйсгэчихээд дараа нь дааврын гаралтай үргүйдлийн эмчилгээнд ордог. Тэгэхээр хамгийн түрүүнд умайн тодотгогч бодистой рентген зургийг авч үзээд хэрвээ бөглөрсөн бол дурангийн хагалгаанд оруулна. Хэрэв хоёр талын үрийн суваг хэвийн байвал дааврын гаралтай үргүйдэл байна гэж оношлоод эмийн эмчилгээнд хамруулах замаар эмчилж байна.

-Хэрэв үрийн суваг нь битүүрснээс үүдсэн үргүйдэл байвал хагалгаанд орсон тохиолдолд зуун хувь эмчлэгдэх боломжтой юу?
-Бас яг тийм биш. Наалдцын хэлбэрээсээ шалтгаална. Наалдац нь I-IY дүгээр зэрэг хүртэл байна. Дэлхийн хэмжээнд I-II-р зэргийн наалдцын хувьд хагалгааны үр дүн нь 55-80 хувьтай, III-IY-р зэргийн наалдцын хагалгааны үр дүн нь ердөө 8-15 хувь л байна. Манай эмнэлэг дээр хийгдэж байгаа судалгаа ч үүнтэй ойролцоо үр дүн гарч байна.

-Тэгэхээр аль болох III-IV зэрэг лүү оруулахгүй байх талын арга хэмжээг хувь хүний зүгээс авах нь ээ?
-Тийм. Үүний тулд архаг хэлбэрээр явагдаж байгаа бэлгийн замын үрэвслүүдийг эрт оношлуулж, эмчилгээнд хамрагдах хэрэгтэй. Өвчнийг аль болох архаг байдал руу шилжүүлчихгүй байх, бэлгийн замын халдварт өвчинд өртөхгүй, олон удаа үр хөндүүлэхгүй байх энэ бүгдээс урьдчилан сэргийлж чадвал дараа нь гарч болох эрсдлүүдээс хол байж чадна.

-Энэ хугацаанд хагалгаанд орсон эмэгтэйчүүдэд хэр үр дүнтэй байна?
-Баянгол эмнэлэгийн хувьд 2007 оны аравдугаар сараас хойш хийгдсэн зуу гаруй хагалгаа байна. Үр дүн нь өндөр байгаа шүү.

-Ер нь үргүйдэл эмэгтэйчүүдийн дунд хэр зэрэг байна вэ?
-Дэлхийн тоо баримтыг авч үзье л дээ. Жишээ нь ОХУ-д гэхэд эмэгтэйчүүдийнх нь 17 хувь, Канадад 16 хувь, АНУ-д сүүлийн судалгаагаар бүр 34 хувьд нь үргүйдэл тохиолдож байна гэсэн тоо гарч. Манай улсын хувьд одоогоор газар нутгийн хэмжээг хамарсан судалгааны ажил хараахан алга. Гэхдээ манайд 12-13 хувьтай байгаа болов уу.

-Наалдцын, дааврын гэсэн хоёр төрлийн үргүйдэл байдаг гэсэн. Манайд аль нь түлхүү тохиолдож байна?
-Ихэнх тохиолдолд наалдцын гаралтай өвчин давамгайлж байна. Энэ нь бэлгийн замын халдварт өвчин, мөн умай дотор хийгдэж байгаа янз бүрийн мэс ажилбарууд, юун түрүүнд үр хөндөлтөөс үүсч байна. Мөн ерөндөгийг он удаан жил тавих, цус алдалтын дараах цэвэрлэгээ, хоёр талын гуурсан хоолойг шингэнээр сэтгүүрдэх эмчилгээ энэ бүгд маань наалдац үүсэхэд нөлөөлж байна. Эдгээрээс гадна хэвлийд хийгдэж байгаа хагалгаанууд нөлөөлнө. Хагарсан олгой нь ялангуяа хэвлийн дотор эрхтэнүүдийг хооронд нь наачихдаг. Давхар байдлаар хэвлийн гялтан үрэвсэх юм бол өндгөвч, үр дамжуулах суваг хоёр битүүрч, нэг дор бөөгнөрч наалддаг. Сүүлийн үед савны гадуурх жирэмслэлт ихэссэн байна. Түүнээс гадна өндгөвчний гадна талын бүрэн бүтэн байдал алдагдаж, гадагш цус алдах (апоплексия) тохиолдол байна. Цөөн тохиолдолд эвэрхийнээс болж наалдац үүссэн гэх шалтгаанаар ирж байна.

Мөн эндометриоз гэж өвчин байна.

-Хэвлийн хөндийд давхар хагалгаа хийх боломжтой гэсэн. Энэ талаараа?
-Бид энэ аппаратаа түшиглээд цөсний дурангийн хагалгаа хийх багаж тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Хэвлийн хөндий рүү түрж ургасан хоёр талын өндгөвчний уйланхай гэх мэт эмгэгүүдийг дурангаар авч байна.

-Хагалгааны өмнө болон дараа гарах хүндрэл бий юу?
-Дурангийн хагалгааны давуу тал нь өвчтөн эмнэлэгт хэвтэх ор хоног багасна. Цаад тал нь гурав хоног хэвтэнэ. Мөн эдийн гэмтэл бага учраас эдгэрэлт хурдан явагдана. Гуравдугаарт хагалгааны дараа хэвлий, умайд наалдац үүсэх хувь маш бага. Хагалгааны дараах гадна талын харагдах байдал нь хэвлий дээр ердөө л 0,5-1 см-ийн диаметртэй нүхээр хагалгаа хийх багажаа оруулдаг. Тийм учраас маш өндөр ач холбогдолтой гэсэн үг.

-Эмэгтэйчүүдэд ямар зовиур илэрч байгаа бол яаралтай эмнэлэгт хандаж, энэ хагалгааг сонирхох шаардлагатай гэж хэлэх вэ?
-Үргүйдэлтэйгээр 2-4 жил болсон эмэгтэйчүүд. Энэ шалтгаанаар эмийн эмчилгээ хийлгээд мөн 2 болон түүнээс дээш жил болсон эмэгтэйчүүд. Гуяны дотор талаар өвдөх, цагаан юм их хэмжээгээр гарах, сарын тэмдэгийн мөчлөг алдагддаг, умайн хавдартай, умайн дотор талд гадны биет, хавдар байгаа гэсэн зовиур, оноштой эмэгтэйчүүд хандаж болно.

-Аппарат тоног төхөөрөмж нь Монголдоо цор ганц, тун сайн юм байж. Тэгвэл түүн дээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн нь ямар байхаас үр дүн ихээхэн шалтгаалах байх?
-Миний хувьд Санктпетербургийн Анагаах ухааны их сургуулийг төгсөөд ЭНЭШТ-д мэс заслын эмчээр, II төрөхөд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр тус тус ажиллаж байгаад энэ эмнэлэгт долоон жил ажиллаж байна. Докторын сэдвээ үргүйдлээр аваад ажиллаж байна даа.

-Гадагшаа явах шаардлага эмэгтэйчүүдэд маань байхгүй болж. Тэгвэл гадаадад эмчлүүлэх энд эмчлүүлэх хоёрын үнэ хөлсний зөрүү хэр байгаа бол?
-Умайн дурангаар оношлуулахад БНХАУ-д 300 ам.доллараас дээш, ОХУ-д оношлуулахад 8000 рублиэс дээш байдаг. Манай байгууллагын хувьд 150 мянган төгрөгөөр нугасны мэдээ алдуулалттайгаар умайг дурандаж байна. Хэрвээ хагалгаа хийхээр бол 200 мянга, хэвлийн хөндийн хагалгааг умайн хагалгаатай хавсарч хийвэл 380 мянган төгрөг болж байгаа юм. Энэ өндөр үр дүнтэй, чадалтай тоног төхөөрөмжтэй харьцуулахад энэ бол боломжийн үнэ гэж бодож байна.

-Эмч хүний хувьд охид бүсгүйчүүддээ хандаад юу гэж зөвлөх вэ?
-Аливааг бага гэлтгүй эрт үед нь эмчид хандаж, зөвлөгөө авах шаардлагатай. Хэрвээ архагшуулаад, эсвэл төлөвлөөгүй жирэмслэлтээс болж үр хөндүүлээд байвал эцсийн эцэст үргүйдэлд хүрнэ дээ. Болж өгвөл янз бүрийн стресст орохгүй байх, доороосоо даарч хөрөхгүй байх, ханьдаа, найздаа үнэнч байх, дур мэдэн өөртөө эмчилгээ хийхгүй байгаарай л гэж захья даа.

Баянгол эмнэлэгийн хаяг: БГД, Эх нялхсын төвийн баруун урд. Харилцах утас: 30-59-02, 30-59-03, 99283004. Мөн та bayangolmed@mol.mn хаягаар мэйл бичээрэй.

О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан