gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Буйр нуур, Хэрлэн голыг хамтарч хамгаална

Нийгэм
2007-11-06
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-11-06

Монгол, Хятад улсын хилийн усны хамтарсан комиссын гуравдугаар уулзалт өчигдөр Байгаль орчны яаманд эхэллээ. Энэ удаагийн уулзалтаар Буйр нуур болон хил орчмын усны нөөц, чанарт гарсан өөрчлөлт, Оршуун, Шарилж голын ус, голдрилыг хамгаалах талаар ярилцах аж. Мөн хамтарсан шинжилгээний бүлэг байгуулах, хилийн усны чанарын стандартыг харилцан солилцдог болгохоор БОЯ-ныхан төлөвлөжээ. Түүнчлэн "Хэрлэн говь" төслийг танилцуулна.

Хилийн усыг хамгаалах болон ашиглах тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1995 онд байгуулжээ. Үүний дагуу Засгийн газар хоорондын төлөөлөгчид 1998 онд анх хуралдсан бол удаах нь хоёр жилийн өмнө Бээжинд болжээ. БНХАУ-ын төлөөлөгчдийг тус улсын Усны нөөцийн дэд сайд ахалж байна. Уулзалт маргааш өндөрлөх юм.

Манай улсын зүүн хилийн усны урт 175 км. Үүний 30.3 км нь Буйр нуур, үлдсэнийг нь Хэрлэн, Булган, Халх гол, бусад жижиг гол эзэлдэг. Булган, Хэрлэн, Халх голын ус маш цэвэр, цэвэр ангилалд багтдаг ч дулаарал, хуурайшилтын нөлөөгөөр сүүлийн үед усны түвшин буурч, экологи нь ерөнхийдөө доройтож эхэлжээ.

Буйр нуур 35 зүйлийн загастай. Үүний 16 зүйл нь агнуурынх. Уг нуураас жилд 210-360 тн загас олборлож болно гэсэн тооцоо байдаг ч зөвхөн манай улс гэхэд сүүлийн 10 гаруй жилд 2000 гаруй тн-ыг олборложээ. Зөвшөөрөлгүйгээр загасчилж буй хүмүүс хэчнээнийг агнасныг хэлэх аргагүй. Дээрээс нь Хятад улс уг нуураас жилд хэчнээн тонн загас агнаж байгаа нь мэдэгддэггүй аж. Энэ бүхнийг тооцвол Буйр нуурын загасыг хоёр эргээс нь хядаж байна гэж хэлж болохоор.

Энэ тухай Байгаль орчны дэд сайд Б.Энхмандах "Зөвшөөрөлгүй олон аж ахуйн нэгж Буйр нуураас загас агнадаг. Манай нутгийн иргэд төдийгүй БНХАУ-ын талаас хил нэвтрэн уг нуураас загас агнах хууль бус явдал тасрахгүй байна. Энэ нуурын экологийн тэнцвэрийг хадгалан, үр ашигтай ашиглах талаар их зүйл хийх шаардлагатай"   гэж мэдэгдлээ.

БОЯ-наас Буйр нуурын усан хилийг тэмдэгжүүлэх, загасны нөөцийг хамтарч судлах, загасчдад тавих хяналтыг чангатгах, уг нуураас агнасан загасны тоо хэмжээг харилцан мэдээлдэг болох хүсэлтэй байна, Энэ саналаа өмнөх уулзалтын үеэр БНХАУ-ын Усны нөөцийн яаманд тавьжээ. Харин энэ удаа зөвшилцөлд хүрнэ гэж найдаж буй аж.

Энэ уулзалтаар манай улсаас тавих хоёр дахь гол асуудал нь Хэрлэн голыг хамгаалах, ашиглах тухай. Хэнтийн нуруунаас эх аван Төв, Хэнтий, Дорнодын нутгаар урсан хил давж, Далай нуурт цутгадаг уг голын ус маш цэвэр, цэвэр ангилалд багтдаг аж. Үүнийг Хятадын төлөөлөгчдөд зургадугаар сард газар дээр нь танилцуулсан байна.

Х.Болормаа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан