УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлжээ.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 828 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 4439 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагджээ. Түүнчлэн төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэсэн байна.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэл: Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9,345.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 1,940.4 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 9,317.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 717.8 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.09 хувьтай тэнцэж байна.
Улсын төсвийн гүйцэтгэл: Монгол Улсын 2018 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6,828.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 1,621.1 тэрбум төгрөгөөр давж, улсын төсвийн зарлага 7,181.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 528.9 тэрбум төгрөг буюу 6.9 хувиар бага байна. Улсын төсвийн тэнцэл 353.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар танилцуулгад дурджээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 27.9 тэрбум төгрөгөөр ашигтай гарснаараа өмнөх жилүүдээс онцлогтой
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 55 төсвийн ерөнхийлөн захирагч, 4782 төсвийн байгууллага, төрийн сан, Засгийн газрын 23 тусгай сан, 539 төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 156 төсөл, хөтөлбөр, 884 хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан болон бусад зардлын тайлан, нийт 6439 санхүүгийн тайланг хамруулсан. Улсын Их Хурал, Засгийн газраас төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга хариуцлагыг сайжруулах, төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах зорилтоо хэрэгжүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 27.9 тэрбум төгрөгөөр ашигтай гарснаараа өмнөх жилүүдээс онцлогтой гэдгийг тодотгож байлаа.
Мөн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлого, тэнцэл УИХ-аас баталсан төсвийн хүрээний мэдэгдлийн шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээ 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, батлагдсан төлөвлөгөөнөөс 26.6 хувиар буюу 2 их наяд 136.6 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Тухайлбал, уул уурхайн голлох эрдэс бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ болон экспортын биет хэмжээ нэмэгдэж, татвар төлөгч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого өсөж, нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, НӨАТ-ын орлого тус тус давж биелсэн нь голлон нөлөөлсөн.
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээ 9 их наяд 317.2 тэрбум төгрөг болж, батлагдсан төлөвлөгөөнөөс 7.2 хувиар буюу 717.8 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй байна. Энэ нь урсгал зарлагыг 337.7 тэрбум, хөрөнгийн зардлыг 378.1 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлийн зардлыг 2.1 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсантай холбоотой гэж байлаа. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 630.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцлов.
Улсын төсвийн 33 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 26, Хязгаарлалттай 4 дүгнэлтийг тус тус өгч, 3 Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд итгэл үзүүлсэн
Түүнчлэн тэрбээр, 2018 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 22 Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад 2 их наяд 159.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 749 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 683.3 тэрбум, концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжсэн 5 төслийн эргэн төлөлтөд 82.9 тэрбум, нийт 766.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад төсөл, арга хэмжээний тоо 2 дахин, санхүүжих дүн 81.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулиар заавал зураг, төсөвтэй байх шаардлагатай нийт 423 төсөл, арга хэмжээнээс 341 төсөл, арга хэмжээ нь батлагдсан зураг төсөвгүй буюу төсөвлөлтийн шаардлага хангаагүй, 58 төсөл, арга хэмжээ нь дутуу хэрэгжсэн, 71 төсөл, арга хэмжээ нь хэрэгжээгүйгээс 2018 онд олгохоор батлагдсан санхүүжилтийн 13.9 хувь буюу 106.8 тэрбум төгрөгийг зарцуулаагүй байна гэж байлаа.
Төрийн аудитаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэсэн үндэслэлтэй баталгаа олж авахын тулд санхүүгийн нэгтгэсэн тайланг бэлтгэхэд баримталсан бодлого, зарчмыг үнэлж, санхүүгийн тайлангийн батламж мэдэгдлийг үндсэн шалгуур болгон аудит хийж, дүгнэлт гаргаж баталгаажууллаа.
Улсын төсвийн 33 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 26, Хязгаарлалттай 4 дүгнэлтийг тус тус өгч, 3 Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд итгэл үзүүлсэн. Мөн орон нутгийн төсвийн 22 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 19, Хязгаарлалттай 3 дүгнэлт өгсөн болно.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар хэрэгжүүлсэн горим, сорилын үр дүнд санхүүгийн тайлагналын батламж мэдэгдлүүдтэй зөрчилдсөн материаллаг хэмжээний алдаа, зөрчилтэй дараах асуудлууд илэрсэн нь Аудитын Дээд байгууллагуудын болон Аудитын Олон улсын стандарт, “Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 13.5-д заасны дагуу “Хязгаарлалттай” дүгнэлт өгөх үндэслэл боллоо.
Үүнд:
- Эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн, зээл ашиглагч байгууллагын санхүүгийн тайланд бүртгэлгүй нийт 1,006.7 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй;
- Татан буугдсан Капитал банканд төсвийн байгууллагуудын харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл 245.4 тэрбум, дамжуулан зээлийн 5.1 тэрбум, нийт 250.5 тэрбум төгрөг оршин байхгүй, эргэн төлөгдөх эсэх нь эрсдэлтэй;
- Засгийн газрын тусгай сангийн холбогдох журмын шалгуур хангаагүй, төсөл арга хэмжээг санхүүжүүлж зээл олгосон, зээлийн эргэн төлөлт хангалтгүй, хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг зөрчлүүд нь санхүүгийн тайлангийн Оршин байх, Эрх ба үүрэг, Үнэн зөв байх гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна. Аудитаар Улсын Их Хуралд нийт зургаан асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 12, Сангийн сайдад 17, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт долоо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад хоёр зөвлөмжийг тус тус өгсөн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.