gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.10
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой, хамгийн том дундын оффис үүдээ нээлээ

Б.Чимэг
Бизнес
2019-11-19
259
Twitter logo

Мобиком корпорац нийгмийн хариуцлагын хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих дундын оффис байгуулжээ. Тэди төвтэй зэрэгцээ байрлах энэ оффист өмнө нь тус корпорац үйл ажиллагаа явуулж байв.

Дундын оффис гэдэг нь бизнесээ эхэлж буй хувь хүн, компаниудыг дэмжих зорилготой, хямд үнэтэй түрээсийн байр юм. Та энд зөөврийн компьютерээ бариад ирэхэд л болно. Тав тухтай орчин, шаардлагатай тавилга хэрэгсэл, өндөр хурдны интернэт зэргийг бүрэн шийджээ.

Өнгөрсөн баасан гарагт дундын оффисын нээлт болж, Мобиком корпорацын гүйцэтгэх захирал Тацуяа Хамада, Старт Монголиа компанийн захирал З.Уянга болон шинэ оффист хэдийнэ байрласан компаниудын төлөөлөл оролцов. Энэ үеэр Мобиком корпорацын захирал Тацуяа Хамада “Бид мэдээллийн технологийн салбарт 23 жил ажиллаж байна. Хөдөөгийн сургуулиудад орчин үеийн ариун цэврийн байгууламж барихад анхаарч ажилласан. Гэвч нийгмийн хариуцлагын суурь ойлголт өөрчлөгдөж байна гэж нэг хамтрагч маань ярьсан юм. Би түүний ярианаас нийгэмд хэрэгтэй зүйлийг бодитоор бүтээхийн сацуу Мобикомын үнэ цэнийг түгээх нь чухал гэдгийг ойлгосон. Том модны орой дээрээс модны ёроолыг харах боломжгүй гэж үг бий. Иймд бид корпорацын бизнестээ анхаарахын сацуу гарааны бизнесээ эхэлж буй, бидэнтэй ижил зорилготой  залуустай илүү ойр хамтарч ажиллахаар шийдсэн. Манай толгой компани болох KDDI групп дэлхийн 140 оронд оффистой. Тэд олон оронд дундын оффис нээн, бизнест дөнгөж хөл тавьж буй залуустай хамтран ажилласан туршлагатай. Энд цугласан залууст мөрөөдлөө зорилго болгон, зорилгоо төлөвлөгөө болгон хэрэгжүүлээрэй гэж зөвлөе” Гэсэн юм.

Мобиком корпорац энд ажиллах гарааны бизнес эрхлэгчдэд санхүү, хууль, менежментийн зөвлөгөө өгөх замаар дэмжлэг үзүүлнэ. Энэ нь М-оффисын хамгийн том давуу талын нэг. 800 м кв талбайтай энэ оффис нийслэлийн хамгийн том дундын оффис юм. Номын сан, утсаар ярих өрөө, сургалтын өрөөнүүд, баяр ёслолоор эсвэл лекцэд ашиглах тайз засал, гэрэлтүүлэгтэй. Нийт 100 хүн ажиллах боломжтой. Ажлын алжаалаа тайлъя гэвэл хананд авирах, ширээний теннис тоглох боломжийг ч бүрдүүлжээ.              

Энэ дундын оффист ажлаа хийнгээ сургалтад ч хамрагдана. Менторын хөтөлбөр, хакатон тэмцээн зэргийг дундын оффист хамтдаа ажиллах залуусын дунд сар бүр зохион байгуулах аж.   

Мобиком корпорацийн төслийн менежер А.Азжаргал:  
-Бид энэ төслийг жилийн өмнө санаачилсан. Корпорацийн соёл мэдлэг, туршлагаа гарааны бизнес эрхлэгчидтэй хуваалцахаар шийдсэн. Тэдэнд туслах нь бидний эхний зорилго. Цаашдаа бид ч тэднээс суралцахыг үгүйсгэхгүй. Хэтийн зорилго бол гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулах. Одоогоор бидэнд 50-60 хүсэлт ирүүлээд байна. Энд ажиллах гарааны бизнесүүдийг чиглэл харгалзалгүй дэмжинэ. Мэдээллийн технологийн салбарт дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэн, монголын гарааны компаниуд бий. Жишээ нь insur, ihotel, Эрхэс байна. Эрхэсийнхэн дотоодын зах зээлээс 900 мянган ам.доллар татаж чадлаа. Хөрөнгө оруулагчид Монголыг их сонирхдог болсон. Ялангуяа Зүүн Азийн хөрөнгө оруулагчид Монголоос ирэх мэдээнд чих тавьж, биднийг харж байна. Хөрөнгө оруулалт татах чадамжтай, гарааны бизнесүүд олон болсон. Бид Монголын анхны юникорн старт ап төрүүлэхээр ажиллана.            

“Старт Монгол” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Батбаатар: 
-Бид 2017 оноос хойш энэ салбарт ажиллаж байна. Энэ бол бидний тав дахь төсөл. Эхний оффисоо бид 430 м кв талбайд Work central Mongol гэж байгуулсан. Хоёр дахийг нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд оюутнуудад зориулж байгуулсан юм. Гурав дахь нь Сентрал тауэрийн 13 давхарт M space гэж бий. Дөрөв дэх салбараа Дарханд нээсэн.  Бид таван салбартай боллоо. Манай компани энэ оффисын менежментийг хариуцна. Ямар компаниуд оруулах, тэднийг хэрхэн дэмжих, ямар хөтөлбөр сургалт явуулах вэ зэргийг шийдэх юм. Мобиком корпорац болон бидний цаашдын зорилго бол шилдэг гарааны компанийг шалгаруулан, дараагийн шатанд гаргах, Мобикомын алба хэлтсүүдийг гарааны бизнесүүдтэй холбох юм.

Зүүн  Өмнөд Азийн орнуудад дундын оффис их түгээмэл. Тэнд хоёр төрлийн оффис байдаг. Томоохон корпорацууд өөрсдөө дундын оффист ажиллана. Нэг бол тэд дундын оффис байгуулахад дэмжлэг үзүүлдэг.

Joinme компанийн менежер Д.Энхчимэг: 
-Манайх аялагчдад зориулан дотоод гадаадын аяллын хөтөлбөр санал болгодог. Аялал жуулчлалын олон компанийн цахим хуудсууд руу орж, цаг алдахгүй байх давуу талтай. Бид өмнө нь ч дундын оффист байрладаг байсан. Ийм оффист ажилласнаар ажлынхаа хажуугаар олон төрлийн сургалтад хамрагдах боломжтой байдаг тул энд нүүж ирсэн.   

Хоёр залуу нийлээд бизнес хийхээр нэг өрөө түрээсэллээ гэе. Ширээ сандал, хэвлэх машин зэргийг худалдан авч, өрөөгөө тохижуулах хэрэг гарна. Мөн үеийн залуус нь юу хийж байгааг тэд мэдэхгүй. Харин дундын оффист ижил сонирхолтой залуус цугладаг тул чөлөөтэй мэдээлэл авах боломжтой. М-оффист та кофе шопоор үйлчлүүлж байгаа юм шиг буюу хаана сул ширээ байна тэнд суугаад ажиллана гэвэл сард 150 мянган төгрөг төлнө. Харин зөвхөн та л хэрэглэх ширээг түрээсэлнэ гэвэл сард 250 мянган төгрөгийн төлбөртэй. Мөн ашиглалтын  зардал төлөхгүй.   

Төгсгөлд нь хэлэхэд дундын оффис бол ид шидийн орон зай юм. Учир нь энд бизнесийн олон шинэ санаа төрөх нь гарцаагүй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан